Чин сэтгэл

Цогзолмаа. Л
Чин сэтгэл

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Интерпресс Интерпресс
Захиалгын код: MB2014031004
Хэвлэгдсэн он: 2010
ISBN: 978-99929-2-119-6
Нүүрний тоо: 258
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.5 x 14.0 x 1.8
Хүргэлтийн жин: 350 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 8,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Өнөөдрийн эрин цагт түмэн олонд минь хэрэглээний сэтгэл зүй доголдож байгааг өдөр тутам мэдэрч, сэтгэл эмзэглэн энэхүү номоо бичих боллоо. Өнөөгийн цаг үетэй зохицон амьдрах ур чадваруудыг өсвөр үеийнхэндээ зөвлөн сургах нь нэн чухал байна.

Эгэл энгийнээс, бусдад туслах чин сэтгэлээс аливаа сайн сайхан бодол урган төрж, амжилт бүтээл дагуулдаг. Иймээс "Хүн бүр зөв хүн байх чанарыг төгөлдөр эзэмшээсэй, ухаалаг байж эрүүл саруул амьдраасай! хэмээн зүрх сэтгэлээсээ хүсэмжлэн, амьдралынхаа явцад ухаарч, сурч мэдсэнээ хүн зон олонтойгоо хуваалцахыг зорин энэхүү номоо энгийн хэлц байдлыг чухалчлан, эргэх холбоотойгоор давтан сануулах аргачлалыг эрхэмлэн хичээнгүйлэн туурвилаа.

1. Хүний хөгжил нь: Боловсрол, гэр бүл, эрүүл мэнд, эдийн засаг, эх орноо хайрлах хүрээнд тулгуур-лагддаг.

2. Улс нийгмийн амьдрал хүний хөгжилд түшиглэн урагшилдаг.

Иймийн учир иргэн бүрт бага балчираасаа эхлэн бүхий л зүйлийг хайрлах сэтгэл зүйг оюун бодролд нь суулган хөгжүүлэх хэрэгтэй байна. Хүн бүр бага залуудаа ихийг сурч, "Би энэ амьдралынхаа төлөө юуг хийх ёстой вэ?" хэмээн өөрөөсөө асууж, ухаан бодолдоо ургах шинэ санаагаа хүсэл тэмүүлэл, зорилго болгон бүтээлчээр хэрэгжүүлье. "Хүн зон нь нийгмийнхээ төлөө, нийгэм нь хүн зоныхоо төлөө" сэтгэл зүрхээ чиглүүлэн залуу насыг төрөлх эх орон, өргөн олон хойч үедээ хэрэгтэй бүхэнд зориулъя.

Өнөөгийн нийгэмд нэн тэргүүн "Эв нэгдэл хүчтэй, оюун билэг увидастайг" чухалчлан эх орныхоо эрдэмтэн мэргэд судлаачдын үгийг тунгаан бодож, ард иргэдийнхээ сэтгэл зүрхний дуу хоолойг сонсон, улс орныхоо бүхий л салбарын ирээдүйг оновчтой, хурдацтай илүү тууштай баттай хөгжүүлээсэй хэмээн хүсэмжлэхийн зэрэгцээгээр төрөлх эх орон, нийгэмд минь улам илүү тогтвортой дэвшилттэй хөгжил ирнэ гэдэгт итгэл төгс байна.

Хорвоогийн сайн үйлс сүндэрлэн бүтэж Хотол даяар жарган цэнгэхийн өлзий орштугай.

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Хувь хүний хөгжил