Монгол бөөгийн товчоо I

Сүхбат. Ш
Монгол бөөгийн товчоо I

0 үнэлгээтэй

Захиалгын код: MB2014072401
Хэвлэл: 2 дахь хэвлэл
Хэвлэгдсэн он: 2011
Нүүрний тоо: 239
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.0 x 14.4 x 1.1
Хүргэлтийн жин: 220 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 10,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

ӨМНӨХ ҮГ
Цагаан морин 1990 оноос Монголын соёлын мартагдсан олон төрөл зүйлийг сэргээн хөгжүүлэхэд эрвийх дэрвийхээрээ зүтгэсний нэгэнд монгол бөөгийн шүтлэг орно. Бидний хэдэн нөхөд мартагдах байтугай сөнөл мөхөл нь хүлээн зөвшөөрөгдөөд байсан бөөгийн онол гүн ухаан, түүх, дадгалын бараг бүхий л асуудлыг сэргээн хөгжүүлэхийн төлөө Монгол бөөгийн “Голомт” төвийг санаачилсан маань саяхан мэт боловч санаж бодоход 15 жилийн нүүр үзжээ. Энэ хугацаанд Монгол бөөгийн талаар олон ном бичиж, судалгаа сурталчилгааны аль ч чиглэлэзр их зүйл бүтээсэн О.Пүрэв, Ш.Сүхбат зэрэг эрдэмтдийн бүтээлүүд танил болсон байх гэж бодож байна.

Бөө судлаач, Монгол бөөгийн “Голомт” төвийн тэргүүн Ш.Сүхбатын “Монгол бөөгийн товчоо” хэмээх энэхүү номонд бөөгийн судлалын асар их хэрэглэгдэхүүнийг цуглуулан боловсруулахдаа монгол үндэстний бөөгийн үүсэл гарал, тэдгээрийг зүйлчлэн ангилах бөөгийн шүтлэгийн бүтэц, нийгэмд түүний гүйцэтгэсэн үүрэг, хөгжлийн зүйг тогтоох оролдпогыг анхлан хийсэн байна. Монгол олон угсаатны бөөгийн нийтлэг болон өвөрмөц шинж, бөөгийн тахил шүтээний учир холбогдлыг харьцуулан шинжилж тэр тусмаа монгол үндэстний төр ёсны тавцан дээр бөө ямар чухал үүрэг гүйцэтгэснийг тодорхой түүхэн баримтаар цуваа болон хам цагийн шүтэлцээнд нь задлан шинжилж нэгтгэн дүгнэсэн энэ бүтээлд бөөгийн түүх, соёл урлагийн олон төрөл зүйлийн үүсэж боловсорсон бөөгийн ёсны үндсэн ач холбогдлыг судлаач түүхэн явцад нь өвөрмөц бичлэгээр судалж гаргасан нь эрдэм шинжилгээ, онол практикийн асар их үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байна. Ш.Сүхбатдаа цаашдын эрдэм судлалын их амжилт гаргаж нөр их хөдөлмөртөө юу хүссэн есөн хүсэл нь сэтгэлчлэн бүтээхийн ерөөл айлтгая.

Шинжлэх ухааны доктор, профессор
 Л.Батчулуун

АГУУЛГА
Өмнөх үг    3
Удиртгал    4

Тэргүүн бүлэг.
Түүхийн тойм
Хүн ба сүсэг бишрэлийн үүсэл    22
Хүн ба сүсэг бишрэл үүссэн түүх    27
•     Хуучин чулуун зэвсгийн сүсэг бишрэл    51
•     Дундад чулуун зэвсгийн үеийн сүсэг бишрэл    54
■     Шинэ чулуун зэвсгийн үеийн сүсэг бишрэл    55
•     Хүрэл зэвсгийн үеийн сүсэг бишрэл    57
■     Төмөр зэвсгийн үеийн сүсэг бишрэл    60

Дэд бүлэг.
Нүүдэлчдийн сүсэг шүтээн
Эртний нүүдэлчдийн шүтлэг бишрэл    64

■     Скифийн нүүдэлчдийн шүтлэг бишрэл    68
■     Шүммерийн нүүдэлчдийн шүтлэг бишрэл    70
■     Монгол нүүдэлчин овог аймгийн шүтлэг бишрэл    71

Гутгаар бүлэг.
Монголчуудын бөөгийн шүтлэг
Их Монгол улсын үеийн бөөгийн шүтлэг    105
Монгол эзэнт гүрний үеийн бөөгийн шүтлэг    121

Дөтгөөр бүлэг.
Монголчуудын сүсэг бишрэлд гарсан өөрчлөлт
Хожуу үеийн бөөгийн шүтлэг    149

Тавдугаар бүлэг.
Монголчуудын шүтлэг бишрэлийн сэргэлт
Монгол улсын үеийн бөөгийн дахин сэргэлт    166

 

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Бөө судлал, Монгол зан үйл