Монголын нүүдэлчин ардын эмнэлэг

Сүхбат. Ш
Монголын нүүдэлчин ардын эмнэлэг

0 үнэлгээтэй

Захиалгын код: MB2014071701
Хэвлэл: 2 дахь хэвлэл
Хэвлэгдсэн он: 2011
Нүүрний тоо: 324
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.5 x 14.5 x 2.0
Хүргэлтийн жин: 300 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 15,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Монголын нүүдэлчин ардын соёл нь бичиг зохиолтой гүн гүнзгий холбоотойгоос гадна бүтээн туурвиж буй болгосон анагаах эрдэм ухааны баялаг уламжлал зүй ёсоор тооцогдон ордог. Монголын нүүдэлчин ардын эмнэлэг бол нэн эртний түүхтэй асар баялаг агуулгатай, яндашгүй баян болох нь ард түмний дунд түгэн дэлгэрсэн эмчилгээний олон аргаас харагдаж байна.
Дэлхийн үндэстэн бүрд ийм эмнэлэг эмчилгээний арга байна. Энэтхэгийн Аюурведийн эмнэлэг, Төвдийн ’’Эмийн дөрвөн үндэс”- ээр толгойлуулсан эмнэлэг, Солонгос, Вьетнам, Орос ардын эмнэлэг нь өөр өөрсдийн өвөрмец онцлогтой боловч эмчлэх ганц зорилгыг гүйцэтгэж ирсэн байна.

Монголын археологийн түүхэн баримтаас үзвэл МЭӨ VII-VIII зууны үед монголчууд тархины мэс ажилбар гүйцэтгэж бас зүү тавьж байсан түүхэн дурсгалт зүйл Увс аймгийн Чандмань уулын дэргэдэх булш малталтаас олдсон байна. Ясаар хийсэн эмчилгээний зүү, гавлын ясанд мэс ажилбар гүйцэтгэсэн нь нотлогдох баримт болон олджээ. Монголчуудын хэрэглэж ирсэн эмчилгээний аргыг дотор нь:

1. Монголын нүүдэлчин ардын эмнэлэг
2. Монголын уламжлалт анагаах ухаан гэсэн хоёр хэсэгт зайлшгүй хувааж үзэхээс аргагүй юм. Нүүдэлчдийн эмнэлэг нэн эртний түүхтэй байхад уламжлалт анагаах ухаан нь дөрөв таван зуун жилийн түүхтэй аж. Ардын уламжлалт эмнэх арга ухааны суурь дэвсгэр дээр уламжлалт анагаах ухаан нь шинжлэх ухааны үндэс язгуурыг олон хөгжихдөө Энэтхэг, Төвдийн анагаах ухааны баялаг уламжлалаас авч хөгжсөн нь тодорхой харагдаж байна. Энд бид Монголын нүүдэлчин ардын эмнэлгийг тусгайлан авч үзэж байгаагийн учир бол монголын түүх соёлын үнэт өв болсон ардынхаа эмчилгээний өвөрмөц давтагдашгүй элбэг баян аргыг нарийвчлан судалж чухамдаа монгол ахуй аж төрөх ёс, уламжлалт үйлдвэрлэх арга ажиллагаа байгалийн өвөрмөц онцлогтой уялдуулан үзэж байгаад оршино.

Монголын нүүдэлчин ардын эмнэлэг давтагдашгүй нь манай түүх, соёл ахуйтай холбоотой юм. Бас ардын эмнэлэг үндэсний ууган шашин бөөгийн шашинтай холбоотой. Хүн төрөлхтөний өмнө Монголчууд нүүдлийн соёлоо бүтээхдээ бөөгийн хүчирхэг шашныг бүтээсний адил ардын эмнэлэг нь ч дэлхийн соёлын нэгэн үнэт өв болон гялалзах нь магадлалтай билээ. Учир юу гэвэл улс үндэстний эмнэлэг дотор огт үгүй олон арга ажиллагаа эмчилгээний арга засал манай ардын эмнэлэг бас ч их байна. Өөрсдийн аж төрж ирсэн уламжлал ахуй үйлдвэрлэл дотроосоо бас дэлхий баялаг эд зүйлсээс эмнэлгээ бүтээсэн нь сонин сонирхолтой ажгуу...

 

1. Оршил

2. Нэгдүгээр хэсэг

Цэцэг ургамлын гаралтай эмийн засал

3. Хоёрдугаар хэсэг

Жимс, тариа, ногооны гаралтай эмийн засал

4. Гуравдугаар хэсэг

Мал, амьтны гаралтай эмийн засал

5. Дөрөвдүгээр хэсэг

Аршаан ус ба ороох дэвтээх засал

6. Тавдугаар хэсэг

Дом засал

7. Зургадугаар хэсэт

Адай засал

8. Долдугаар хэсэг

Бариа засал

9. Наймдугаар хэсэг

Бусад засал

10. Есдүгээр хэсэг

Байгалийн засал

11. Аравдугаар хэсэг

Хануур засал

12. Арваннэгдүгээр хэсэг

Төөнүүр засал

13. Арванхоёрдугаар хэсэг

Хатгуур засал

14. Арвангуравдугаар хэсэг

Жин тавих засал

15. Арвандөрөвдүгээр хэсэг

Бумба тавих засал

16. Арвантавдугаар хэсэг

Галын засал

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Ёс заншил, Уламжлалт анагаах ухаан