Орон сууцаа өөрсдөө барья

Бат-Орших. П, Энхбилгүүн. Б
Орон сууцаа өөрсдөө барья

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Ном хур Ном хур
Захиалгын код: MB2014021905
Хэвлэгдсэн он: 2011
Нүүрний тоо: 212
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.5 x 14.8 x 1.2
Хүргэлтийн жин: 280 гр
Статус: Зарагдаж дууссан
Үнэ: 10,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:   Зарагдаж дууссан

Хүний амьдралын гурван гол хэрэгцээний нэг болсон орон сууцны барилгын талаар та бүхэнд найм дахь цуврал номоороо толилуулж байна.

Орон сууц барилга байшин нүүдлийн соёл иргэншилтэй Монголчуудын хувьд тэр бүр өргөн хэрэгцээ биш байсаар бараг өнөөдөртэй золгосон гэж хэлж болох боловч түүхэн хөгжпийнхөө явцад барилга байшин янз бүрийн зориулалтаар барьж ашиглаж, энэ талаар тодорхой мэдлэг.дадлага туршлага хуримтлуулсан байдаг.

1990 оноос өмнө хүмүүс хувьдаа орон сууцны барилгыг орд харшийн хэмжээнд барьж хэрэглэх боломж байсангүй, харин бага хэмжээтэй түр сууцны хэлбэр загвартайгаар барьж ашиглах нь элбэг байлаа.

Зах зээлийн харилцаанд шилжсэн цаг мөчөөс эхлэн хүмүүс гадаадад явж юм үзэж нүд тайлаад ирэх үедээ гадныханы амьдарч байгаа хэв загвараар тохилог орон сууц, орд харш барьж амьдрахыг илүүтэй үзэх болсон өнөө үед хүн бүр өөртөө орон сууц барьж авах сонирхол хүсэл байвч мөнгө төгрөгний бололцооноосоо болоод мэргэжлийн барилгын компаниудаар бариулаад байх боломж хязгаарлагдмал байгаа нөхцөл байдпыг харгалзан үзэж хямд зардлаар өөрсдөө тохилог орон сууц барихад нь туслах зорилгоор энэхүү номоо гаргасан гэдгийг танд сануулъя.

Номын гол агуулга нь барилгын талаархи ойлголт багатай хүмүүс уншиж судлан мэргэжпийн байгууллага хүмүүсээс зөвлөгөө авч нэмэрлэн өөртөө тохилог дулаан орон сууцыг өөрийн гараар барихад зориулагдсан тул нэлээдгүй зураг схем оруулан аль болох энгийн, нийтээр хэлж заншсан үг өгүүлбэр оролцуулан тайлбар хийсэн болно. Энэхүү гарын авлага номоо ашиглаад орон сууцаа өөрөө барьж сурцгаая.

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Фермер, ХАА, Жижиг бизнес