Бадамжавын Чогсом

Батчулуун. Л
Бадамжавын Чогсом

0 үнэлгээтэй

Захиалгын код: MB2014032004
Хэвлэл: Анхдугаар хэвлэл
Хэвлэгдсэн он: 2013
ISBN: 978-99962-2-628-1
Нүүрний тоо: 234
Формат: Хатуу хавтас
Хэмжээ/см/: 29.0 x 21.0 x 1.0
Хүргэлтийн жин: 1200 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 50,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Б.Чогсом бол үнэхээр сайн судалгаанд өртөгдөхүйц том зураач юм байна гэдгийг зүйрлэн хэлбэл холхиндох гутал доторхи хөл биш байна гэдгийг тон ч олон талаас нь нээж үзүүлжээ. Чингэсэн явдалд Судлаач Батчулууны том гавъяа оршино.

Ялдамд дурьдахад Бадамжав гуайн тухай би дунд сургуулийн монгол хэл, түүхийн багш байхдаа л сонсож байсан юм. Говь-Алтай аймаг гэж байгуулагдаагүй байхад (1940 оноос өмнө) Цагаан оломд анхны бага сургууль Тэнхэм нэртэй байгуулагдаж байхад 7-8 хүүхэд сурч байсны нэг нь гэж би дуулсан. Тэнхмийн багш нь Чогсом тайж гэдэг хүн байсан. Энэ хүн Соёлын яамны сайд агсан миний бүл ах Намсрайн аав нь юм. Намсрай ах тайжаар овоглохоосоо айж, ээжээрээ овоглосон. Тэгээд Цо Намсрай болсон. Бид хоёр төрсөн эгч, дүүсийн хүүхэд. Чогсом тайж намайг 16 настай хотод орж ирэхэд амьд сэрүүн байж, маш сайхан бийрийн бичигтэй, судар бичгийн хүрээлэнд олон ном хуулбарлан бичсэн байсан.

Тэнхмийн сурагчид дотор Адуун чулууны голын С.Балган (Говь-Алтайн анхны дарга), Цэдэв (генерал), Ж.Цамба (миний бүл ах), Чандманы Гончиг багш, Баруун өврийн Галсандорж зэрэг хүмүүс байсан гэдэг. Эдгээрийн нэг нь Чогсом зураачийн аав Бадамжав гуай байж. Говь-Алтай аймгаас Тээврийн яамны орлогч сайд байсан анхны хүн бол Бадамжав гуай гэдэг. Сүүлд Академийн аж ахуй эрхэлсэн даргын албыг олон жил маш сайн хашиж байсныг мэднэ.

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу: