Америк боловсрол

Увш. П
Америк боловсрол

0 үнэлгээтэй

Захиалгын код: MB2014022201
Хэвлэгдсэн он: 2012
ISBN: 978-99962-3-113-1
Нүүрний тоо: 196
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 21.0 x 14.5 x 2.0
Хүргэлтийн жин: 300 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 7,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Америкийн боловсрольн дэлхийд тэргүүлэх болсон гол эх сурвалж, үйл явц, мөн чанарыг тууштай ойлгож, хэрэглэхэд хоёр гол бэрхшээл ажиглагддаг.

Нэгд, америкийн боловсролын тогтолцооны гол, нийтэд хэрэгцээтэй үндсэн ойлголтуудыг энгийн хүртээмжтэй үг, хэллэгээр тайлбарлан хүргэх, юуны өмнө эцэг эх, суралцагчдад ой тойнд нь ортол ойлгуулж чадахгүй байна. Америкийн боловсролын тогтолцооноос юу нь манайхтай ижил, эсвэл ялгаатай, ямар хууль, зарчим үйлчилж, сургалт нь тийм чанартай байдгийг гаргаж өгөх хэрэгтэй.

Хоёрт, америкийн боловсролын мөн чанарыг ойлгох, мэдээлэл авахад сургалт, боловсролын салбарын нэр томьёоны илэрхийлэл, агуулгын зөрөөтэй байдал америкийн боловсрол судлалын талаарх бидний мэдээлэл, мэдлэгийг төөрөгдөлд оруулж болзошгүй байгаа юм.

Ийм болохоор дээрх хоёр бэрхшээлийг даван туулахад манай боловсролын байгууллагын удирдах ажилтан, багш нар, хүүхдийнхээ боловсролд санаа тавин, америк маягийн сургалтыг сонирхож байгаа эцэг эхчүүд, америкад суралцахаар завдаж байгаа залуучуудад, хэн бүхэнд туслах зорилгоор энэхүү гарын авлагыг бэлтгэлээ. Америкийн дунд сургуульд суралцаж байсан хүүхдүүдийнхээ өдөр дутмын хичээлийнх нь явц, байдал, бас Индианагийн их сургуулийн босгоор алдаг оног орж, ганц хоёр хичээлд суусан үеийн ажиглалт, тус Их сургуулийн Боловсролын сургуулийн багш, эрдэмтэдтэй уулзаж, ярилцаж явсан тэмдэглэл, боловсрол судлалын гадаад хэл дээрх зарим эх сурвалжуудтай танилцаж, гадаадад суугаа ч Монгол улсынхаа боловсролын төлөө санаа зовинож, аливааг харьцуулан харж, давууг нь олж харахыг хичээж явсан минь ийм гарын авлага бий болгоход хүргэсэн гэдгийг хэлье.

Энэ гарын авлагад америкийн нэгдсэн улсын тухай товч өгүүлж, Америкийн нэгдсэн улсын боловсрол, түүний тогтолцоог сургуулийн өмнөх боловсрол, бага, дунд боловсрол, д ээд боловсрол гэсэн ангиллаар авч үзсэнээс гадна Америкийн боловсролын түүхийн он цагийн хураангуйг эмхэтгэн гаргаж, америкийн боловсрол судлалын сургалтын салбарт хэрэглэгддэг өдөр дутмын идэвхтэй нэр томьёоны англи-монгол тайлбарыг хураангуйлан орууллаа.

- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -

АГУУЛГА

Өмнөх үг

Нэгдүгээр бүлэг. Америкийн нэгдсэн улсьш тухай товчхон
Хоёрдугаар бүлэг. Америкийн нэгдсэн улсьш боловсрол, түүний тогтолцоо

2.1 Сургуулийн өмнөх боловсрол
Багасургууль
Дунд сургууль
Ахлах сургууль

2.3 Дээд боловсрол
Дээд боловсролын үүсэл
Их дээд сургуулийн төрөл хэлбэр
Их дээд сургуулийн элсэлт
Их Дээд сургуулийн сургалтын онцлог

2.4 Номын сан

2.5 Төгсөлт

Гуравдугаар бүлэг. Америкийн боловсролын түүхийн он дараалалын хураангуй
Дөрөвдүгээр бүлэг. Америкийн сургалтын идэвхтэй нэр томьёоны англи-монгол тайлбар толь

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Тайлбар, нэр томьёо