ХУБИЛАЙ ХААН. Монголын их Юань улс

Батсүх. О
ХУБИЛАЙ ХААН. Монголын их Юань улс

0 үнэлгээтэй

Захиалгын код: MB2014071401
Хэвлэл: Анхны хэвлэл
Хэвлэгдсэн он: 2014
ISBN: 978-99973-2-568-6
Нүүрний тоо: 756
Формат: Хатуу хавтастай
Хэмжээ/см/: 24.5 x 17.5 x 5.0
Хүргэлтийн жин: 1800 гр
Статус: Зарагдаж дууссан
Үнэ: 150,000₮
Цаашид сонирхох
Зохиогчийн гарын үсэг авах

Тоо ширхэг:   Зарагдаж дууссан

Нэгэн цагт Хубилай хаан морьтон Монголчуудаа дагуулан өнөөгийн Бээжинг өргөтгөн сайжруулж Их Юань улсынхаа нийслэл хот болгосон талаар бид мэддэг. Гэхдээ бид Хубилай хаан болон үр ач нартай нь холбоотой уран барилга, урлагийн үнэт бүтээлүүдийг тийм ч сайн мэддэггүй. Энэхүү бүтээлээр Хубилай хаан болон Монголчуудын байгуулсан Их Юань улсын түүхэнд үлдээсэн ул мөрийг мөшгөн танилцуулах болно. Хубилай хаан бол өвөг эцэг Чингис хааныхаа адилаар дэлхийд танигдсан хамгийн алдартай түүхэн хүмүүсийн нэг билээ. Монголын Их Юань улсын хөгжлийг өмнө оршин тогтнож байсан залгамж улсаас нь эхлээд өнөө үеийг хүртэл холбон тодорхой дурсгалуудаар дамжуулан танилцуулахыг зорив.

Хубилай хаан эцэг өвгөдийнхөө хүсэл зорилгыг үргэлжлүүлэхдээ шашин, соёлд нэн хүлээцтэй хандаж, үр нөлөөтэй засаг захиргааны бүтцийг эрэлхийлсэн байдаг. Тэрээр “Дөрвөлжин” бичгийг шинээр зохиолгож, Их Юань улсын олон хэл соёлыг нэгдсэн байдлаар зохицуулан зангидахдаа Еврази дахь Монголын эзэнт улсуудад түгээн тархаасан юм. Үүний улмаас Хубилай хаан бээр өвөг эцэг Чингис хааныхаа эхлүүлсэн Ази, Европын хооронд худалдааны нээлттэй харилцааг соёлын солилцоотой хослуулан төгөлдөржүүлснээр нэгэн сонирхолтой үе болох “Pax Mongolica” үүсч, XIV зуун дуустал үргэлжлэхэд хүргэсэн нь өрнө дорно хоёуланд нь нэн их үр өгөөжтэй байв.

“Түүхэн өв соёл” судалгааны баг Бээжин хот дахь Монгол улсын Элчин Сайдын Яамтай хамтран БНХАУ-ын эрдэмтдийн уулзалт зөвөлгөөнийг амжилттай зохион байгуулсны үр дүнд энэхүү зурган тайлбарт бүтээл бий болсон юм. Хубилай хаан болон Их Юань улсыг судалдаг эрдэмтдийн хүлээн зөвшөөрсөн дурсгалуудыг танилцуулахдаа нэгэн хэв загварт баригдалгүй олон янзын байр сууринаас тодруулан тайлбарлахыг хичээлээ. Тус бүтээлийг бичих явцдаа түүхэн үйл явдлыг дэлгэрүүлэхийн тулд эрт эдүгээн эрдэмтэн мэргэдийн алдарт ном бүтээл дээр тулгуурлахыг зорьсон юм. Өнгөрснөөс өнөөдрийг хүртэл хүн төрөлхтөний түүхийг бүтээлч хэрнээ оюунлаг хүмүүсийн үйл хэрэгт үндэслэн бичиж үлдээсэн үе үеийн оюун ухаанд шивнэгч эрдэм билэгт түүхчиддээ чин сэтгэлээсээ талархаж байна. Хубилай хаан болон Их Юань улсын тухай урьд өмнө гарч байсан бүтээлүүдээс онцлог ялгаатай болгохын тулд түүхийг танин мэдэхдээ энгийн үгээр хялбаршуулан бичсэн билээ.

Германы эрдэмтэн Удо Б.Баркманн “Монголчууд социалист хөгжлийн замаар замнаж ахуй үед сэтгэлгээнийх нь зарим язгуур үндэс алдагдсан” гэж бичсэн байдаг. Энэхүү бүтээлийн тайлбар зүүлтэнд алдаа дутагдал гаргасан байвал эрхэм уншигч танаас миний бие хүлцэл өчье.

Ирж буй 2015 онд Хубилай хааны мэлмий гийсний 800 жилийн ой тохионо. Дэлхийн түүхэнд хүчтэй нөлөө үзүүлсэн Хубилай хаан болон Их Юань Улсыг шинээр үнэлж дүгнэхэд энэхүү тайлбар зурагт бүтээл маань тус ойн жилд хувь нэмрээ оруулах болтугай хэмээн хүсч байна.

 

 

 

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Чингис хаан