Монголын бөөгийн шашины уул ус тахих уламжлалт зан үйл

Сүхбат. Ш
Монголын бөөгийн шашины уул ус тахих уламжлалт зан үйл

0 үнэлгээтэй

Захиалгын код: MB2014072101
Хэвлэл: 3 дахь хэвлэл
Хэвлэгдсэн он: 2012
Нүүрний тоо: 253
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.0 x 14.0 x 2.2
Хүргэлтийн жин: 220 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 15,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

... Монголчууд эрт цагаас байгаль эх дэлхийгээ нэгд, бөөгийн шашин ба шашны зан үйлээр, хоёрд, төрийн хатуу хууль цаазаар, гуравд, ард нийтийн зан үйлээр хайрлан хамгаалж ирсэн үндсэн аргуудтай байжээ.

Монгол гүрний их хаадууд байгаль дэлхийг хайрлан хамгаалах талаар олон гавьяат үйлс бүтээсний дотор нэн ялангуяа Өгэдэй хаан эцэг Чингис хаанаас хойш өөрийн хийж гүйцэтгэсэн гурван их гавьяаныхаа төгсгөлийг тэмдэглэн" хэлэхдээ“... усгүй газар худаг малтуулж гаргалаад улс иргэнийг өвс усанд хүрэлцээтэй болгов” гэжээ. Өгэдэй хаан булаг усны ундаргыг хамгаалан, оргилох эхийг цэвэрлэх, байгалийн усны өгөөжийг арвитгах, худаг гаргаж хуучин худгийг лайдан сэргээж “нутагчин” хэмээх хүмүүст хариуцуулан өгдөг байжээ.Энэ нь нэг ёсондоо одоогийн байгаль хамгаалагчид байж. Монголчууд өөрийн төрсөн газар уснаа олон үеэр нутаглаж ирэхдээ отог, омог дотроо газар нутгаа нарийн хувиарлан авч бие биенийхээ нутаг усанд ойртдоггүй, нэг ёсондоо тухайн хэсэг газар орныг нэг овог отгийнхон хариуцан авч хамгаалдаг уламжлалтай байсан учраас байгалиа онгон, унаган төрхөөр нь хадгалагдаж чадсан байна.

Шашины зан үйлээр гол төлөв усны эх ундарга болсон ой шугуй, догшин газрыг хамгаалан тахиж ирсэн байна. Цэцэн хан аймагт дөрвөн зуун тавь гаруй тахилгатай уул ус, гол мөрөн, аршаан ус байдаг ажээ. Ялангуяа манай тал хээр нутагт усны гол эх үүсвэр болсон худаг шандыг хамгаалж ирсэн эртний уламжлал одоо хүртэл байдаг. Тухайлбал худагт “асгар” орохоос хамгаалж заавал тагладаг байжээ. Худагт шинэ ховоо хийхдээ “уух унд болсон аршаан усыг минь бүү таглаарай” гээд цай дусааж мялаадаг байжээ. Монгол ардын зүйр үгэнд :

Уугиж байгаа арц нэг ариун

Урсаж байгаа гол нэг ариун

Ургаж байгаа цэцэг нэг ариун гэж хэлцдэг.Манай ард түмэн байгаль газар дэлхийг хүн амьтны адил амь мэдрэхүйтэй, хэлсэн үг дуулсан дуу, өргөсөн ерөөлийг хүлээн авах чадвартай амьд гэж үзсэн учраас газар дэлхий, хүний адил дайжигнан тохуурхаж доромжлохыг хүлээн зөвшөөрдөггүй, шударга үнэн, хатуу чанга, хэзээд үнэнч байдаг гэж үздэг бөгөөд байгальтай мухар сохороор харьцдаг хүний алдаа төөрөгдөлөөс улбаалан байгалийн хилэн үүсдэг гэж итгэж ирсэн билээ.

Монголчууд түүхэн хөгжлийнхөө явцад өөрийн эх газар нутгаа амь амьдрал шигээ хайрлаж хамгаалсаар ирсэн нь тэдний суу их ухааны илрэл яах аргагүй мөн. Уул усаа тахин шүтэх энэ их уламжлал нь мухар сүсэгийн зүйл байв уу, аль эсвэл байгалийн нарийн зүй тогтолыг танин мэдсэн их ухааны илрэл байв уу гэдгийг судлах нотлох шаардлагатай байна. Энэхүү номонд эртний их ухаант өвөг монголчуудаас бидний үе хүртэл уламжлагдан ирсэн бөөгийн шашины уул усаа хамгаалахад зориулагдсан нандин шүтээн мэт үзэл санаа, зан үйлийг дэлгэн харуулж, ухаант түмнийхээ гэгээн оюунд өчүүхэн ч атугай нэмэр болохыг зорьлоо.

Сүжигт хөх тэнгэр  эцэг
Сүүжин ногоон эх газар минь өршөө.  

Зохиогч

Оршил    3
Нэгдүгээр бүлэг:
УУЛ УСАА ТАХИХ БӨӨГИЙН ЗАН    ҮЙЛ    7

1.    Бөө тэнгэрийн улаач                           7
2.    Бөөгийн билэгдэл зүй                         14
3.    Бөөгийн байгаль хамгаалах зан үйл    23
4.    Бөөгийн зад буулгах зан үйл               24
5.    Газар усны зэл ба хорлол                    31
6.    Хэнгэргийн дуугаар хур бууна             32
7.    Лус                                                     42
8.    Хар зурхайн байгапь тахих өдөр          47
9.    Байгаль хамгаалах хууль цааз            50

Хоёрдугаар бүлэг:
УУЛ ОВОО ТАХИЛГЫН ЁС ЗАНШИЛ         54

1.    Этүгэн тэнгэр буюу уул усны эзэд       54
2.    Уулын тахилга                                     60
3.    Уул усны домог                                   67
4.    Уулын эзэн тэнгэрүүдийн тахилга.       71
5.    Овоо тахилга                                      91
6.    Удган модны тахилга                          129
7.    Гүйдэлтэй догшин газрын шүтлэг        139
8.    Уул ус шинжих ёс                               143
9.    Уул овооны тахилгын өргөл                  152
10.    Уул овоо тахилгын зан үйл                 157

Гуравдугаар бүлэг:
ГОЛ МӨРНИЙ ТАХИЛГА                            161

1.    Ус шүтэх үзэл                                     161
2.    Гол мөрний тахилга                             176
3.    Нуур далайн тахилга                           182
 

Дөрөвдүгээр бүлэг: 
АН АМЬТНЫ ШҮТЛЭГ                                 188

1.    Ан амьтныг шүтэх ёс                             188
2.    Мал шүтэх ёс                                        193
3.    Даллага авах зан үйл                             221
 

Тавдугаар бүлэг:
ЭХ БАЙГАЛИА ШИНЖИХҮЙ ЁС                    225

1.     Хаврын цаг улиралыг шинжэхүй            228
2.     Зуны цаг улирлыг шинжихүй                 233
3.     Намрын цаг улирлыг шинжихүй             239
4.     Өвлийн цаг улирлыг шинжихүй              243
Төгсгөлийн үг                   250
Ашигласан ном хэвлэл    253

 

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Бөө судлал, уламжлалт зан үйл, уул ус тахих