Нисдэг хөлөг

Оюунцэцэг. Ж (Орчуулагч)
Нисдэг хөлөг

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: EXLIBRS J.Oyuntsetseg EXLIBRS J.Oyuntsetseg
Захиалгын код: MB2014022303
Хэвлэгдсэн он: 2013
Нүүрний тоо: 144
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 24.0 x 17.0 x 1.5
Хүргэлтийн жин: 330 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 12,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Үлгэрийг шимтэн уншигч хүүхдүүд та бүхэндээ “Олон үндэстний үлгэр”- үүд цувралаа өргөн барьж байна. Энэхүү таван цувралд Дундад ази, Оросын холбооны улс, Өвөр кавказ, Украйн, Белорус, Молдав, Балтын тэнгис орчимын үндэстнүүдийн үлгэрүүд багтсан. Үлгэр бол өөрийн үндэстэн ястаны ёс заншил, соёл, үүх түүхийг хадгалан үлдэж чаддаг ардын аман зохиол билээ.

Тиймээс хүүхдүүд та бүхэн “Олон үндэстний үлгэр”- үүд нэртэй энэ цуврал номноос Узбек, Туркмен, Киргиз, Казакстан, Украйн, Белорус, Молдав, Латви, Литва.Эстон, Армен, Гүрж, Азербайжан зэрэг олон улс, үндэстний амьдрал ахуй, ёс заншилын талаар тодорхой мэдээлэлтэй болохоос гадна адал явдалт, сонирхолтой олон сайхан үлгэрүүдийг нь амтархан уншина гэдэгт бид бүрэн итгэлтэй байна. Магадгүй хүүхдүүд та бүхэн эдгээр номонд багтаж буй зарим үлгэрийг нь өвөө, эмээ, аав, ээжээрээ яриулж байсан байх. Тэгвэл одоо өөрсдөө уншиж бяцхан дүү нартаа ярьж өгөөрэй.

Үлгэр бүхэн өөр өөрийн сургаалтай, өөр өөрийн онцлогтой байдаг. Гэхдээ л үлгэрийн баатрууд дайснаа дарж, гай зовлонгоос ард түмнээ аварч, ховдог шунахай сэтгэлтнийг хоосруулж, ядуу зүдүүхэн амьдралтай өнчин хүүг аз жаргалын замд нь хөтлөн оруулж амар сайханд нь жаргаадаг. Ийнхүү сайн сайхан гэрэл гэгээ рүү тэмүүлэгч үлгэр бүхэн шиг эрхэм уншигч таны ирээдүй үргэлжийн мөнх инээд баяслаар дүүрэн аз жаргалтай явахыг хүсэн ерөөе.

Номонд орсон үлгэрүүд

Украйн ардын үлгэр
- Нисдэг хөлөг Ядуу эр ба хэрээний хаан Белорус ардын үлгэр
- Өөдөсхөн хүү

Молдав ардын үлгэр
- Фэт - Фруумос нарыг чөлөөлсөн нь Гайхамшигт сан

Литва ардын үлгэр
- Тоншуул гачуур унагаасан тухай Гоог гоог дуучин Хун хатан
- Арван хоёр ах дүү хар хэрээ болсон түүх Могойн хатан гачуур Угаагч ба гүн Зуун туулай
- Зараа ба түүний залуу эхнэр Стракалас Макалас хоёр Мангар
- Хэн нь илүү залхуу вэ?
- Зургаан шүдгүй нэг солир Ноёны ам

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Үлгэр