Монгол бөөгийн хар зурхай

Сүхбат. Ш
Монгол бөөгийн хар зурхай

0 үнэлгээтэй

Захиалгын код: MB2014071602
Хэвлэл: Анхдугаар хэвлэл - Мөнх Дардас
Хэвлэгдсэн он: 2014
ISBN: 978-99973-884-9-0
Нүүрний тоо: 150
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 16.0 x 11.5 x 1.5
Хүргэлтийн жин: 220 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 8,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Ононы тэргүүнээ хурж, эсгийн туургатан улсаа барс жил (1206 он) төр улсаа нэгтгэж, есөн хөлт цагаан тугаа байгуулаад, Тэмүүжинд Чингис хаан цол өргөсний дараа Чингис хаан алдар суут анхны зарлигаа буулгаж, улс байгуулалцсан гавъяатуудад “мянга мянганы ноёд“ тушааж соёрхон үг өгүүлэв хэмээсний дотор “Зөгнөж намайг... Зөн билиг зөв болвоос тэнгэрт таалагдан... гэж төөрөг төлөг зөв тавьсны учир Хорчи зайранг Эрчис мөрний зам гудас дахь ойн иргэдийн ноён болгоё” /МНТ 207/.

Басхүү Үсүн өвгөнд Бэхи /ноён/ цол өгч цагаан дээл өмсгөж, цагаан агт унуулж өндөр суурь дээр суулган тахиж, бас он cap саатаан тийн атугай гэж улсын их зурхайчаар томил хэмээсэн нь улс төрийн анхлан үндсийг тавихын зэрэгцээгээр Зайран зурхайч нар төрд үнэлэгдэж түмний ноён болж байсан түүхтэй. Тэрэгний дугуй бүтээж нүүдлийн замаа түргэтгэж шаантаг бэхэлгээг зохион эрэг боолт үүсгэн бүтээсэн нүүдэлчид аливаа анхдагчдын эзэд гэхээ болъёо гэхэд харин ч жинтэй хувь нэмрийг оруулсан билээ.

Сүүлийн 10-аад жил жинхэнэ монгол зурхай гэгч чинь энэ байна гэж олон талаас янз бүрийн зурхайн хувилбаруудыг гарган түүх онол ярьсан боловч жинхэнэ монгол зурхайг олж чадаагүй юм. Монгол эдийн соёл, оюуны соёлыг өөртөө багтааж байгаа мөнх тэнгэр шүтээнийг дээдэлсэн монголчуудын анхны зурхай, бурхны шашныг 1500 жил болж байх үеэс 2500 жилийн өмнө Хүннү гүрэнд аль хэдийн бүтээгдсэн байжээ.

Монгол зурхай гэх олон хувилбарууд байгаа нь үнэн боловч нутаг орны онцлогоос үүдэлтэй 4 улирлаас сарыг тодотгон амьтны дүрс нэрээр нэрлэсэн мөн өдөр цагийг ч мөнхүү өөрсдийн шүтэн бишрэгч амьтдын нэрийг өгсөн байжээ.

Харын шүтлэг буюу хар зүгийн тэнгэрүүдийг эрхэмлэх ёсноос улбаатай хар зурхайн ёсыг үүсгэн бүтээхдээ тэнгэр огторгуйн дотоод мөн чанарын илрэлийг тусган нүүдэлчдийн эрхэм сайн нөхөр хэмээн үздэг нохойн дүрсээр загварчлан огторгуйн хар нохой хэмээх зурхайг буй болгосныг шашны ном судруудад тэмдэглэн улдээсэн байна. Монголчууд нохойг эрхэмлэн үздэгийн илрэл нь үлгэр туулиудад хасар, басар хар нохойн тухай түүний ид шид хүчийг илэрхийлсэн домог үлгэрүүд олон таардаг билээ. Нохой хэмээх амьтан зөн совинтой, далд орших амьтдыг сайн танин мэддэг, газар усны сайныг шиншин олдог, совин билэгтэй амьтан ажээ. Ийм ч учраас 12 жилийн нэрэнд багтаж басхүү зурхайн нэгэн төрлийг түүний нэрээр нэрлэн тогтоожээ. Ертөнцийн солбилцлын зүй тогтнол дотор газар тэнгэр хоёрын эелэлдэн нэгдэх, эсэргэлцэн зэрэгцэхийн учир утгыг огторгуйн хар нохой буюу тэнгэрийн элч нохой, газрын эзний галч нохойгоор төлөөлүүлэн авч тогтоосон байна.

Бөөгийн шүтлэг бишрэл үүсэн тогтсон тэр үетэй холбогдох у чиртай. Иймээс сүүлийн үед сэргэн мандаж байгаа бөө нарын тахил тайллага, үзлэг засалд шар зурхай, төвдийн төгс буянтын зурхайн ёс, өдөр цаг төдийлэн тохирохгүй байгааг олон бөө нар учирлан ярьдаг юм. Иймээс миний бие олон жилийн судалгааны явцад олж тогтоосон зурхайн ёсыг сэргээн авч бөө нар өдөр тутмын тахил тайллага, үзлэг юмсдаа ашиглаж байх нь магадтай таарна гэж үзсэний учир энэхүү номыг бичсэн болно.

Зурхай бол мэдрэхүйд үл баригдах, сэрэхүйд оногдох ертөнцийн зүй тогтнолыг хүний амьдралтай холбосон мэргэдийн томоохон бүтээл бөгөөд аливаа хүний аж төрөх амьдрах хэм хэмнэлийг тогтоосноороо ач холбогдолтой юм. 

Амьд байгалийг шүтэх ёс       11-102

  1.  Дэлхийг амьдчилан хүншүүлэх үзэл   11
  2.  Жигүүртэн шувуудын шүтлэг  25
  3.  Араатан амьтны шүтлэг          35
  4.  Ан авлах зан үйлийн шүтлэг    52
  5.  Ан амьтны арьсаар бөөгийн хувцас хэрэглэл бэлдэх          57
  6.  Монгол зурхайн амьтад          91

Мал амьтныг энэрэн хайрлах сэтгэл ба шүтэх ёс           103-184

  1.  Таван хошуу малаа дээдлэн хайрлаж шүтэх ёс          103
  2.  Малаа дээдлэн хүндлэх ёс     105
  3.  Амьтны гаралтай эм    180

Далд ертөнцийн хий биет амьтад 185-191

 

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Бөө судлал, Монгол зан үйл