Монгол бөөгийн чулуун шүтээн эм дом засал

Сүхбат. Ш
Монгол бөөгийн чулуун шүтээн эм дом засал

0 үнэлгээтэй

Захиалгын код: MB2014072201
Хэвлэгдсэн он: 2011
Нүүрний тоо: 123
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.0 x 14.5 x 0.8
Хүргэлтийн жин: 200 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 20,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Мөнх тэнгэрийн хүчин дор манай гариг 4,5 тэрбум жилийн нэн алс тэртээд одот ертөнцийг бүтээгч «Маралын эхийн умай>>- наас торж, наашлан найман үе шат дамжин үүсэн тогтсон билээ. Бөөгийн дуудлагаас үзвэл үүл манан, чулуу, тоос гурваас бүтжээ. Ийнхүү манай гаригийг бцхэлд нъ бүтээгч нэг зүйл бол чулуу юм. Ийм учраас боөгийи шүтлэгт чулууг дээд тэнгэрийг төлөөлүүлдэг. «Цахиур чулуун эцэгт» хэмээн гал тахихдаа дууддаг. Овоо тахилгыг босгохдоо чулуугаар бүтээж, түүнийгээ дээд тэнгэрийн төлөөлөл гэж үзсээр иржээ. «Монголын нууц товчоо»-нд Шинчи баян Бурхан Халдунд бурхан босгон тахив гэдэг нь чулуу овоо юм. Дээд галавын үед доороос оргисон галт уулын хайлмал нь олон төрлийн чулууг үүсгэн буй болгосон гэж үздэг. Монгол бөө бол газар шороо, эх нутгаа дээдлэн хайрлах шүтлэг юм. Тийм учраас эх болсон газар шорооны хэлтэрхий чулууг эрхэмлэн шүтсээр ирсэн ажээ. Монголчууд чулууг дээдлэн шүтэж басхүү багаж хэрэгсэл болгон ашиглаж дом засалд хэрэглэж, бүр сүүлдээ эм болтол нъ судалж өвчин эмгэгдээ хүртэл ашиглаж иржээ. Чулууг:

1.    Шүтээн

2.    Багаж хэрэглэл          

3.    Сав суулга

4.    Эм дом                                       

5.    Гоёл чимэглэл болгон ашигласан байна..

Хүн чулуутай нөхөрлөхийн үндэс нь анхны оромж гэр нь агуй, багаж зэвсэг нь чулуу байсантай холбоотой. Бичин төрөлтөн хүний дээд өвөг 3-2 сая жилийн тэртээд чулуун багаж зэвсэгийг цйлдвэрлэж эхэлснээр амьтны аймгаас тасарч хүн хэмээгдэх болжээ. Өөрөөр хэлбэл чулуугаар хөдөлмөрийн багаж зэвсэг хийсэн бичин төрөлтнийг хүний дээд өвөг хэмээн эрдэмтэд тогтоожээ.

Чулуу амьтны аймаг дотроос нэгэн ухаалаг төрөлтнийг хүн болгож өгсөн хэмээн үзэж болох нь ээ. Энэ нь ч чулууг шүтэх үзлийг үүсгэсэн бизээ. Анхны чулуун багаж нь газрын үндэс ухаж идэхэд зориулан ирмэг үзүүр гарган зассан чулуун гадас, цүүц мэт чулуу байснаа сүүлдээ модны үзүүрт хүлж чулуун жад бүтээж ашиглан aн авлах болсон нь дээд шатанд хүрч ирсэн үе юм. Балар эртний тэр үеэс өнөөг хүртэл чулууг ашигласаар шүтсээр иржээ. Хүний дээд өвөг 500 мянган жилийн тэртээд байгалиас үүссэн галыг ашиглах аргыг нээж олсноор махыг галд болгох, улайтгасан чулууг ашиглан ус буцалгах, мах шарах олон аргуудыг ухаарах болжээ. Ингэснээр оюун санааны хөгжил нь урагшилан хөгжиж ирсэн хэмээн шинжлэх ухаан нотолдог. Манай өвөг дээдэс бүр Хүннүгийн үеэс эхлэн эх газар шороогоо хайрлан дээдэлж шүтэж ирсэн юм. Хүннү гүрний их хаан Модун Шанью хятадын хаадын шахалтанд орж эцэг Түмэнгийн мянган бээрт хурдлах агуу их армагыг өг гэж нэхэхэд нь зөвшөөрч, дараа нь өөрийн хайртай хатнаа өг гэхэд нь бас зөвшөөрч харин багахан хэмжээний газрыг өг гэхэд нь үл зөвшөөрч «Миний нутгаас тэнгэр бурхан гуйсан ч бүү өг» хэмээн зарлиглаж их тулалдаанд ард түмнээ удирдсан түүхтэй. Тэр агуу их хаан «Газар шороо бол улсын үндэс» гэж агуу сургаалыг хэлсэн нъ нүүдэлчдэд өөрийи гэх эх нутаг хэрэгтэйг сануулсан хэрэг ажээ. 'Тэгээд ч Хятадын түмэн газрын цагаан хэрмийг бариулж улсынхаа хилийг тогтоож байсан нь гайхамшигтай. Өнөөгийн төр бурхан бүү хэл чөтгөр гуйсан ч эх нутгаа худалддаг болжээ. Модун Шаньюгийн гэрээслэлийг Чингис богд хатуу сахиж харин ч өргөтгөж явсан юм. Чулуун шүтээний учир холбогдол түүний хэрхэн шүтэж байсан тухай болон Монгол бөөгийн шүтлэгийн гүн ухааны гурамсалын онолоор шүтлэг, хэрэглээ, эм домын заслын салшгүй холбоог тодотгон харуулахын тулд энэхүү номыг бүтээсэн болно. 

ӨМНӨХ ҮГ    5
БҮЛЭГ I. ЧУЛУУН ШҮТЭЭН                        7 

Монгол бөөгийн чулуун шүтээний үүсэл    8
 Чулуун шүтээний хэлбэр дүрсүүд            17
 Чулуун шүтээн доторх зан үйл                 27
 Нутгийн чулуу шүтэх үзэл                        27
 Задын чулуу шутэх үзэл                          29
 Чулуун тоорог                                          32
 Бэлэг чулуун дурсгал                              34

БҮЛЭГ II. ЧУЛУУН ЭМ,    ДОМ                  36
 Эмийн чулуу                                            37
 Эмийн чулууны төрол                               39
Чулуу боловсруулж эм хийх арга              87

БҮЛЭГ III. ЧУЛУУП ХЭРЭГЛЭЭ, ДОМ ЗАСАЛ    103
 Чулуун дом засал                                    104
 Чулуун хэрэглэл                                      109

НОМ ЗҮЙ                                                  123

 

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Бөө судлал, чулуу судлал, эм дом засал