Онгод

Сүхбат. Ш
Онгод

0 үнэлгээтэй

Захиалгын код: MB2014061402
Хэвлэгдсэн он: 2013
ISBN: 978-99962-71-52-6
Нүүрний тоо: 141
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 21.0 x 14.8 x 1.2
Хүргэлтийн жин: 200 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 10,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Бөөгийн шүтлэг, сүсэг бишрэлийн амин сүнс нь онгод юм. Бөөг тахигч, онгодгүй бөө, онгодтой гэж ялган нэрлэсээр иржээ. Ингэж ялган үзэхийн учир начир нь онгод хэмээх гайхалтай зүйлийг эзэмшин, иш үзүүлэн, ид шид гэх гайхамшигтай зүйлийг үзүүлэхэд оршино. Онгод оруулах ёс угтаа бол сэтгэлгээ тогтон төвлөрүүлэх алмааз мэт бат нягт тайллагын ёс гэж нэрлэдэг.

Бөөгийн онгодын мөн чанарыг тайлъя гэвэл сүнстэй холбогдохоос аргагүй болдог. Тэгээд ч онгодын тухай онол гэж үзэж болно. Уг номын зохиогч Ш.Сүхбат энэхүү номондоо онго, онгод шүтээний үүсэл, онгодтой харьцах ёс, онгод буулгах ёс, онгодын өргөл, онгод буулгаж айлтгал өргөх ёс, үдэж мордуулах ёс, онгодын бясалгал болон онгодтой салах ёс зэргийн талаар монгол бөөг дагнан судласан 20 шахам жилийн туршлагадаа тулгуурлан бичсэнээ ийнхүү уншигч та бүхэнд толилуулж байна.

 

Төгсгөл үг. Миний бие олон жил (18 жил) монгол бөөг дагнан судлахдаа бөөгийн амин сүнс болсон онгодын тухай бодсоор мэдснээ толилуулж байгаа минь энэ. Шинжлэх ухаан ойрын үед учрыг нь олох биз. Аливаа эд зүйл амьтай болохыг олж мэдсээр л байна. Бид мэдэхгүй учрыг нь олоогүй юм орчлонд олон, түүний нэг нь бөөгийн онгод юм...

Удиртгал   

I Бүлэг. Онго, онгод шүтээн

1. Онго, онгод шүгээний үүсэл
2. Сүсэг бишрэлийн түүхэн үечлэл
3. Амьтныг эрхэмлэн дээдлэх ёс   
4. Хүнийг дээдлэн хүнддэх ёс   
5. Зураг дүрсийн шүтлэг   
6. Онго [баримал] шүтээн   
7. Овгийн онгод сахиус   
8. Цагаан хар тэнгэр   
9. Тахилгын ба тайллагын гурван онгод   
10. Их бөө нарын онгод   
11. Ердийн бөө нарын сүнс онгод   
12. Залбирлын гурван онгод   

II Бүлэг. Онгодтой харьцах ёс  
1. Онго, онгон шүтээн гэж юу вэ?   
2. Онгод гэж юу вэ?   
3. Онгодтой харьцах ёс   

III Бүлэг. Онгод буулгах ёс  
1. Онгодын залбирал  
2. Онгодын амар мэндий нь эрэх   

IV Бүлэг. Онгодын өргөл 
1. Хүйтэн харын дээж   
2. Онгодод бяслаг өргөхүй   
3. Онгодод их шүүс өргөхүй   
4. Онгодод өрөм өргөхүй   
5. Онгодод сүүн цацал өргөх ёс   
6. Онгодод тараг өргөх ёс   
7. Онгодод цай өргөх ёс   

V Бүлэг. Онгод буулгаж айлтгал өргөх ёс 

1. Онгодын ерөөл магтаал   
2. Онгодын нэхэл   
3. Үглэл   
4. Өчил   
5. Онгодын тамлага
6. Урилга, заллага
7. Онгодын тамлага, дуудлага

VI Бүлэг. Онгод үдэж мордуулах ёс

VII Бүлэг. Онгодын бясалгал
1. Цагаан оггоргуйн бясалгал
2. Хөх усны бясалгал
3. Аглагийн буюу агуйн бясалгал
4. Уул усны энгийн бясалгал ". Бясалгал үйлдэх жаяг ёс

VIII Бүлэг. Онгодтой салах ёс
1. Онгодын асар
2. Онгодын асрын хэлбэр маяг
3. Онгодын байр
4. Онгодын буултууд
5. Онгодын бүтээлэг
6. Онгодын гүйдэл
7. Онгодын жин
8. Онгодын индэр
9. Онгодын мэдээлэл
10. Онгодын нутаг
11. Онгодын енгө
12. Онгодын самалга
13. Онгодын суудал
14. Онгодын тахилга
15. Онгодын төрөл
16. Онгодын хамжаа
17. Онгодын хорлол
18. Онгодын хэлбэр
19. Онгодын хэц
20. Онгодын эмгэлэн
21. Онгодын эмжээр
22. Онгодын арван гурван овоо
23. Онгод оршуулах ёс
24. Онгод тэнгэрийг хөргөлөх ёс

Төгсгөл үг

Ном зүй

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Бөө судлал