Өрхийн фермерийн аж ахуйг өөрсдөө байгуулъя

Бат-Орших. П, Энхбилгүүн. Б
Өрхийн фермерийн аж ахуйг өөрсдөө байгуулъя

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Ном хур Ном хур
Захиалгын код: MB2014022103
Хэвлэгдсэн он: 2013
ISBN: 978-99962-9-393-1
Нүүрний тоо: 112
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.5 x 14.5 x 1.0
Хүргэлтийн жин: 180 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 7,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Өрхийн фермерийн аж ахуй гэж нэрлэж байгаа энэ нэрийн доор нэг өрх айлын хэмжээний нэгдсэн болон төрөлжсөн аж ахуйнууд орох бөгөөд эндээс Монгол орны хаана ч байж болох эрсдэл багатай нэгдсэн өрхийн фермерийн аж ахуйг хэрхэн байгуулж болох талаар танд санаа өгөх зорилгоор нэлээд дэлгэрэнгүй тайлбар, шаардлагатай зурагнуудын хамт оруулан танд толилуулж байна.

Жишээ болгон авч байгаа аж ахуй маань 64 га газар эзэмшин үйлдвэрлэл явуулах ба

1. Сайн үүлдэрийн саалийн үнээ -10.

2. Мэгж-4.

3. Хүнсний мөөг тариалах өрөө -30м2

4. Хүлэмж-58м2

5. Төмс хүнсний ногоо тариалах талбай- 0,4 га

6. Төрөл бүрийн жимсний мод гэсэн төрлүүдээр үйлдвэрлэл явуулаж үхэр, гахайн тэжээлийн 80%-ийг өөрийн эзэмшил газарт тарьж хангана.

Манай улсын хувьд жижиг том аж ахуй гэж ямар хэмжээний аж ахуйг хэлэх вэ гэж тогтсон ойлголт одоохондоо байхгүй байгаа бөгөөд дээрхи аж ахуй нь бусад орны жишгээс харж байхад жижиг аж ахуйд тооцогдож гэр бүлийн хоёр хүн эрхлээд явах бүрэн боломжтой ба газар тариалангийн ажлыг бусад аж ахуйнуудтай хамтран хоршин ажиллаж гаднаас хүн хүч авахгүйгээр амжуулаад байх бололцоотой нь ижил төрлийн гадны фермерүүдийн амьдралаас харагддаг.

Энэ фермерийн аж ахуйн орлого ашиг болон зарцуулах зардлын хэмжээг мөнгөн дүнгээр илэрхийлэх боломж тун хомс байна. Учир юу гэвээс манай улсын дотоод зах зээл тогтворжоогүй, юмны үнэ ханш савлагаатай байгаа байдал нь яс тоо тавих боломжийг хааж байгаа бөгөөд харин тухайн барилга байгууламжинд хэрэглэгдэх материалын хэмжээг ойролцоогоор тоогоор илэрхийлсэн болно.

Фермерийн аж ахуй байгуулахын тулд та яах ёстой талаар Фермерийн аж ахуй гэдэг номонд нэлээд тодорхой дурьдсан тул энд товчхон байдлаар танд хэлэхэд:

1. Байгуулах аж ахуйн төрөлдөө тохируулан байрлах газраа сонгоно.

2. Сонгосон газар дээрээ фермерийн төрөлд тохирсон барилга байгууламжийн зураг өөрөө буюу мэргэжлийн хүнээр хийлгэнэ.Зураг нь ерөнхий план үйлдвэрийн барилга, туслах барилга байгууламж(тус бүрдээ), орон сууц гэсэн хэд хэдэн зургаас бүрдэх бөгөөд зураг тус бүр нь дотроо нижгээд хуудастай байна.

3. Ямар барилга эхлэж барихаас шалтгаалан тухайн барилгад шаардлагатай барилгын материал, механизм, техник хэрэгсэл, материалын агуулах, хүн хүчээ бэлтгэж барилгын талбайд татсан байна.

4. Ерөнхий планы дагуу ямар барилга байгууламжаа эхлэж барихаа та өөрийн үзэмжээр тогтоож барих ажлыг эхлүүлнэ.

б. Барилгын ажпын явцыг хянах удирдах ажлаа та өдөр тутам хийхийн зэрэгцээ дараагийн өдрийн ажпаа урьд өдөр нь төлөвлөж бэлтгэсэн байна. Иймэрхүү менежмент нь барилгын ажлыг тасралтгүй.жигд явуулахад хэрэгтэй байдаг.

7. Нэг барилгын ажлыг дуусгаад нөгөөд шилжиж болох боловч таны боломжоос шалтгаалан хэд хэдэн барилгын ажлыг нэг зэрэг эхлүүлж хийвэл цаг хугацаа хэмнэх сайн талтай.

8.Үйлдвэрийн барилгын ажлын явцад зарим тоног хэрэгслүүдийг хананд болон шаланд суулгаж өрөх.

9.Барилгын суурь, хана, хучилт, дээврийн ажлууд хийгдэж дууссаны дараа цахилгааны болон сантехникийн ажлууд хийгдэнэ. Дээрхи ажлууд хийгдсэний дараа барилгын заслын ажил хийгдэж дуусаад тухайн барилга ашиглалтанд бэлэн боллоо гэсэн үг.

10. Фермерийн аж ахуйн барилгууд баригдаж дууссаны дараа барилгын талбайг цэвэрлэж ерөнхий төлөвлөгөөний дагуу орчны тохижилтын ажлыг хийнэ. Энэ чиглэлээр Эдлэн газрын орчны тохижилт гэсэн тусдаа ном гарах тул тухайн үед нь авч уншина уу.

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Фермер, ХАА, Жижиг бизнес