Саун

Бат-Орших. П, Энхбилгүүн. Б
Саун

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Ном хур Ном хур
Захиалгын код: MB2014022102
Хэвлэгдсэн он: 2011
Нүүрний тоо: 54
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.5 x 14.8 x 1.5
Хүргэлтийн жин: 100 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 7,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Суурин амьдралын салшгүй бүрэлдүүн хэсэг болж ирсэн сауны талаар манайхан тийм ч нарийн ойлголтгүй тухайлж оноосон нэрч үгүй явж байгаагаас бид фин хэлний саун гэдэг үгийг хэрэглэж энэ үгээр нь ойлголцож иржээ.

Саун нь 6-15 мянган жилийн өмнөөс Энэтгэг, Ром, Римээс эхлээд л хаана суурин соёл иргэншил хөгжиж байна тэр л газар хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болж өнөөдрийг хүрсэн бөгөөд харин бид нар шиг нүүдпийн соёл иргэншилтэй хүмүүс энэ талын хэрэгцээгээ хэрхэн хангаж ирсэн талаар миний хувьд тоймтой мэдэх зүйл алга байна.

Саун нь Ирланд, Рим, Турк, Финлянд, Япон, Орос, Хятад гэхчилэнгээр олон төрлийн хийц хэлбэртэй өөр өөрийн эмчилгээний жортой байдаг боловч үндсэн зарчим нь улайссан буюу халуун чулуун дээр ус асгаж уур гарган түүнийгээ ашгилхад л оршиж байна.

Саун нь 70°С-120°С халуунтай 5%-20% чийглэгтэй хуурай уур гаргадаг бол Орос баня нь 60°С хүртэл халуунтай 40%-6О% чийглэгтэй уур гаргаж хэргэлдэгт л ялгаа нь байгаа юм.

Саун гэдэг үгийг Орос хэлэнд хөрвүүлвэл Оросын баня гэдэг үгтэй дүйж очдог гэж бодвол манайхны усанд ордог газар гэдэгтэй ойролцоо утгатай юм шиг санагдана.

Гэтэл биеэ угаахад ашиглахаас гадна хүний биеийн эрүүл мэндэд эмчилгээний өндөр ач холбогдол.нөлөө үзүүлдэг гэдэг талаас нь авч үзвэл усанд ордог.бие угаадаг газар гэсэн өнгөц нэр бас өгч болмооргүй санагдана.

Юу чиг л гэсэн саун нь хүний биеийн эрүүл мэндэд маш сайн нөлөө үзүүлдэг,алжаал,ядаргаа тайлдаг гэдэг талаасаа гаргуун сайн гэж үздэг учраас манай юм үзэж нүд тайлсан хүмүүс хэрэглэх ашиглах эрмэлзэл их болсон байна.

Ийм учраас танд өөрийн гэсэн саунтай болход чинь туслах зорилгоор сауны тухай энэ номыг өргөн барьж байгаа юм.

Тэгээд ч нийтийн саунд биш өөрийн гэсэн саун барьж түүндээ гэр бүлээрээ орж заншвал таны болон танай гэр бүлийн эрүүл мэнд.ариун цэвэрт нэн сайн байх нь мэдээж.

Манайхан одоохондоо хүнд чин сэтгэлээсээ үйлчилж мөнгө салгах арганд сурах болоогүй байгаа үед нийтийн хэрэгцээний мөнгө олох зорилготой саунууд ариун цэврийн хувьд тэгтлээ найдвартай болох болоогүй байгаа тул та өөрийн гэсэн саунтай байх нь аминд өлзийтэй, амьдралд хэрэгтэй гэдэг үүднээс энэ ном гарч байгаа юм.

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Фермер, ХАА, Жижиг бизнес