Хайрлагдсан эмэгтэйн зурвас - I

Оюундарь. Р
Хайрлагдсан эмэгтэйн зурвас - I

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Оюуны Соронз Паблишинг Оюуны Соронз Паблишинг
Захиалгын код: MB2014040301
Хэвлэл: Нэгдүгээр дэвтэр
Хэвлэгдсэн он: 2013
ISBN: 978-99962-4-180-6
Нүүрний тоо: 198
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.5 x 13.0 x 1.1
Хүргэлтийн жин: 320 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 15,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Бүсгүй хүний сэтгэл дотор хэнд ч алгээгээгүй нэгэн зурвас байдаг. Хэрэв та сэтгэл рүүгээ өнгийн харвач “Хэн нэгэн азтай залууд хайрлагдахаар төрсөн бүсгүй билээ би” хэмээн хашхирч байдаг буйзаа. Тиймээ эмэгтэй хүн уурлаж байхдаа намайг хайрлаач... Уйлж байхдаа намайг аргадаач... Хийж бүтээж байхдаа намайг магтаач...    

Хотын гудмаар хээнцэрхэн алхаж байхдаа намайг тоогооч... гэж хүсдэггүй гэж үү. Ийнхүү сэтгэлээс сэтгэл рүү харцаараа, хандлагаараа, мэдрэмжээрээ, үйлдлээрээ хайрын зурвас илгээдэг. Энэ л зурвасыг тань уншин ойлгоосоо гэж хүсдэг хүн тань таны хань, хайртай зачуу чинь биш гэж үү. Эр нөхрөө, хайртай залуугаа хамгийн ихээр өөртөө татахад тань “Хайрлагдсан эмэгтэйн зурвас” ном таныг дэмжин өрөгмүү.

Амьдрал гэдэг заримдаа бүсгүй хүний хэрээс хэтэрсэн сэтгэлийн их тэвчээрийн сүүлийн оньсон дээр тогтож байдаг юман чинээ бүсгүй хүн яахан санах билээ дээ. Өөрөөс тань өөр хэн ч дүүргэж үл чадах тийм нэгэн хоосон сав таны дотор оршдог. Энэ саваа юугаар дүүргэх нь зөвхөн таны гарт л байдаг. Учир нь эмэгтэй хүн өөрийгөө дүүргэхгүй л бол бусдад ч өөрийгөө зориулж чадахааргүй хоосон чигээрээ үлддэг.

Бүсгүй хүн үгүй бол бүх дэлхий цэцгээр хучигдсан ч нэг л эзгүй. Эмэгтэй хүн үгүй бол энэ дэлхий эрдэнээр бялхсан ч нэг л хоосон. Яагаад гэвэл дэлхий танаар гангарч ертөнц танаар гоёдог юм шүү. Тиймээ бүсгүй та хорвоо дэлхийн холбоос билээ. Бүтэн хайр хүсэх ханийн заяанд аялгуу нэмсэн айзам билээ. Хатуу хорвоог харцаараа зөөллөх халуун дулаан илч билээ. Ханийн түшиг, эрийн чимэг хайр татсан бүсгүй билээ.

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Хувь хүний хөгжил, Эмэгтэйчүүд