Кенгуру олимпиадын материал: 2009-2013 /IX-X анги/

Итгэл. М (Орчуулж эмхэтгэсэн)
Кенгуру олимпиадын материал: 2009-2013 /IX-X анги/

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Сорил тестийн төв Сорил тестийн төв
Захиалгын код: MB2014022505
Хэвлэгдсэн он: 2014
Нүүрний тоо: 24
Хэмжээ/см/: 21.5 x 14.5 x 0.4
Хүргэлтийн жин: 50 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 5,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

“Кенгуру” олон улсын математикийн уралдаан (2009 - 2013 он) АНГИЛАЛ: Junior (IX - X анги)

“Кенгуру” олон улсын математикийн уралдаан нь 2009 оноос эхлэн Монгол албан ёсоор зохион байгуулагдаж байна. Тус уралдааны манай улсад явагдсан 5 жилийн сэдвийг эмхтгэн гаргалаа. Товхимол нь “Кенгуру” олон улсын математикийн уралдааны 2009 - 2013 оны сэдэв, хариу, “Кенгуру” уралдааны тухай олон удаа асуудаг асуултын хариу гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.

“Кенгуру” уралдааны тухай олон удаа асуудаг асуултын хариу

1. “Кенгуру” уралдааны сэдвийг хэн зохиодог вэ?
Олон улсын математикчдын шинжээчдийн багаар сонгогдсон хөнгөнөөсөө хүнд рүү шаталсан тестийн сонгох хэлбэрийн 24 - 30 даалгавраас бүрдэх сэдэв байна. Тухайн сэдвийг Монгол хэл дээр орчуулдаг.

2. Хэддүгээр ангийн сурагчид оролцдог вэ?
Олон улсын хэмжээнд 6-19 насны ангилапд уралддаг. Харин манай улсын хувьд 3 - 12-р ангийн сурагчид оролцож байна.

3. Уралдаан ямар зорилготой вэ?
- Математикийг бүх талаар түгээн дэлгэрүүлэх,
- Математикийн хичээлд дур сонирхолтой болгох,
- Оролцогч бүр өөрийн насны онцлог, дэлхийн математик боловсролын түвшин, чиг хандлагад тохирсон бодлогоор өөрийгөө сорих
- Оролцогчдын бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх, оновчтой шийдвэр гаргах чадвартай болгох

4. Хэдэн даваатай вэ?
Уралдаан нь олон даваагүй, ганц л даваатай ба жил бүр дэлхий даяар нэгэн зэрэг явагддаг.

5. Шагнал, урамшууллын талаар?
Тухайн ангид оролцож байгаа сурагчдыг оноогоор жагсааж
- эхний 6% нь 1-р зэргийн диплом, 1:2:3 харьцаагаар алт, мөнгө, хүрэл медаль
- дараагийн 9% нь 2-р зэргийн диплом
- дараагийн 15% нь 3-р зэргийн диплом олгоно. Мөн оролцогч бүрт Сертификат олгоно.

6. “Кенгуру” уралдаан явагдах өдрийг хэрхэн мэдээлэх вэ?
Энэ өдөр нь 3-р сарын дундуур болох ба 2-р сараас эхлэн бид Монгол улсын бүх ЕБС -д албан захиа илгээдэг.

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Математик