Орон сууцны цэвэр бохир усны систем

Бат-Орших. П, Энхбилгүүн. Б
Орон сууцны цэвэр бохир усны систем

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Ном хур Ном хур
Захиалгын код: MB2014021909
Хэвлэгдсэн он: 2011
Нүүрний тоо: 84
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.5 x 14.8 x 0.5
Хүргэлтийн жин: 120 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 7,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Ном уншихын өмнө танд хэлэх үг.
Орон сууцны цэвэр бохир усны системийг оновчтой зөв төлөвлөж орчин үеийн шаардлага хангасан зураг, схемээр хийх нь таны амьдрах аятай тохитой нөхцөл цаашлаад орчины ариун цэвэр үр хүүхдийн чинь ирээдүйд хэрэгтэй зүйл гэдгийг анхаарах нь чухал. Манай улс эх газрын эрс тэс уур амьсгалтай зундаа халуун өвөлдөө хүйтэн байдаг нь орон сууцны цэвэр бохир усны системийг ихээхэн анхаарал хандуулан нямбай хийхийг шаарддаг.

Бидний өнгөрсөн амьдралд гэр ч бай, орон сууц ч байсан худгаас усаа зөөж уудаг, хашааны нэг буланд бие засах газар, бохир ус хийх цооног ухаж тэндээ хамаг зүйлээ хийдэг байсан тэр байдлыг өнөөгийн нөхцөл байдап зайлшгүй өөрчлөхийг шаардаж байна. Учир нь:

1. Хүн ам олноор төвлөрсөн суурин газар ямарч хамгаалалтгүй газар хаяа хаяагаа дэрлүүлэн барьсан олон бие засах газрын өтгөн шингэн нь газар доогуур нэвчиж дээш ууршин агаарт дэгдэж хүмүүс амьсгалж,бие биенийхээ бохир дээр гэр.байшинтайгаа хөвөн амьдарцгааж.хашаандаа тарьсан ногоо нь ямарч боловсруулалтгүй бохироор бордогдож түүнийгээ идэж, үр хүүхдүүд бохирдсон хөрсөн дээр тоглож, бохир агаараар амьсгапаж гэх мэт бохиргүй цэвэр орчин гэдгийг үзэлгүйгээр өдөр хоногыг үдсээр байна.

2. Монголчууд усыг чадман эрдэнэтэй зүйрлүүлэж ярьдаг нь усны үнэ цэнийг харуулаж байгаа хэрэг.Хүн хоолгүйгээр нилээд хэд хоног байж чадах бол усгүй бол хоёр гурав хоногоос хэтрэхгүй үхэх аюултай байдаг учраас цэвэр усны зарцуулалтыг багасгах.ариг гамтай хэрэглэхэд анхаарахгүй бол бид удахгүй уух усгүй болох аюулд тулгарч байгаа тухай хэвлэл мэдээлэлээр ихээхэн гарах болсон нь нэгийг өгүүлэж.хоёрыг бодогдуулаад байна. Ийм учраас усны нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээг өрх бүр бодох хэрэгтэй. Усгүй л бол биднийг авдар дүүрэн апт байгаа ч аврахгүй.

3. Байгал дэлхий бидэнд жилийн дөрвөн улиралд сэтгэл харамгүйгээр ус ундаа хайралдаг билээ. Үүнийг бид хамаж шимээд хямгадаад авхын оронд хашаа хороогоо шавар намаг болгон хаа нэг тийшээ урсгаад алдчих жишээтэй ханддаг хандлагыг өөрчлөх цаг нэгэнт болсон.

4. Өөрийн гэсэн газартай л бол орон сууцанд амьдарч байгаа айлуудын адил ханнаасаа халуун хүйтэн усаа авч,байшин дотроо тохилог ариун цэврийн өрөө байгуулан түүнийгээ хэрэглэж гэрээсээ гарахгүйгээр амьдрах боломж байсаар байхад хашаанд байдаг айлууд гэхээр өвөл, зун, өдөр шөнөгүй гадагш гарч байх ёстой юм шиг байдлыг өөрчлөх цаг нэгэнт болсон.

Гэх мэт дурьдаад байвал олон шалтгаан байгаа учраас таныг дээрхи олон шаардлагуудыг биелүүлэж байгал дэлхий.хажуу хавиргынхаа айл өрхөд хал балгүй, өөртөө аятай тохитой байдал үүсгэн амьдрах боломжийг бүрдүүлэхэд санаа өгөх зорилгоор энэхүү номоо зориулаж байгааг хүлээн авна уу.

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Фермер, ХАА, Жижиг бизнес