Англи-Монгол дасгалын эмхэтгэл

Нар. М
Англи-Монгол дасгалын эмхэтгэл

1 үнэлгээтэй

Захиалгын код: MB20140606
Хэвлэл: Анхдугаар хэвлэл - Эзэн сүлд ХГ
Хэвлэгдсэн он: 2014
ISBN: 978-99973-40-33-7
Нүүрний тоо: 308
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 27.2 x 21.0 x 1.8
Хүргэлтийн жин: 420 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 32,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Сургуулийн өмнөх насны хүүхдийн оюун сэтгэхүйн хөгжилд зурагтай, тоо болон үсэгтэй, энэ нь хөгжилтэй байдлаар бичигдсэн дасгалын ном тун чухал үүрэгтэй. Эцэг эхчүүд сургуулийн өмнөх насны хүүхдүүдтэйгээ хамтран ажиллаж болохуйц дасгалын ном ховор байгааг харгалзан энэ төрлийн дасгалын номнуудын эмхэтгэл ботийг Монголд анх удаа хэвлүүлэн гаргаж байна. Ингэхдээ орчин цагийн хүүхдийн боловсролд Англи хэлийг хамгийн түрүүн сурах гадаад хэл болсныг бодолцож, мөн сургуулийн өмнөх насны боловсролын байгууллагууд энэ хэлийг сургалтын хөтөлбөртөө бүрэн буюу тодорхой хэмжээгээр тусгадаг болсон учраас энэхүү эмхэтгэлийг Англи хэлний суурь дээр үндэслэн эмхэтгэсэн болно.

Энэхүү дасгалын эмхэтгэл ном нь нийт 300 гаруй хуудастай учир эцэг эхчүүд та бүхэн бүтэн жилийн туршид хүүхэдтэйгээ хамтран англи монгол хэлээр дасгалаа ажиллах бололцоотой.

Дасгалын эмхэтгэл ном нь дараахь онцлог, агуулгыг өөртөө багтаасан болно:

  • Англи цагаан толгойн үсгийн дарааллаар үсэг бүр дээр дуудлага болон энгийн хялбар жишээ үгнүүд дээр ажиллах дасгал
  • Too сурах дасгалууд
  • Геометрийн дүрсүүд зөв дарааллаар зурж сурах, энгийн зураг дүрсүүдээр илэрхийлэгдсэн тайлбартай дасгалууд
  • Дэвтрийн шугаманд англи цагаан толгойн үсгийг хэрхэн зөв бичих дасгал тайлбар
  • Шинжлэх ухаан, танин мэдэхүйн мэдлэгийг өргөтгөх зурагтай, өнгө ялган будах дасгал
  • Жишээ зураг, дасгал бүр нь хүүхдийн сэтгэлгээний онцлогт тохирсон сэтгэл хөдлөлийн, өөрийгөө илэрхийлэх, орчинтой, нийгэмтэй, байгаль, ан амьтантай харъцах харилцааны зөв эерэг хандлагыг төлөвшүүлэх шинж чанарыг өөртөө агуулсан онцгой ач холбогдолтой
  • Бүтэн жилийн турш цэцэрлэгтээ, гэртээ ажиллах бололцоотой дасгалын ном

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Сурах бичиг, Сургуулийн өмнөх нас