Монгол улсын их цааз, өнөөгийн их засаг

Эрдэмт. Ц
Монгол улсын их цааз, өнөөгийн их засаг

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Чойжил Паблиш Чойжил Паблиш
Захиалгын код: MB2013122401
Хэвлэгдсэн он: 2014
Нүүрний тоо: 40
Формат: Цаасан хавтас
Хэмжээ/см/: 25.0 x 14.5 x 1.0
Хүргэлтийн жин: 200 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 13,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Суурин иргэншлийн төр засгийн бүтэц, засаг захиргааны анхан шатны нэгж нь тодорхой хил хязгаартай ямагт нутаг дэвсгэрийн хуваарьтай нэгэн нэгж газар талбай байдаг. Тухайлбал дүүрэг,  хороо, гудамж, тосгон, район, квартал г.м. Чухам нэг дүүрэг, хороо, гудамж, тосгонд хэдэн хүн багтаж байгаа нь нэг их чухал биш, нэг гудманд арван хүн багтаж байна уу, мянган хүн багтаж байна уу? хамаагүй, нэг гудам нэг л захиргаатай. Харин нүүдлийн иргэншлийн төрийн бүтэц хүний, өрхийн тоогоор хуваарьлагдан хуваагддаг байсан.

Чухам Монголд аравтын буюу нэг арван нь 7-13 өрхийг нэг хот айл хэмээн үзэж нэг арван буюу хот айл нь Монгол төрийн анхан шатны нэгж болж байжээ. Хот айл болгон ахлагчтай, арван хот айл нь нэг засаг даргатай байжээ. Монголын төр, засаг захиргааны уламжлалт бүтэц нь Их Монгол, Эзэн Чингис, Хүн гүрнээс ч өмнө олон мянганы турш балар эртнээс авахуулаад бүр 1924 он хүртэл цэрэг захиргааны зохион байгуулалттай байж байгаад нутаг дэвсгэр гэхээсээ хүн, өрхийн тоогоор хуваагддаг Монгал уламжлалт төрийн зарчим нь социалист нэгдэлжих хөдөлгөөн эхэлтэл буюу 1950-иад он хүртэл ямар нэг хэлбэрээр хадгалагдаж байжээ. Засаг захиргаа, газар нутгийн хуваарьт хандах онцлогоороо суурин ба нүүдэлчдийн төрийн бүтцүүд нь ялгаатай байжээ. Харин Монгол улс эдүгээ нүүдлийн соёл иргэншлээ алдаагүй ч дан суурин, тэр тусмаа монгол зөв зүйн "дэм дэмэндээ, дээс эрчиндээ" гэх монгол уламжлалаасаа хол хөндий нүүдлийн соёл иргэншлийг бүр мөсөн үгүйсгэдэг "хүн хүндээ чоно" зарчимтай либерал-демократ нийгмийн гэрээний онол дээр суурилсан төрийн бүтэцтэй болоод байна. Эл зөрчил нь Монголын эрчимт, зохист хөгжлийг боймлогч, үй олон саад бэрхшээл, сөргөлдөөн, тухайлбал амиа хичээх үзлийн давралт, экологийн сүйрэл, дэндүү ичгүүртэй ядуурал, Үлаанбаатарыг зорьсон их нүүдэл, үргэлжийн төрийн хямрал, нийгмийн хурц бухимдал гэх мэт тус тогтолцоо, системийнхээ хүрээндээ давж баршгүй хөгжлийн гажуудлуудыг өөрийн эрхгүй үүсгэж байгаа гол шалтгаан нь юм. Чухам энэ зөрчлийн тамын тойргийг үүсгэгч суурь нь 1992 онд баталсан Монгол Улсын Үндсэн Хууль болой.

