Монгол бөөгийн алганы зурхай судлал

Сүхбат. Ш
Монгол бөөгийн алганы зурхай судлал

0 үнэлгээтэй

Захиалгын код: MB2014072102
Хэвлэл: 3 дахь хэвлэл
Хэвлэгдсэн он: 2011
Нүүрний тоо: 70
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 16.0 x 11.5 x 1.5
Хүргэлтийн жин: 230 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 10,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Оршил
Монголчууд тэнгэр огторгуй, нар саран мичид, уул ус, газар дэлхий, хүн амьтан зэрэг өөрсдийн харьцаж байгаа амьтай ба амьгүй юмсыг шинжин тодорхойлдог, шинжээний нарийн ухааныг тогтоон аж төрөх ёсондоо хэрэглэсээр иржээ. Нүүдэлчдийн амьдралын нэн чухал зүйл нь газар нутгаа шинжих явдал байсан юм. Цагийн эргэлтээр нүүдлэхдээ газар усыг нарийн тогтоодог нь мал ахуйд нь нэн чухал хэрэгтэй байсан билээ. Хүнийг шинжих ухааныг нарийн тоггоож эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн шинж чанарыг гадаад төрхөөр нь тогтоодог байжээ. Үүнээс гадна төлөг тавих олон арван магадлалыг тогтоосон байна. Хүнийг шинжих ёсон дотор гарын хэлбэр төрх хээ зураасыг ашиглан учирч болох хувь заяаны бэрхшээл саад, сайн муу тал, оршихуйн цаг хугацааны онцлогийг оншлон тогтоодог байжээ. Зураас тэмдэгээр ертөнцийн зүй тогтлыг тэмдэглэн үлдээсэн нь хадны сүг зурагт элбэг бий. Жишээлбэл: Босоо зураасаар “ЭР” хөндлөн зураасаар “ЭМ” амьтныг тэмдэглэж байсан байна. Зураас тэмдэг бол анхны үсэг бичиг учраас аливаа зүйлсийн дотоод мөн чанарыг илэрхийлдэг гэж үзэж байжээ. Б.Ринчений тэмдэглэснээр эртний хаадын тахилгын өргөө гэрт бөөгийн тахилга тайллагын судраас гадна гарын хээ судлалын ном байсан хэмээн дурьджээ. Манай эртний эрдэмтэн мэргэдийн нэгэн болох бөө удгад гарын хээ зураасыг ашиглан хүний амьдралын хувь тойргийг тогтоон тодорхойлож байсан нь нэн эртнийх ажээ. Ийм учраас гарын хээ судлал бол монголчуудаас уламжлагдан могол угсааны цигануудын дунд ихэд түгэн дэлгэрч одоо ч тэд үүгээр төлөг тавин амьдралаа залгуулсаар байдаг билээ.

Чингис хааны мэргэн зөвлөх алдарт Чуу мэргэн одоогийн Өрнийн зурхай гэж нэрлээд байгаа зурхайн нэгэн төрөл ухааныг бүтээсний уг эх нь Японы эзэн хааны номын санд хадгалагдаж буй гэдэг. Чуу мэргэн гарын алганы хээгээр хүнийг шинжих ёсыг анхлан буй болгосон хэмээх мэдээлэл байдаг. Юутай ч манай ухаант өвгөд дээдэс хүмүүн төрөлхтний олон салбар ухааныг бүтээсний нэгэн нь одон зурхай болой. Монгол хүн судлалын ухааны нэг төрөл зүйл болох ажин шинжихүйн ухааныг Монголчууд бүтээж хүн төрөлхтөнд бэлэглэжээ.

Эрт цагт бөө удгад тэмээний тэнгэр алган дээгүүр тэшин өнгөрөхөд амьдралын замнал тодордог гэж хэлэлцдэг байжээ.
Зохиогч
2011 он

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Бөө судлал, Монгол зан үйл