Барилгын мужааны ажил

Бат-Орших. П, Энхбилгүүн. Б
Барилгын мужааны ажил

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Ном хур Ном хур
Захиалгын код: MB2014022101
Хэвлэгдсэн он: 2011
Нүүрний тоо: 84
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.5 x 14.8 x 0.5
Хүргэлтийн жин: 120 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 7,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Монголчууд нийгмийн хөгжлийн чиг хандлагаа дагаад суурин амьдралд шилжиж эхэлсэнтэй холбоотойгоор амьдралын энэ хэвшилд тохирсон төрөл бүрийн байгууламж барьж ашиглах болсон нь мөн л төрөл бүрийн мэдлэг, мэрэгжил, дадлага шаардлагатай болж эхлэж байна.

Уүний нэг жишээ нь энд өгүүлэх гэж байгаа барилгын мужааны ажил юм. Гэхдээ барилгын мужааны ажил нь урьд нь манайд огт байгаагүй гэж хэлж байгаа үг биш бөгөөд одоогийн цаг үеэ дагаад хүмүүсийн хэрэгцээ, хүсэл сонирхол, барилгын шинэ материал техник төхнологи, хийц загварууд өөр болж түүнтэйгээ уялдан ажиллах арга барил,хэргэлдэг багаж техникүүд өөрчлөгдөж байна.

Дээрхи шалтгаанаас гадна манайд барилгын мужааны ажпын талаар аваад үзчих, бариад уншихаар гарын авлага материал, ном товихмол байхгүй байгаа нь юм сурч мэдье гэсэн хүмүүсийн хүсэл сонирхолыг боогдуулаж байгаагаас гадна мөнгө санхүүгийн хувьд хэмнэлт гаргах, барьсан барилга байгууламж нь цаг уурийн болон амьдралын шаардлага хангах талаар дутагдалтай байх зэрэг олон сөрөг үр дагавар дагуулаж байгаа нь чухамхүү энэ талаар чиг барамжаа олгочих ном, гарын авлага дутагдалтай байгаагаас болж байгаа юм.

Онгойж байхаар умайж байг гэгчээр энэ том цоорхойг бага ч болов нөхөж түмэн олондоо дэм больё гэж бодоод “Фермер таны мод боловсруулах арга” гэдэг номыг өргөн барьсан бөгөөд энэ номонд барилгын мужааны ажлын талаар цухас дурьдаад өнгөрсөн учир үүнийгээ нилээд дэлгэрэнгүй байдлаар хүмүүсд хэрэг болох талруу нь хандуулаж энэ номыг гаргаж байгаа хэрэг.

Ном нь миний урьд гарсан номнуудын адил мэрэгжпийн биш хүмүүс өөрөөр хэлбэл ямарч ажил мэрэгжпийн хүмүүс аваад уншчихаар мэрэгжилгүй нэг нь мэрэгжилтэй болчихоор аль болох үг тайлбар багатай, ойлгомжтой зураг ихтэй байхаар төлөвлөн бодож хийгдсэн учраас танд амар хялбар байх байхаа гэж найдаж байна.

Барилгын мужаан гэдэг нь бие даасан мэрэгжил бөгөөд энэ нь хувь хүнээс өндөр мэдлэг, дадлага, хариуцлага шаардсан ажил байдаг тул энэ чиглэлээр дагнан ажиллах гэж байгаа хүмүүс өөрийн мэдлэг.чадвараа байнга сайжруулаж байх шаардлагатай юм.

Дээр үед хадаас оруулаагүй барьсан байшин, үг хэлдэг хаалга гэх мэт үлгэр домог шиг зүйлүүд манай хөгшчүүл ярьж энэ тухай ном сударт тэмдэглэсэн байдаг нь үнэн бодитой зүйл төдийгүй үе үеийн Монголын модны дархчуулын ур чадвар, ухааны цар хүрээг харуулаж байгаа нь энэ бөгөөд тэдний барьсан барилга нь одоо хүртэл байсаар байна.

Монголын гэсэн бүхнийг дэлхийд данслуулах шаардлагатай байгаа өнөө үед энэ чиглэлээр судлаж мэдсэн, дэлгэж дэлгэрүүлэн түмэн олны хүртээл болгосон зүйл байхгүй шахуу байгаа нь хэн хүний анхаарах зүйлийн нэг гэдгийг та ч бас л тунгаан бодход илүүдэхгүй.

Энэ номонд урьд үеийн Монголын модны дархчуулын гайхамшиг бүхнийг бичиж, зурж та бүхэнд харуулна гэдэг мөхөс миний ухаан, чадвар өвөгдөөсөө хол хоцорсон тул зориглож та бүхэнд харуулаж чадахгүй байгаадаа хүлцэл өчье.

Миний бие чадвар,ухааны цар хүрээ өвгөддөө дөхөж очиж чадсан үедээ эвлүүлэж,эмхлэн та бүхэндээ хүргэнэ гэж бодож байгаа. Харин орчин үеийн барилгын мужааны талаар мэдэж,чадах зүйлээ та бүхэндээ сэтгэл харамгүй дэлгэн үзүүлэж байгааг минь хүлээн авна уу

Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Фермер, ХАА, Жижиг бизнес