Монгол хэлний өвөрмөц хэлцийн тайлбар толь

Аким. Го (Орчуулагч)
Монгол хэлний өвөрмөц хэлцийн тайлбар толь

0 үнэлгээтэй

Захиалгын код: MB2014061901
Хэвлэл: Нэмсэн гуравдахь хэвлэл
Хэвлэгдсэн он: 2012
ISBN: 978-99962-974-1-0
Нүүрний тоо: 290
Формат: Цаасан хавтас
Хэмжээ/см/: 21.0 x 14.5 x 2.0
Хүргэлтийн жин: 400 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 15,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Хөндий цээжинд орогч бүгдийг илэрхийлэх чадалт Хөгжим мэт яруу баясгалант Монгол хэл минь
Б.Ренчин

Эртний үгэнд “номоор цээжээ хавтасла” гэжээ. Эрхэм баян болсон эрдэм ухааныг үеийн үед шүтэн биширч, эрхэмлэн дээдэлж ирснээ соёлт түмэн маань ийнхүү оройруу ортол, өвөрмөц уран илэрхийлэн гаргасан байна.Иймэрхүү уран хэлц аливаа хэлний хэл найруулгын эрднийн шигтгээ болж байдаг ажаам. Өвөрмөц хэлцийг нэгэн сод яруу найрагч “ бодлоо илэрхийлэх уран арга” гэж хэлсэн юм.

Өвөрмөц хэлц гэдэг бол гагцхүү тухайн үндэстний хэлэнд дэх бүрэлдүүлсэн үгийн нь утга алдагдаад нэгэн нэгдмэл утга гаргах болсон тогтвортой нийлэмж үг юм. Хэлний тодорхой үзэгдлийн хувьд өвермөц хэлц нь нэгдүгээрт, хоёроос дээш үгээс бүтэх боловч утгын хувьд нэгэн бүхэл болж тухайлбал нэг л ухагдахууныг заана, хоёрдугаарт, өвермөц хэлцийг бүрэлдүүлж байгаа үгсийг ганц нэгээр нь салгаж болохгүй, гуравдугаарт, түүнийг гадаад хэлнээ үгчлэн орчуулж болдоггүй байна.

Өвөрмөц хэлцэд гагцхүү өөрт нь байдаг айн шинж бий. Эдгээр шинж нь өвөрмөц хэлцийн биеэ даасан нэгж гэдгийг харуулахаас гадна хэлний бусад нэгжээс түүнийг зааглаж өгдөг. Өвөрмөц хэлцийн шинжүүдийг тодруулахын тулд өөртэй нь адил зарим шинж бүхий хэлний нэгж - үг, нийлэмж үгтэй харьцуулан судлах хэрэгтэй байдаг.

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Монгол судлал, Толь бичиг