Дэлхийн урлагийн шилдэг бүтээлүүд I

Пагма. Н
Дэлхийн урлагийн шилдэг бүтээлүүд I

0 үнэлгээтэй

Захиалгын код: MB2014041101
Хэвлэгдсэн он: 2012
ISBN: 978-99962-3-594-8
Нүүрний тоо: 300
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 24.8 x 17.0 x 1.0
Хүргэлтийн жин: 400 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 10,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Монголын сэхээтний чухал нэг хэсэг болсон сэтгүүлчдийн нэг Намсангийн Пагмын «Дэлхийн урлагийн шилдэг бүтээлүүд» хэмээх номын эхний дэвтэр уншигч таны гарт очиж байна. Дэлхийн урлагийн түүх нэн баян, үзээд, уншаад, судлаад баршгүй мэт, гэвч түүнийг танин мэдэх нь нэн чухал юм. Үүнийг Н.Пагма уг номынхоо зорилго болгожээ.

Монголын өнөөгийн нийгмийн тэргүүлэх цөөн хэвлэлийн нэг «Өдрийн сонин»-д уг материалуудаа цувралаар уншигч түмэнд хүргэж байгаад энэ удаа улам нарийвчлан эмхэтгэж ном болгон гаргаж байгаа нь энэ юм.

Дэлхийн урлагийн өв сангийн уран бүтээлээс харахад дандаа л шинийг нээсэн, урьд өмнө нь хүн төрөлхтний мэдээгүй, олоогүй зүйлийг авчирсан, үүгээрээ үзэгч хэнд ч болов ихийг хийх, бүтээх урам зориг хайрласан, сэтгэл зүрхийг бадраах онцлогтой, увдистай байдаг. Чухам үүнд л Н.Пагмын энэхүү номын зорилго, ач холбогдол оршиж байна гэж хэлж болох байх аа.

Монголын өнөөгийн нийгэм, улсын байдлыг дүрсэлбэл нуман тулгуурт орсон бөх лугаа адил, түүний дал мөрийг дарж байгаа хүчин, шүүгчтэй үгсэн хуйвалдаж цэвэр дарахаар хүч түрэмгийлэн буй мэт төсөөлөгддөг. Нуман тулгуураас гарахын тулд онцгой эрч хүч, оюун ухаан, сэтгэлийн чин хүсэл, зориг хэрэгтэй юм. Энэ их хүч Монголын ард түмэнд бий. Гагцхүү үүнийг бадраах л хэрэгтэй юм.

Шинийг нээсэн, шинэ их үйсийг ар араасаа дагуулсан түүхтэй урлагийн сод бүтээлүүд манай үзэгч түмэнд, өргөн олон уншигчдад их эргэцүүлэл, хүч тэнхээ, урам зоригийг түгээж, амьдрал, улс оронд их өөрчлөлтийг авчраасай. Энэ их үйлсэд энэ бүтээл багагүй тус нэмэр болох нь дамжиггүй.

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу: