ХАА-н бүтээгдэхүүнийг гэрийн нөхцөлд боловсруулж нөөшлөхүй

Демезер. А. А, Элдэв-Очир. Ш (Орос хэлнээс орчуулсан), Лоохууз. Ц (Редактор)
ХАА-н бүтээгдэхүүнийг гэрийн нөхцөлд боловсруулж нөөшлөхүй

0 үнэлгээтэй

Захиалгын код: MB2014051405
Хэвлэл: Анхны хэвлэл - Жиком пресс
Хэвлэгдсэн он: 2014
Нүүрний тоо: 462
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.5 x 14.5 x 3.0
Хүргэлтийн жин: 500 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 35,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

ЛООХУУЗЫН БАГШТАЙ ТАНИЛЦСАН МИНЬ /Хянан нягтлагчийн уг/

Миний бие Цогт-Очирын Лоохууз гуайг тэр чигээрээ амьдралын туриилага, тэмцэл ялалтын амьд үлгэр жишээ, хэн бүхний танил, бас хэн ч гүйцэд үл таних эгэл баатар хэмээн ихэд хүндэлж явдаг билээ. Ц.Лоохууз гуай саяхны нэг өдөр “чи маргааш манайд хүрээд ир. Би чамайг багштайгаа уулзуулна” гэлээ. Аварга Ло-гийн багштай уулзана гэхээс сэтгэл хөдөлж, дэгэлзсээр болзсон цагт нь яаран очлоо. Лоохууз гуай гэртээ ганцаараа байх юм. Намайг оруут мэндлээд “за би чамайг багштайгаа уулзуулна” гэсээр нөгөө өрөөндөө орлоо. Нилээд хугацаа өнгөрсний дараа нэгэн нооройсон ном барьсаар гарч ирээд “энэ бол миний багш, чи танилц” гэлээ.

Номыг авч үзвэл орос хэл дээр бичигдсэн, гэрийн нөхцөлд төрөл бүрийн хоол, унд хийх энгийн атлаа маш нарийвчлан бичсэн аргачлал байсан юм. Хөөгдөж туугдаж, цөлегдөж гадуурхагдаж, орон шоронд орж, өмч хөрөнгөө цөлмүүлж, цалин орлогогүй болж, ядарч зүдэрч явахдаа тэрээр чухамхүү надад үзүүлсэн тэрхүү номын ачаар түмэн янзын хоол үйлдвэрлэж, амтархан зооглож, зочид гийчдээ дайлж цайлж, халгиж цалгиж, хэнээс ч дутахгүй амьдарч явжээ. Тэрээр “энэ номыг орчуулж түмэн олондоо хүргэмээр байна. Чи туслах хэрэгтэй, нэг сайн орчуулагч олж энэ номыг монгол хэл дээр хөрвүүл" хэмээн надад “тушаасан” юм.

Би өөрийн сайн танил, нэрт орчуулагч Жигжидсүрэнгийн Нэргүйгээс орчуулагчийн талаар хэрэг болгон асуухад Шаравын Элдэв-Очир гэдэг хүнтэй уулзахыг зөвлөсөн. Энэ өдрөөс эхлэн орос хэл сайн эзэмшсэн Элдэв-Очир тэрхүү номыг орчуулж надад хэсэг, хэсгээр ирүүлсээр байв. Ийнхүү хэдхэн өдрийн дотор Лоохуузын багшийг айл бүхэнд оруулах боломж бидэнд нээгдсэн билээ.

Уншигч та бүхэн Лоохуузын багшийг хүлээн авч аж амьдралдаа тус нэмэр болгохыг хүсье. Монголын газар нутгаар дүүрэн байгаа, экологийн хувьд бүрэн цэвэр хүнсний ногоо, жимс жимсгэнэ, загас жараахай, гахай шувуу зэрэг олон төрлийн үнэт баялгийг байгаль орчиндоо халгүй, хялбар аргаар боловсруулан “эрүүл хүнс” бэлтгэж хоол хүнснийхээ нэр төрлийг баяжуулан жилийн турш ширээ дүүрэн амтат зууш өрж, хаан хүн шиг ханхалзан суухад тань Лоохуузын багш үнэ хөлс гэхгүйгээр туслах болно.

Энэхүү сайн багш танд төдийгүй таны үр хүүхэд, ач үрсд үеийн үед тусалсаар байх болно.
Уншигч таныг номын цагаан буян ивээж, амьдралд тань нэгэн шинэ хуудас нээгдэнэ гэдэгг эргэлзэхгүй байна.
Лоохуузын багшийн үүдийг нээж уншигч таныг урин залсан Ж.Баасандаш

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Фермер, ХАА