Дарьганга хийц

Батчулуун. Л
Дарьганга хийц

0 үнэлгээтэй

Захиалгын код: MB2014032002
Хэвлэгдсэн он: 2012
ISBN: 978-99962-3-594-8
Нүүрний тоо: 300
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 29.0 x 21.0 x 1.5
Хүргэлтийн жин: 1500 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 78,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Монгол орны наран ургах зүүн өмнө этгээдэд оршин суух Дарьганга угсаатны газар нутгийн тухай бичиг шастирт тэмдэглэсэн зүйл цөөнгүй буй.

Тухайлбал Монгол улсын архивын данс, эвхмэл бичигт: “Дарьганга” бол Монголын элсэн далайг туулахад хамгийн тохиромж бүхий ус бэлчээр элбэг дэлбэг, үүдэн газар” хэмээгээд, энэ нутагт эртнээс нааш уламжлан ирсэн гэрэлт хөшөө, булш бунхан, “хүн чулуу” тэргүүтэн соёл урлагийн гайхамшигт дурсгалын тухай тэмдэглэсэн байх нь зүй ёсоор анхаарал татдаг юм. Оросын эрдэмтэн В.А.Казакевич Дарьгангын Онгон сумын нутаг дахь Таван толгойн хоёр хөшөөг үзээд “Төв Азийн хүн чулууны оргил нь болсон гайхамшигтай дурсгал" хэмээн дуу алдан, шагшин бичиж байсан билээ. Эл хөргийн ар, энгэр хоёр талд нь үүлэн дээр нисэж яваа хос лууг дүрсэлсэн агаад түүний суусан исэр сандлын дээгүүр барын арьс хэдэрсэн зэрэг гайхалтай урлал нь эргэлзээгүй өдгөө болтол өв уламжлал нь тасраагүй яваа дарьганга дархцуулын ур хийцийг санагдуулдаг юм.

Тухайлбал дарьгангын дархцуул мөнгөн аяганы ёроолд арга билгийн бэлгэдэл болсон хос мөнгөн лууг хөөж урладаг уламжлалыг санагдуулна. Дашрамд тэмдэглэхэд зарим судлагчид “луу” хэмээх домгийн амьтныг хятадаас зээлдэн авсан мэтээр үздэг ташаа ойлголт бий. Чухамдаа хятад хэлний “луу” хэмээх үг нь “лон” гэх битүү үет үг байдаг бол монгол хэлний “луу гэх үгийн гарлыг авч үзвээс “ulu” буюу “аврага том” гэсэн үгийн эхний “ү” авиа нь гээгдэж, “луу” гэсэн задгай үетэй үг үүсчээ. Энэ нь түрэг хэлний “үлүг таг”, “үлүг бек”, монгол хэлний “үлэг гүрвэл” гэсэн үг хэллэгтэй учирзүйн холбоотой болохыг тэмдэглэе.

Ийм учраас дарьгангын уран дархчуудын бүтээл туурвилын дурсгалыг Дарьганга нутгаар байрших тавь гаруй хүн чулууны ур хийц, хээ угалз тэргүүтэнтэй харьцуулан судласан нь зүйд нийцэж байна хэмээн бодогдоно. Урлаг судлалын шинжлэх ухааны доктор, профессор Л.Батчулуун эл ганц сэдэвт бүтээлээ олон жилийн турш хуримтлуулсан асар их үнэ цэнэтэй эх хэрэглэгдэхүүнд тулгуурлан, уйгагүй судалгаа хийж бүтээсэн энэ шинэ сөвүүн бүтээлд дарьганга хийцийн өвөрмөц онцлогийг нээн гаргаж өргөн түмэндээ толилуулж байна.

Энэ бол урлаг судлаачийн олон жилийн уйгагүй эрэл хайгуулын үр дүн, эрдэм судлалын охь гэж болно. Лүнтэнгийн Батчулуун бол монгол үндэснийхээ унаган соёлыг бахдан эзэмшиж, мөнхжүүлэн үлдээх чин сэтгэлийн тэвчээр, хатуужил сууж, өрлөг түмнийхээ туурвисан их соёлын мартагдсан өвийг өсвөр үед нь эзэмшүүлэхээр тууштай зорьсон энэ зам бол эрдэм судлалын ажлыг амьдралынхаа учир утга болгож явдаг, эх орон, элгэн түмнээ бишрэн дээдлэгч эрдэмтэн хүний нэгэн үзүүрт сэтгэл юм.

Тэр тусмаа таван мянган хавтгай дөрвөлжин метр газар эзлэн орших Дорнын сайхан Дарьганга нутагт зээр, гөрөөсний сүрэг хуйларсан бахадмаар сайхан энэ хошуу цагаан нутагт мал сүргээс нь илүү нандин, ёстой ариун дагшин зул алт мөнгөний дарх хүн төрөлхтний төлөөлөх соёл, Дарьгангын нэрийн хуудас хэмээн ахмад үе нүдний цөцгий мэт хайрлаж, омог бардамхан хэлнэ. Тэрээр аймгийн ой, дав дувыг бодож нөхдийн хамт “Дарьганга мөнгөн урлал” цомог ном гаргасан нь өнөөгийн залуу үе маань түүний үүсэл гарал, учир утгыг танин мэдсэнийхээ хэрээр бүтээлээ туурвиж, олон нийтийн хүртээл болгосон нь сайшаалтай.

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу: