Хүлэмж

Бат-Орших. П, Энхбилгүүн. Б
Хүлэмж

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Ном хур Ном хур
Захиалгын код: MB2014021911
Хэвлэгдсэн он: 2012
Нүүрний тоо: 192
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.5 x 14.8 x 1.5
Хүргэлтийн жин: 230 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 7,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Ном дараах хэсгүүдээс бүрдэнэ.
1. Хүлэмж барих газраа сонгох.
2. Хүлэмж.
3. Хүлэмж хийх материал.
4. Хүлэмжийг барих.
5. Хүлэмжийн халаалт.
6. Хүлэмжийн усалгаа.
7. Хүлэмжийн гэрэлтүүлэг.цахилгаан монтажны онцлог.
8. Хүлэмжийн агааржуулалт.
9. Хүлэмж.дарлага барьж байгуулахад шаардагдах багаж хэрэгсэл, доторхи тоноглол.

Миний бичсэн ”Фермерийн аж ахуй” гэдэг номонд хүлэмж.сэргээгдэх эрчим хүч, био хий гэх мэт фермерийн аж ахуйд хэрэг болох нэлээд олон зүйлийн тухай товчхон дурьдсан бөгөөд энэ нь дээрхи номонд цухас цухас дурьдаад өнгөрсөн нэлээд олон сэдвүүдийг цаашид нэлээд дэлгэрэнгүй материал болгон уншигчиддаа хүргэх нь зүйтэй гэсэн анхааруулга надад үлдээсэн юм.

Үүнтэй холбоотойгоор хүлэмжийн тухай энэ материалыг бэлтгэн та бүхэндээ хүргэж байгаадаа баяртай байна. Дээр дурьдсанчилан дутуу дульмаг ойлголт өгөөд өнгөрсөн олон зүйлүүд байгаа бөгөөд ингэхээс ч өөр арга байгаагүй юм.

Учир нь сэдэв бүр маш өргөн хүрээтэй байгаа тул түүнийгтовчхон болгох маягаар бичвэл тухайн чиглэлээр юм олж мэдэж авья гэж бодсон хүмүүст чамлалттай санагдах гээд, байгаа бүгдийг нь дэлгэрэнгүй оруулвал 10,20 см зузаан ном болох гэхчилэн хүндрэлтэй зүйлүүд байгаагаас шалтгаалан яг танд хэрэг болох боловуу гэсэн зүйлүүдийг оруулах гэж эрмэлзэсэн болно.

Иймд цухас дурьдаад өнгөрсөн зүйлүүдийн талаар нэлээд дэлгэрэнгүйгээр өөрийнхөө мэдэх хэмжээнд хүнд хэрэг болчихоор зүйл үүдийг оруулан дээрхи номын хавсралт хэлбэрээр хэд хэдэн товхимол гаргахаас өөр аргагүй байна.

Иймд эрхэм уншигч та бүхэн гарсан тухай бүр нь хүлээн авч өөрийнхөө мэдлэгийн арвин их далайд дусал төдий нэмэр хандив болгоно гэдэгт зохиогч миний бие найдаж байна. Монгол оронд хүлэмжийн аж ахуй үүсэж хөгжсөн нь нэлээд хожуу эхэлсэн бөгөөд 1990 оноос хойш эрчимтэй яригдаж хөгжих хандлага харагдаж байгаа нь сайшаалтай боловч энэ чиглэлээр юм хийж бүтээе гэсэн хүнд гарын авлага болчихоор заавар зөвлөмж тун бага байгаа нь харамсалтай байна.

Гэхдээ энэ чиглэлээр юм хийгээгүй гэж хэлэх нь арай дэндэх боловч гарсан материал нь хүлэмж доторхи ургамалыг тарих, арчлах технологийн талаар бичээд байсан болохоос ургамлынхаа гадна талаар хамгаалах бүрхүүлийг нь хийх талаар бичсэн нь цөөхөн байгаа харагддаг.

Ийм учраас Монголчуудын амьдралын философи “Сааль бэлдэхээр саваа бэлд" хэмээх теоромыг санан байж энэ номыг бичиж байгаа юм.

Хүйтэн сэрүүний улирал ихтэй.хур тундас багатай манай орны хувьд хүнсний хангамжийг сайжруулахад хамгийн чухал нөлөө үзүүлэх зүйл нь хамгаалагдсан хөрсний аж ахуй буюу хүлэмжийн аж ахуй гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ. Одоогийн хүлэмжийн аж ахуйн байдлыг ажиглахад дараах зүйлүүд надад ажиглагдаж байгааг уншигч та бас эргэцүүлэн бодоход илүүдэхгүй байх.

