Маркетингийн иж бүрэн гарын авлага

Борхүүхэн. Ж (Хэвлэлд бэлтгэсэн)
Маркетингийн иж бүрэн гарын авлага

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: МҮХАҮТ МҮХАҮТ
Захиалгын код: MB2014011405
Хэвлэгдсэн он: 2011
Нүүрний тоо: 400
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.5 x 14.5 x 2.5
Хүргэлтийн жин: 500 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 10,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Маркетинг бол хэрэглэгчийн эрхэмлэлийг ашиг болгон хувиргах шинжлэх ухаан гэдгийг бид бүхэн хэдийн мэдэх болсон билээ.

Харин ямар арга замаар, яаж гэсэн асуултанд хариулахдаа энэ өрген хүрээтэй шинжлэх ухааны ойлголт бүрийг олон талаас нь авч үзэж, салбар бүрийн онцлогт тохируулан нарийвчлан судлах шаардлагатай гэдэгт эрхэм уншигч Та эргэлзэхгүй биз.

Манай улсын эрдэмтэд, судлаачид, шилдэг маркетеруудын боловсруулсан болон орчуулсан маркетингийн чиглэлийн хэд хэдэн сурах бичиг, ном, товхимол монгол хэлнээ хэвлэгдэн гарч нийтийн хүртээл болжээ.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас эрхлэн гаргаж буй “Маркетинг” хэмээх энэхүү ном нь үйл ажиллагааны төрөл бүрийн салбарт, тухайлбал, жижиглэнгийн худалдаа, нийтийн хоол, банк, реклам, зар сурталчилгаа, экспортын хүрээнд маркетингийн арга хэрэгслүүдийг хэрхэн ашиглах талаар уншигч Танд иж бүрэн, цэгцтэй ойлголт өгөх, мөн түүнчлэн тухайн үеийн тодорхой нөхцөл байдлыг үнэлэн дүгнэж шийдвэр гаргах, түүнийгээ хэрэгжүүлэхэд практик дадлага болох бодит жишээнүүдийг өргөн тусгаж өгснөөрөө их, дээд сургууль, коллежийн оюутан, бие даан суралцагсад, нийт бизнес эрхлэгчид Та бүхэнд практик мэдлэг, үйл ажиллагааны удирдамж, шинэ санаа, чиглэл өгөх чухал ач холбогдол бүхий ширээний ном тань болно гэдэгт гүнээ итгэлтэй байна.

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Бизнес, Маркетинг, Өөрөө сурах бичиг