Ертөнцийг дүрслэх урлаг

Энхтайван. Д
Ертөнцийг дүрслэх урлаг

Нэмэлт тайлбар: Энэ номыг ашиглаж байсан, хуучивтар

0 үнэлгээтэй

Захиалгын код: MB2014031003
Хэвлэл: Анхны хэвлэл
Хэвлэгдсэн он: 2010
Нүүрний тоо: 136
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 21.5 x 14.8 x 1.2
Хүргэлтийн жин: 300 гр
Статус: Зарагдаж дууссан
Үнэ: 15,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:   Зарагдаж дууссан

Гэрэл зургийн камер нь дижитал (тоон) болон дэвшсэн нь гэрэл зургийг сонирхон хөгжүүлэгчдийн нийгмийг цэцэглүүлсэн билээ. Өнөө үед камер нь мэргэжлийн хэрэглээнээс энгийн хэрэглээнд хүрч хүмүүс гар утасныхаа камераар ч болов дүрс буулгаж байна. Дижитал гэрэл зургийн үр дүн хурдан мэдрэгддэг нь хүмүүсийн сонирхлыг ихээр татдаг.

Сайн гэрэл зураг авахын тулд камераа хэрэглэж сурахаасаа өмнө юун түрүүнд зохиомжийн талаар мэдэх нь чухал. Гэрэл зургийг бүтээхдээ эргэн тойрны задгай орчинг дөрвөлжин хүрээнд багтааж, амьд үзэгдлийг хөшөөн буулгана. Түүнчлэн нэг дурангаар хараалж дүрс буулгадаг учир орчин нь орон зайгүй хавтгай болдог.

Гэрэлтэйд үзэгдэх юмс үзэгдлийг агшин зуурын хугацаанд хөшөөн буулгадаг дүрслэх урлагийг гэрэл зураг гэнэ.

Зураг буулгах нь урлаг учраас уран бүтээлч сэтгэлгээ нь зохиомжийг бүтээх түлхүүр юм. Бүтээлээ үзэмжтэй харагдуулахын тулд камерын дуранд багтаж буй үзэгдлийг аятайхан зохион байгуулж эвийг олон багтаахаас эхлээд дүрсийн гэрлийг зөв буулгах, зураг болсон хойноо үзэгчийн оюунд юу үлдээх хүртэл бүгдийг тооцоолох нь гэрэл зурагчны ажил. Энэ ном нь гэрэл зургийн оюун түлхүүрүүдийг агуулсан ба эдгээрээр оюунаа хэрхэн нээх нь уншигч таны тааллаар билээ.

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Гэрэл зураг
Дээж.мн санал болгож байна!