  • Хүлэмж барьж байгуулахдаа газар орноо зөв сонгож зөв байрлуулаагүй байдал.
  • Хүлэмж нь түр буюу зөвхөн дулааны улиралд л ашиглаад бусад үед ашиглалтгүй байдаг өөрөөр хэлбэл 5-р сараас 9-р сарын эхэн хүртэл 120-140 хоног хүлэмж хэрэглэдэг гэтэл жилд 360-365 хоног байдаг шүү дээ
  • Хүлэмжийг өөрсдөө хийе гэж бодсон ч яаж хийхээ мэдэхгүй.гаднаас оруулж ирсэн нь хүн бүр үнийг нь өгөөд авчихгүй өндөр үнэтэй тэгсэн мөртлөө чанар муутай, манай орны цаг уурын нөхцөлд зохицоогүй.
  • Хүлэмжийн аж ахуй байгуулах түүнийг дэмжих талаар төрөөс ямар нэг арга хэмжээ авахгүй байгаа байдал
  • Хүлэмжийг өөрийн орны цаг уурын нөхцөлд тохируулах талаар хийгдсэн сэдэж боловсруулан нийтийн хүртээл болгосон зүйл бага байгаа байдал
  • Нүсэр том мэргэжлийн яам.тэдний гадаадад туршлага судлаад ганзага хоосон ирж байгаа түшмэдүүдийн сонирхолтой байдал.
  • Хүлэмжийн аж ахуй өндөр хөгжсөн манайхтай ижил төстэй цаг уурын бүсэд байгаа улсуудын 1м2 талбайгаас авч байгаа ургацын хэмжээ манайхны авч байгаагаас хэд дахин их байдаг зэргүүдээс харахад Монголд хүлэмжийн аж ахуй хөгжиж дэвжихэд бас л нэлээд зай, хугацаа байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэж байгаа биз.

Гэхдээ сэтгэлээр унаад хэрэггүй. Сайхан амьдарч юм хийж бүтээе гэсэн хүнд өөрийн гэсэн хүсэл зорил го түүндээ хүрэх тэмүүлэл, энэ тэмүүлэл ийг дэмжисэн багахан дэмжлэг л байхад болоод явчих нь тэр түүнээс биш төр ард түмнийхээ төлөө бусдын нутагт барлаг болж явах Оросын Петр хаан шиг хүн манайд гарч ирээд биднийгээ аврах нь юу л бол. Харин өөрийнхөө төлөө хөлс хүч гаргаж онцгой сайн ажиллах арга ухаантан бишгүйдээ нэг олдоно.

Тэгвэл өөрийнхөө төлөө хөлс хүч гарган өөрийгөө болон бусдыг тэжээх хүмүүст санхүүгийн дэмжлэгээс гадна хамгийн гол хамгийн чухал ганцхан зүйл нь мэдлэг бөгөөд олж авсан их ч бай бага ч бай мэдлэгээ улам аривжуулах.,мэдлэгээ өөрийн болгож өөрийн арга ухаанаар баяжуулах явдал нь «өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг дээр» гэгчээр таны хөлс хүч ухаанаа зарж байж олж авсан мэдлэг чинь амьдралыг улам амттай улам аз жаргалтай болгож хүн болж төрсөний чинь ач гавьяаг мэдрүүлэх болно.

Энэ хосгүй мэдрэмжийг танд төрүүлэхэд бага ч болов нэмэр болог гэж “Фермерийн аж ахуй” нэртэй номноос эхлэн бусад цуврал номнуудыг гаргаж байгаа юм шүү. Энэ нь хүмүүст шуудай шуудайгаар гурил өгч буян болсноос илүү их буян үйлдэж байна гэж бодож өөрийнхөө сэтгэлийг баясгаж байдгаа нуух юун.

Энэхүү номыг уншсанаар Фермер бүр эдлэн газартаа, айл бүр хашаандаа их бага ямар нэг хэмжээтэй хүлэмж барин өөрийн гараар тарьсан ногоогоо амтархан идэж, жил ирэх бүр хүлэмжний талаархи мэдлэг туршлагаа зузаатган хүлэмжийн шинэ төрлийн технологи, арга боловсруулан өөрсдөө хэрэглэж бусдад сургах боломж нөхцөл бүрдэх замыг тань засаж чиглүүлэх боломж олголоо гэж бодож байна.

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Фермер, ХАА, Жижиг бизнес