Шашдирын чуулган

Рашидаддин Фазлуллах, Аким. Го (Орчуулагч)
Шашдирын чуулган

0 үнэлгээтэй

Захиалгын код: MB2014061201
Хэвлэл: Тэргүүн боть - Хоёр дахь хэвлэл
Хэвлэгдсэн он: 2013
ISBN: 99973-56-02-4
Нүүрний тоо: 384
Формат: Цаасан хавтас
Хэмжээ/см/: 21.0 x 14.5 x 2.0
Хүргэлтийн жин: 400 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 25,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Рашидаддин номынхоо зорилгыг тодорхойлохдоо “Сайн муу аль ч чухаг үйл явдлын cap өдөр, он цагийг тэмдэглэн үлдээдэг нь эрдэмтэн мэргэдийн ёс бөгөөд чингэдэг нь сүв нээгдсэн хойчис, сүслэн дагагч шавь нарт нь үлгэр болгохын төлөөнөө, он цаг улирахуй тэдэнд болж өнгөрсний байдал төлөвийг мэдүүлж байхын төлөөнөө, өдөр сарын урт, он жилийн саалтад золгүй хэрэг явдал балран мартагдаж байхад алдар цуутай эзэн хаан, аз хийморьтой хүн тайз нарын цуу алдрыг цагийн хуудаснаа мөнхжүүлэн үлдээхийн төлөөнөө болой” гэсэн ажгуу.

Их монголын агуу дайчин үеийн түүхийг цогцоор нь бүтээх гэсэн алтан ургийн Хасан хааны ариун мөрөөдөл биелэн он зууныг өртөөлөн энэ бидний үе хүрч ирээд, зүрхэн толтод аугаа дээдсээрээ бахархах галын дөлийг өрвөлзүүлэн байхад Рашидадин, Болод гэсэн хобрай, монгол хоёр мэргэний эл туурвил оюуны мэлмийд өрлөг түүхээ уудлан танихын уургын гогцоог уужимсган буй нь бахтайяа. Гэвч Рашидаддины “Яахлаараа аймаг бүрийн агуу хүмүүсийн үр сад, ураг удмынхан эцэг өвгөдийнхөө өрнүүлсэн үйл хэргийн явцыг хийгээд тэднийхээ угсаа гарваль, нэр усыг мэдэхгүй болчихдог билээ?” гэж буурал түүхийн тоосонд дарагдан алдсан арвандөрөвдүгээр зууны шинэдээр тэртээ Иранд харууссан нь дарсан тоосыг гөвөн түүхэн үнэнийг тодруулах гэж хичээнгүйлэн буй өнөө үед энтээ Монголд давтагдан буй нь сэтгэл шимшрүүлэвч энэ их сударчийн “Ямар ч атугай тэнгэрийн элбэрэлээр шигшигдэн цолгорсон шилдэг үрс, онцгой хойчис л эцэг өвгөдийн сайн нэрийг сэргээн амилуулж, дээд удмынхныхаа үг хийгээд үйл хэргийнх нь тухай дурсамжийг сөхөн амьдруулж чадах болой.
Үр хүүхэд нь л эцгийн нэрийг амьдруулж,
Үр хүүхэд нь эцгийн үйлийг залгамжламуй
хэмээсэн өөдрөг үгсээр нуршаагүй нуршсан уялгаа төгсгөж, нээрээ л монгол түмэн мохошгүй дээдсийнхээ мянган алдрыг дуурсгасаар байх болтугай хэмээн ерөөж, энэ маань тэр гурван аугаа хүмүүст хойтын ерөөл болох болтугай, эрхэм тэдэнд өргөсөн сайн үгийн сүүн сацал болох болтугай хэмээн залбиравай.

“Миний бие үнэнийг нь тодруулж, нягтлан шалгаж, эрэгцүүлэн тунгаасны эцэст найруулгыг чимбайруулж эмх цэгцэд оруулан эвлүүлээд, өнөөг хүртэл нүүрийг нь гивлүүрээр тас хаасан байсан “түүхийн шинэхэн дархан бэр”-ийн тэр гивлүүрийг хуу татлаа” хэмээн Рашидаддин омог төгөлдөр өгүүлсэн ажаам. Манай мэргэн уншигч абугай нар энэхүү “гивлүүр үгүй өрлөг түүхийн дархан бэр”-ийг таалан соёрхох ажааму!

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу: