Ахуйн модон эдлэл

Бат-Орших. П, Энхбилгүүн. Б
Ахуйн модон эдлэл

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Ном хур Ном хур
Захиалгын код: MB2014021912
Хэвлэгдсэн он: 2012
ISBN: 978-99962-924-8-4
Нүүрний тоо: 90
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.5 x 14.8 x 1.5
Хүргэлтийн жин: 130 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 7,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Ахуйн модон эдлэл нэрээр гарч байгаа энэ ном нь ”Фермер таны мод боловсруулах арга” номын үргэлжлэл бөгөөд дээрхи ном нь мод боловсруулах аргын талаар анхны мэдэгдэхүүнгүй хүмүүст ерөнхий ойлголт өгөх зорилгоор бичигдсэн бол харин энэ ном нь гэр ахуйн ойр зуурын хэрэгцээний модон эдлэлийг хийхэд ямар материал орж, ямар бүтэц зохион байгуулалттай байдаг талаар тодорхой ойлголт өгөх зорилгоор хийгдэж байгаа юм.

Энэ номын дараа гарах "Модны жижиг үйлдвэр” нэртэй номонд модны жижиг үйлдвэрийн барилга ямар байх шаардлагатай, мод боловсруулахад хэрэглэх тоног төхөөрөмж, нэмэлт тусгай хэрэгслүүд тэдгээрийг өрөө тасалгаанд байрлуулах.тэдгээрийг ашиглах арга барил, мод боловсруулах технологийн талаар тодорхой бичигдэх болно.

Ийнхүү дээрхи 3 номыг та өөрийн болгож толгойдоо хийж авч чадвал гэр ахуйн болон бусад төрлийн модон эдлэл,хэрэгслийн жижиг болон дунд зэргийн хүчин чадалтай үйлдвэрлэл эрхлэн явуулах боломж бүрдэж байна гэсэн үг. Модоор эдлэл хэрэгсэл тэр бүү хэл зэр зэвсэг хийдэг арга барил нь хэдэн мянган жилийн арвин их арга туршлага хуримтлуулсан салбар юм.

Гэхдээ эдгээр арга туршлага нь улс орон бүрд өөр өөрийн онцлогыг тусгасан хийц, хэлбэр, материал хэрэглэн түүндээ тохирсон арга ажиллагааг санаж сэдэн баяжуулсаар

өнөөдрийг хүрсэн бөгөөд бид ч гэсэн Монгол Дархчуудын ур ухааныг өвлөн авч үргэлжлүүлэн цааш цаашаа дамжуулагч нь учраас Монгол ахуй, зан заншил, амьдралын онцлогт юхирсон эдлэл хэрэгсэл өөрийн оронд байгаа материал ашиглан хийж сураад цааш нь үр хойчдоо дамжуулах ёстой.

Дэлхий дээр одоо байгаа хоёр төрлийн соёл иргэншлийн нэг нь бидний сайн муугаар ярьдаг нүүдлийн соёл иргэншил бөгөөд энэ иргэншлийн гал голомтыг авч яваа нь Монголчууд л болж үлдэж үргэлжлүүлж байх шиг байна.

Монголчуудын эдэлж хэрэглэж байсан ахуйн модон эдлэлүүд нь авч нүүхэд амархан, хөнгөн бат бөх өнгө үзэмжтэй, эдлэл бүр өөрийн гэсэн онцлог бэлэгдэл бүхий хээ чимэглэлтэй байсан байна.

Одоо ийм хэлбэр, загвар, хийцтэй модон эдлэл өдрийн од мэт цөөрч хаяа нэг эртний эдлэлийн дэлгүүрүүдэд харагддаг болсон тул хүмүүс ийм хэлбэр загвар, хийцтэй эдлэл хэрэглэж, хийж дадаж сураасай гэсэн зорилгоор зарим эдлэл хийх талаар товч оруулсан болно.

Энэ ном нь мод боловсруулах талаар анхны мэдэгдэхүүнгүй хүмүүс хийж сурахад хэрэг болог гэж бодож хийсэн учраас зарим зураг, тайлбар нь нуршуу болсон байж болох тул эрхэм уншигч та энэ учрыг болгоон үзнэ бизээ.

Модон эдлэл хийх тодорхой дадлага чадвартай болохын тулд та энэ номонд бичигдсэн зүйлийг анхааралтай уншиж зураг, тайлбар, эд анги буюу хийц хэсгийг нэрлэсэн тоо зэргийг нэг бүрчлэн тулган үзэж байх хэрэгтэй.

Модоор эдлэл хэрэгсэл хийхийн тулд та юун түрүүн ойр зуурын хэрэгцээний багаж өөртөө авах шаардлагатай. Адаглаад энэ номонд зургаар үзүүлсэн гар багажнууд байхад болох боломжтой юм.

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Фермер, ХАА, Жижиг бизнес