Монгол хэлний товч тайлбар толь

Цэвэл. Я, Шагдарсүрэн. Ц (Редактор)
Монгол хэлний товч тайлбар толь

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Улаанбаатар Их Сургууль Улаанбаатар Их Сургууль
Захиалгын код: MB2013033101
Хэвлэл: Нэмж, засварласан 2 дахь хэвлэл
Хэвлэгдсэн он: 2013
ISBN: 978-99973-2-165-7
Нүүрний тоо: 1311
Формат: Хатуу хавтастай
Хэмжээ/см/: 29.5 x 21.5 x 7.5
Хүргэлтийн жин: 3000 гр
Статус: Зарагдаж дууссан
Үнэ: 80,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:   Зарагдаж дууссан

"Монгол хэлний товч тайлбар толь”-ийн нэмж дэлгэрүүлсэн хоёрдугаар хэвлэлд зориулсан өмнөх үг.

“Толь бичиг”-ийг тодорхой тогтолцоо, дэс дараагаар эмхэтгэн нэгтгэж, жагсаан тайлбарласан “үгийн сан хөмрөг” гэж хэлж болно. Толь бичиг нь үгийн утга, гарал үүсэл, аймаг, хэрэглээ тэргүүтнийг тайлбарлаж, бидэнд мэдлэг, мэдээллийг өгдөг ном юм.

1990 оны 3-р сарын 26-нд Бүгд Найрамдах Солонгос Улс болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосон билээ. Миний бие Монгол нутгаас Солонгосын соёлтой холбоотой зүйлсийг олж чадна гэсэн итгэл, баяр хөөртэйгээр тэр жилийн 7-р сарын 6-ны өдөр Монголд анх удаа хөл тавьсанаас хойш өнөөдрийг хүртэл судалгааны ажилд зүтгэсээр ирлээ.

Мөн оны 12-р сарын 14-ны өдөр таван хүн санаа нийлж Солонгосын Монгол судлалын холбоо (Korean Association for Mongol Studies)-r байгуулж билээ. Тэр үеэс Солонгост Монгол судлал үндсэндээ эхэлсэн гэж хэлж болно. Миний бие өнгөрсөн хугацаанд Монгол судлалын салбарт “Солонгос хэл ба монгол хэлний гарал үүслийн харилцаа” (A Study of Linguistic Genealogy between the Mongolian language and Korean language) гэх зэрэг нэлээд хэдэн судалгааны бүтээл, өгүүлэл гаргасан билээ.

Мөн Улаанбаатар Их Сургуулийн Ерөнхий захирлын хувьд Монголын ахмад эрдэмтдийн судалгааны ажлыг дэмжихэд бага ч атугай тус нэмэр оруулахсан гэж хичээсээр ирсэн бөгөөд үүний нэг үр дүн нь толилуулан буй энэхүү “Монгол хэлний товч тайлбар толь”-ийн нэмж дэлгэрүүлсэн хоёрдугаар хэвлэл болно.

Өнөөдрийг хүртэл олон нийтээр Я. Цэвэл багшийн “Монгол хэлний товч тайлбар толъ” (Улаанбаатар хот, 1966) номыг голчлон хэрэглэж байна. Гэвч уг номын олдоц ховордож, оюутан сурагч, олон нийт санааны дураар олж үзэж чадахгүйд хүрчээ. Тиймээс Цэвэл багшийн хүү, тус сургуулийн Монгол судлалын төвийн дарга Шагдарсүрэн профессор нэг насаараа хийсэн судалгаандаа үндэслэн “Монгол хэлний товч тайлбар толь ”-ийн үг болоод утгыг нэмэн баяжуулж, тайлбар, хавсралт сэлтийг шинээр үйлдэж хоёрдугаар хэвлэл болгон та бүхэнд өргөн толилуулж байна.

Энэхүү толь бичиг монгол хүн бүр ямагт сөхөн лавлаж үздэг, монгол айл бүрийн ширээний нь ном болж, Монголын соёлын хөгжил хийгээд олон нийтийн эх хэлний боловсролыг ахиулахад үнэтэй хувь нэмэр болоосой хэмээн хүсэж байна.

Чой Гихо

(Улаанбаатар Их Сургуулийн ерөнхий захирал, уран зохиолын доктор)

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Толь бичиг, Хатуу хавтастай