Еврей хүмүүсийн боловсрол ажил амжилтын нууц

Ку Жэ Хаг (Зохиолч), Бат-Эрдэнэ. О (Орчуулагч)
Еврей хүмүүсийн боловсрол ажил амжилтын нууц

1 үнэлгээтэй

Захиалгын код: MB2014022001
Хэвлэгдсэн он: 2014
ISBN: 978-9996236068
Нүүрний тоо: 366
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.5 x 14.3 x 2.0
Хүргэлтийн жин: 420 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 13,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Эгэл жирийн нэгнийг гайхалтай чадвартай нэгэн болгож буй Еврейчүүдийн боловсролын нууц.

Бүх хүнд адилхан өгөгдсөн нэг зүйл бол гэр бүл байдаг. Хүн бүр төрсөн цагаасаа эхлэн өөрийн гэсэн орон зайг бий болгож эхэлдэг бөгөөд энэ нийгэмд ямар хүн болж өсөж торних нь гэр бүлийн орчин, эцэг эхийн анхаарал халамж гэх мэт олон зүйлээс шалтгаалдаг. Эдгээрийн нэг чухал зүйл бол яах аргагүй боловсрол юм.

Сүүлийн үед дэлхий ертөнц маш хурдацтай хөгжиж байна. Үүнээс шалтгаалан хүмүүс маш олон талын мэдлэг мэргэжил, ур чадвартай болохын тулд бүгд л хичээж байгаа нь бодит үнэн юм. Иймээс эцэг эхчүүд хүүхдээ өнөөгийн нийгмийн шаардлагад нийцэхүйц мэдлэг мэргэжил, ур чадвартай, улс орондоо хэрэгтэй хүн болгохын тулд хүүхдийнхээ боловсролд маш ихээр анхаарах болсон. Эцэг эхчүүд хүүхдээ мэдлэг боловсролтой болгохын тулд үнэтэй сургууль дамжаанд сургаж, ямар ч зүйлээр дутаахгүй сайн орчин нөхцөлд амьдруулахын тулд хичээж байгаа юм. Үүнийгээ хүүхдийнхээ төлөө хийж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт гэж эцэг эхчүүд үзэж байгаа боловч хүүхэддээ хэрэгтэй хамгийн чухал зүйлсийг орхигдуулж байгаа нь харамсалтай юм.

Иймд бид улс орны ирээдүй хойч үе болсон үр хүүхдүүддээ зөв арга барилаар боловсролыг олгох нь маш чухал байгаа юм. Энэхүү номонд гарч байгаа зүйлс маш энгийн аар саар зүйл юм шиг боловч бидний амьдралд төдийгүй гэр бүл, үр хүүхдийн маань боловсролд хамгийн чухал зүйлс юм.

Та энэхүү номыг уншсанаар хүүхдийнхээ боловсрол болон гэр бүлийнхээ төлөө хамгийн том хөрөнгө оруулалтыг хийж чадна гэдэгт гүнээ итгэж байна.

"Асуулт хариултын хэлбэрээр хоорондоо харилцан ярилцах" энэ бол 5000 жилийн түүхтэй Еврейчүүдийн боловсролын гол нууц юм.

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Өөрөө сурах бичиг