Марзан Шаравын туурвилзүй

Батчулуун. Л
Марзан Шаравын туурвилзүй

0 үнэлгээтэй

Захиалгын код: MB2014032003
ISBN: 978-99962-4-454-4
Нүүрний тоо: 340
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 30.0 x 21.5 x 2.0
Хүргэлтийн жин: 1500 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 78,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Урлаг судлалын шинжлэх ухааны доктор, профессор Лүнтэнгийн Батчулууны амьдрал, уран бүтээлийн замналыг нэгд: алс холын Алтай сайхан нутгаасаа улсьнхаа нийслэл, харийн оронд хүртэл сургууль соёлын мөр хөөсөн оюутан, хоёрт, урлаг судлалаар тууштай замнан нэгэн насны үйлс болгосон шинийн эрэлч эрдэмтэн, гуравт: урлахуй ухааны атрыг нөхдийн хамт хагалццаж, шинжлэх ухаанд арвин их хэрэглэгдэхүүн хуримтлуулсан төдийгүй, түүнийгээ эрдэм судпалын уламжлалт хийгээд орчин үеийн олон аргаар судлан хэдэн арван ном бүтээл туурвисан доктор, дөрөвт: мэдлэг оюуныхаа гэгээн гэрэлт замаар олон зуун оюутныг дагуулан, хөлийг дөрөөнд, гарьгг ганзаганд нь хүргэсэн ачит багш, энэ замд соёл, урлаг сухлалъшшинжлэхухааны байгууллагын тулгын чулууг тавилцаж, здүгэз ачааг нь таталцсаар яваа эрдмийн хөтөч болгөө.

Лүлггэнгийн Батчулуунтай би унаган бага насандаа сурагчийн байранд амьдарч, хичээлээ хамтран хийж, эрдмийн ордонд оргилуун сайхан насаа үдэж явсан болохоор юу эс мэдэвч чухам ном эрдэмд шамдалтай, урлагийн авьяастайг нь л онцлон дурсаж байна. Тэрээр монгол үндэстнийхээ дүрслзх урлагийн унаган уламжлалт төрлийг онол, түүх, дадлагын аль ч талаар судлах, судалж шинжилснээ олон түмний хүртээл болгох, тэр бүхэндээ тулгуурлан өсвөр үеэ бэлтгэх ховор сайхан багш, уран бүтээлч, судлаач хүн бөгөөд сэтгэн бодох, зохион бүтээх, дүгнэж бичих талаар үеийнхний дотроос товойн гарч, шаргуу сайн ажилласныг түүний ном, туурвил бүтээл гэрчлэн харуулж байна.

Л.Батчулууны бүтээлүүдийг эдүгээ зөвхөн урлаг судлаачид төдийгүй, гадаад дотоодын уншигч олон сайн мэддэг, эрж сурдаг болсон нь түүний олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүн мөн.

Монголын дүрслэх урлагийн бүх төрөл зүйлийг хамарсан, өөрийн гэсэн өнгө аясыг нь тольдсон няхуур чамбай хэллэг, утга найрлагатай, өргөн цар хүрээтэй түүний бүтээлүүд манай урлаг судлалын шинжлэх ухааны төвшин, арга чиглэлийг олон талаар урагш ахиулж, эрдэм судалгааны арвин ховор нандин хэрэглэгдэхүүн, мэдээ сурвалжийг үндэс болгон боловсруулсан олон тооны шинэлэг санаа, дүгнэлтээрээ томоохон хувь нэмэр оруулж байна.

Монгол зургийн урлагийг Балдуугийн Шаравын бүтээл туурвилгүйгээр хэлэлцэшгүй гэсэн зохиогчийн санал тун зүйтэй. Яагаад гэвэл тэр орчин үеийн монгол зураг, дүрслэх урлагийн анхны шангтатаж, олноотолилуулсан бүтэзлүүд нь монголдоо ч, дэлхийд ч зохиогчийн дархан эрх эдлэх ховор чухаг туурвил бүтээлүүд мөнөөс мөн болно...

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу: