Улаанбаатар хотын тойрон аялал

Цэрэнчулуун. А
Улаанбаатар хотын тойрон аялал

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Ном хур Ном хур
Захиалгын код: MB2014021904
Хэвлэгдсэн он: 2011
ISBN: 978-9992906514
Нүүрний тоо: 160
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 21.0 x 14.8 x 1.5
Хүргэлтийн жин: 260 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 10,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Зохиогчийн үг

Монгол улсад маань ирэх жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэн, тэд ч мэргэжлийн төвшний үйлчилгээ хүсэн хүлээж байгаа эдүгээ цагт, хөтөч - тайлбарлагч нарт маань гүн гүнзгий мэдлэг шаардагдах нь зүйн хэрэг.

Ирсэн бүх жуулчидтай ямар нэг хэмжээгээр Улаанбаатар хотын тойрон аялал хийдэг тул хөтөч-тайлбарлагч нарын болон нийслэлчүүдийнхээ Улаанбаатар хотын тухай мэдлэгт тэнь хувь нэмэр болох зорилгоор энэхүү номыг бичлээ.

Нийслэл хотоор тойрон аялахад онцлох гол гол талбай, түүхэн барилга байшин, хөшөө дурсгалын зүйлсийг цагаан толгойн үсгийн дарааллаар оруулан тайлбарлав.

Харин ургах мэт хурдан сүндэрлэж, нэр хаяг нь үргэлж өөрчлөгдөж байгаа орчин үеийн барилга байшин, зочид буудал, баар, зоогийн газруудыг хөтөч - тайлбарлагч та бүхэн тухай бүр нь өөрсдөө баяжуулан тайлбарлана гэж үзээд одоогийн байгаа барилга, байшингийн орчимд урьд ямар газар байсныг голлож тайлбарлахыг хичээв.

Энэхүү гарын авлага жуулчны хөтөч-тайлбарлагч, нийслэлийн иргэд, нийслэлд ирсэн гадаад, дотоодын зочид, багш, оюутан, сурагч, нийслэлээ сонирхсон хэн бүхэнд тус нэмэр болно гэдэгт итгэж байна. Төрөлх нийслэл маань өдрөөс өдөрт өнгөжин, тэлж, хот маань саруул цэнгэг агаартай, хүн ард маань боловсон цэвэрч байж, эрүүл энх орших болтугай.

Аялал жуулчлалын багш, I зэргийн хөтөч - тайлбарлагч А.Цэрэнчулуун

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Аялал жуулчлал, Монгол