Одоо дэлхий дахинд ром-германы, англо-саксоны, мусульманы болон африк зөв зүйн (эрх зүйн) дөрвөн бүлүүд үйлчилж байгаа. Монгол улсад Их Монголоос эхлэн 1924 он хүртэл буюу Коминтерны хяналтан доор үйлдсэн ром-германы зөв зүйн бүлд багтах анхны гэх Үндсэн Хуулиа батлах үе хүртэл Их Засгийн тогтоосон монгол зөв зүй, хэм хэмжээ Түмэдийн Алтан хааны хууль, Монгол Ойрадын цааз, Халх журам, Монгол цаазын бичгээр дамжин үйлчилсээр байсан юм. Дундад зууны тухайн цагт Их Монголын орчинд Их Засаг үйлчилж МОН зарчим, ухамсар дээр тогтсон монгол зөв зүйн хууль цааз ноёрхож байжээ.

Бид жинхэнэ ёсоороо Монголын сэргэн мандлыг чин сэтгэлээсээ хүсэж байгаа л юм бол бид эдүгээ өөрийн Ундсэн Хуулиа харийн соёлын ром-германы, англо-саксоны, мусульманы, эсвэл африкзөвзүйд зохицуулан тааруулж зохиох биш харин өөрийн үндэстнийхээ жинхэнэ монгол зөв зүйд нийцон, жинхэнэ монголд таарсан, жинхэнэ Монгол зөв зүйт Үндеэн Хуулиар өөрийн орноо засах хэрэгтэй бус уу. Бид үнэхээр бүрэн төгс эрхт тусгаар тогтносон улс юм бол харь орны биш харин монголчуудын өөрийн зөв зүйгээр өөрсдийн ахуй амьдралаа засах нь зөв бус уу.

Тэнгэр үзэл дээр суурилсан, орчин цагт тохирсон, монгол зөв зүйд нийцсэн, өв уламжлалыг тусгасан, ирээдүйн чигийг тодорхойлсон тийм л Эх Цааз болсон Үндсэн Хуулийг монголчууд хүсдэг нь дамжиггүй.

Их Засаг хуулиас өвлөх зүйлс аваас:

1) Эх оронч сэтгэлийг бадраах;
2) Төвт ёс зүйн тэнцвэрт эрх,
3) Мөнх тэнгэрийн огторгуйн чанар;
4) Эв эеийг эрхэмлэх;
5) Монгол төрийн сүлд, бэлгэ тэмдэг мөнх галын шүтээн;
6) Аливаа шашин шүтлэгийг тэгш эрхтэйгээр хүндлэн хамгаалах, хүн зоны сэтгэлийг олох нь төв ёс хийгээд монгол төрийн тогтвортой шинж, түүний удирдлагын гол тулгуур үзэл, бодлого;
7) Монгол төрийн аравт, зуут, мянгат, түмтэд хуваасан нутаг дэвсгэр засаг захиргааны нэгжийн уламжлалт хуваарь, есөн өрх ёс үүсгэнэ;
8) Өрхийн эрх - өрхийн эрх дээдлэгдвэл хүний эрх эрхэмлэгдэнэ;
9) Их засагт төрийн гол тулгуур болсон өрх, гэр бүлийгсахин хамгаалж нэг амь хэмээн тооцож түүнийг нягтруулан бэхжүүлэх үүднээс нийт гэр бүлийн гишүүдэд хамтын хариуцлагыг тооцох бодлого;
10) Нэг нэгийгээ хайрлах тухай, "дэм дэмэндээ, дээс эрчиндээ" хэмээх зарчмыг ямагт баримтлаж байхыг хуульчлах;
11) Хамтын засагт ёсын (ардчилсан) шинж;
12) Энэрэнгүй шинж;
13) Даяар дэлхийд түгээгдэх түгээмэл шинж зэрэг бол но.

Дүгнэн хэлвээс монголчуудыг өрөөлийн зөв зүйгээр бус өөрийн эх орноо, өр нэгт монголчуудаа өнөд мөнхөд үүрд нэгтгэн эвл үүлж элбэрэл энэрэлдээ багтаан энх тунхыг бадраах өөрий монгол зөв зүйг тогтоон оршоох тийм л Үндон Хууль буюуЭх болсон Эх Цааз хэрэггэй билээ. Ингээд нүүдлийн иргэншил, нүүдэллэхүй буюу эколопязм дээр суурилсан энэхүү Эх Цаазын нэгэн хувилбарыг энэ төслөөр төр тумэндээ өргөн барьж байна аа.

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Хууль