Хөрстөд ганц Чингис хаан буюу хөх Монголчуудын өлзий учрал

Аким. Го
Хөрстөд ганц Чингис хаан буюу хөх Монголчуудын өлзий учрал

0 үнэлгээтэй

Захиалгын код: MB2014061101
Хэвлэгдсэн он: 2013
ISBN: 978-99929-2-501-9
Нүүрний тоо: 162
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.0 x 15.0 x 1.5
Хүргэлтийн жин: 200 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 10,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

ТӨРИЙН УХААНЫ ЭНЭ ШАСТИРТ ХАДАГ ӨРГӨМҮ
Хүн төрөлхтөний шүтэн биширдэг гүн ухаантан Х.В.Хегель “Хүн төрөлхтөний түүх Монголчуудаас эхэлнэ. Тэд түүхэнд анх удаа төрт улсаа байгуулсан ард түмэн билээ” гэж шагшжээ. Монголчууд 800 жилийн тэртээ Их эзэн Чингис хааныхаа үзэл санаа, онол суртахуун дор нэгдэж, Дэлхийн түүхнээ хамгийн их хүчирхэг эзэнт гүрэн байгуулж, Ази-Европыг дамнасан со,ёлт оршихуйн их үүдийг нээсэн-билээ. Түүнээс хойш түүх олонтаа хөрвөж, Монголчууд уруудах өгсөхийн тавиланг нэг бус удаа гэтэлжээ.

Эдүгээ цагт Монгол улс эрх чөлөөт, ардчилсан орны эгнээнд багтаж, өндийн сэргэхийн эхэн дээр байгаа боловч төрийн доройтол, түмний ядуурлаас эхлээд нийгмийн амьдра-лын үндэс мөчир бүрд зөрчил, хямралын эмгэг бугшиж байгаад нийтээр сэтгэл зовох болов. Энэ бүхний учир шалтгаан олон сурвалжтай боловч гол судас нь улс орныхоо нийтлэг эрх ашиг, зам мөрийг хариуцах, хамгаалах төв болсон Төрөөс эхтэй байдаг нь түүхийн үнэн, нийгмийн жам юм.

Монгол төрийг үндэслэн байгуулж, олон зууныг дамжин эс хайлан оршихуйн хувь заяаг соёрхсон Чингис хааны цэдэгт:

“Арслан мэт ноёныг
Бар мэт түшмэд дагаюу
Бар мэт ноёныг
Чоно мэт түшмэд дагаюу
Чоно мэт ноёныг
Үнэг мэт түшмэд дагаж
Үхлийн замаар одъюу
” хэмээдэг билээ.

Түүхийг олон түмэн бүтээдэг гэдэг боловч тэдний сэтгэл, зүтгэлийг зангидан эрч хүчийг ундруулах эх нь төр нийгмийг толгойлж байгаа хүний, түүний түшигтулгуур болсон хамтран зүтгэгчдийн үзэл, онол, үйл явдал байдгийг Чингис хаан дээрх сургаалаар номложээ.

Монголын тэнгэрт ургах наран мэт мандаж, тархай бутархай Монголчуудыг зангидсан атга мэт нягтруулан нэгтгэж, “цөөн Монголчууд’’-ыг “Ерөнхийн гол” болтол хүчирхэгжүүлсэн Чингис хаан өөрөө хэн байв? Чингис хааны увьдас чадал юунаас төрөв? Энэ бүхний учрыг олохын тулд тархиа чилээж, чөмгөө дундруулсан эрдэмтэд, судлаачид цөөнгүй ч монгол сэтгэл, монгол ухаанаар хандсан нь олонгүй. Эрхэм уншигч тантай Монголын нэрт эрдэмтэн, гүүш Аким авгайн туурвисан хосгүй энэ бүтээл золгож байна.

Зохиогч хүн төрөлхтөний 1000 жилийн түүхийн алдартан Чингис хааны хааертөнцийг үзэх үзлийн алтан хуудсыг сөхөж, төр барихын ухааны эрдэнийн үрийг түүхдээ түүхт газар орноор аялж, Монгол түмнийхээ заяа төөргийн өдгөөгийн учир шалтгааныг сэтгэлийн бясалгалаар оноосон нь чухамхүү монгол ухааны чадал гэлтэй. Чингис хаан эцгээс үүдэж эхээс төрсөн бие нэгэн хүн боловч ертөнцийг өөрчлөх их хүч, суу их оюун билгийг түүнд Мөнх хөх Тэнгэр, Монгол нутгийн уул, ус, газар шороо нь өгсөн юм гэсэн үзэл санааг Аким авгай дэвшүүлсэн нь үнэхээр олзуурхууштай.

Төрийн жолоо барьж, түмний заяаг шийдэх хүний төрөлхийн тавилан, заяа төөрөг, зөн билиг хичнээн их үүрэгтэйг эндээс харж болно. Чингис хаан Монголчууддаа төр барихын ухааны их далайг өвлүүлсний яндашгүй нэг ундарга нь хаан хүний гучин таван эрдмийн тухай сургаал билээ.

Аким авгай Чингисийн энэ онол сургаалийг өөрийн нь үгээр, өөрийн нь үйл ажиллагаагаар өгүүлж уншигчиддаа хүр-гэхдээ Монгол орныхоо шинэхэн түүхийн төрийн бодлого, үйл явдалтай жишин бясалгажээ.

Түүхийн алтан бумбанаас ухаарал сэхээрлийн рашаан түгээж хүртээсэн Аким абугайн энэ шастирт хадаг өргөмү. Ашавгад сонгоол Д.БЯМБАСҮРЭН

 

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Чингис хаан