Баатруудын домог

Оюунчимэг. Д (Орчуулсан), Цэвэлсүрэн. Ч (Орчуулсан)
Баатруудын домог

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Хөх дэвтэр хэвлэлийн газар Хөх дэвтэр хэвлэлийн газар
Захиалгын код: MB2013101404
Хэвлэгдсэн он: 2013
ISBN: 978-999-3-53-07-8
Нүүрний тоо: 196
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.9 x 14.4 x 1.6
Хүргэлтийн жин: 340 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 9,800₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Энэ бол олон зууны тэртээ Баруун Европын орнуудад төрсөн хууч ярианууд болон домгуудын ном болой. Эдгээрийн дотор дундад зууны босгон дээр үүссэн, Дахин сэргэлтийн эринд, бүр шинэ цаг үеийн зааг дээр бүрэлдэн буй болсон домгууд ч бий.

Энэхүү номонд хуримтлуулсан домгууд нь жинхэнэ ардын уг гарвалаараа байгааг тэмдэглэх нь зүй юм. Тэдгээр нь ардын уран бүтээлүүдээр мэндэлж, өөртөө аль нэг ард түмний цэцэн цэлмэг ухаан, сэтгэл бодрол, хүсэл мөрөөдөл, сүсэг бишрэлийг шингээсэн байдаг. Ерөөс домгууд үнэнч дурлал хийгээд эвдэршгүй найрамдлын тухай өгүүлж, дайчин эрсийг гавьяа байгуулахыг, дарлагдагсдыг эрх чөлөөнийхөө төлөө тэмцэхийг уриалдаг онцлогтой билээ.

Ард түмэн өөрийн хууч ярианууд болон домгууддаа муу муухайг шүүн цээрлэж, сайн сайхныг урамшуулан шагнаж явдаг юм. Эндээс л сайн үйлсийг өмгөөлөн хамгаалагчид болох домгуудын ялагдашгүй баатрууд гарч ирсэн. “Домогт гавьяа”, “Домогт баатар”, “Энэ бол домогт орох ёстой” гэлцдэг нь зүгээр ч нэг яриа биш агаад үүнээс илүү магтаж сайшаасан үгс олоход бэрх юм.
Домгууд нь ардын дуу болон өгүүлэмжүүдээр үеэс үед дамжин ирдэг. Тэдгээрийн зарим нь бүр аль эрт галвын үед тэмдэглэгдсэн байх нь ч бий. Тухайлахад, нэн эрт цагийн он дарааллын бичгүүдийн дотроос бодит үйл явдлын тэмдэглэлүүдийн зэрэгцээ цөөнгүй ардын домгуудыг олж болно. Бусад домгууд зөвхөн утга зохиолын боловсруулалттайгаар буюу дундад зуунуудын болон нэлээд хожуу цагийн зохиолчдын бичсэн найраглалууд, романуудаар дамжин бидний үед хүрч иржээ.

Энэхүү номонд орсон домгууд ямар ч эрт галвын цагт үүссэн байлаа гээд өнгөрсөн баларсан цагийн үхмэл өв болж үлдээгүйг хэлэх хэрэгтэй юм. Өнгөрөн одсон тэртээ цагийн домгууд өөрийн гоо сайхан хийгээд ид шидийн бодрол ухаанаараа яруу найрагчид болон жүжгийн зохиолчид, зураач нар болон хөгжмийн зохиолчдыг өөртөө татаж, бүтээж туурвих урам хайрласаар ирсэн билээ. Зуун зууны туршид Артур хаан, эрэлхэг Роланд, хувьгүй Рустам Сохраб, онч мэргэн Вильгелм Тилль нарын тухай домоглон ярилцаж, бахархал хүндэтгэлээ зориулж ирснийг мартаж боломгүй.

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Үлгэр