Монгол хөгжим

Соронзонболд. С
Монгол хөгжим

0 үнэлгээтэй

Захиалгын код: MB2014090201
Хэвлэл: Анхны хэвлэлэт - ОБ Пресс
Хэвлэгдсэн он: 2013
ISBN: 978-99962-927-3-6
Нүүрний тоо: 143
Формат: Хатуу хавтас
Хэмжээ/см/: 25.5 x 18.5 x 1.5
Хүргэлтийн жин: 550 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 34,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Г. Бадрахын “Монголын хөгжмийн түүхээс” номын оршилд их эрдэмтэн Б.Ренчин "...монгол хөгжим судлагчид эдгээр нөхдийн бичиж эс завдсаныг улмаар дэлгэрүүлэн, монгол хэлээр гарах хөгжмийн судлал бичгийг арвижуулах болтугай... " хэмээсэн буй.

Чухамдаа энэ жимээр Монгол Улсын төрийн шагналт хөгжмийн зохиолч, доктор (Ph.D), дэд профессор Сүрэнгийн Соронзонболд “Монгол хөгжим” (XIII зуун) номоо 2008 онд нийтийн хүртээл болгожээ. Уг номд XIII-XIV зууны үеийн төрийн ёслолын хөгжим, цэрэг дайны хөгжим, бөө мөргөлийн хөгжим, хаадын тахилгын хөгжим, монгол хөгжмийн сэтгэлгээний онцлог, хийгээд Юань улсын сударын Жаран есдүгээр дэвтэрийг хөндөн судалсан байна. Юань улсын сударын Жаран есдүгээр дэвтэрт Чан Чун их эрдэмтний зургаа дугаар онд тэнгэр газар таван зүгийн тэнгэрийн хааны нийлүүлэн тахисан хөгжмийн бүлэг, Өвгөдийн сүмийн хөгжмийн бүлэг, Жи Юаны дөрөвдүгээр он арван долоодугаар он хүртэл найман гэрийн хөгжим, Юаны арван наймдугаар оны өвлийн арван сард Шизугийн Хун Хугийн сүмд оршуулан тахихуй дор архи өргөсөн хөгжмийн бүлэг, Усун тангаас хойш биеэвээр тахих ба хамаарсан хөгжмийн бүлэг, Шороо тариалангийн хөгжмийн бүлэг, Урд тариалангийн хөгжмийн бүлэг, Гүнз богдын хөгжмийн бүлгийг тус бүр авч үзсэн нь эрдэмтэн судлаач Соронзонболдын судалгааны асуудлаа тодорхойлсон өөрийнх нь сонголт харагддаг бөгөөд түүний түмэн олондоо толилуулж буй Монгол хөгжим ( Юань улсын ордны хөгжим, бүжиг, жүжиг, хувцас) бүтээлд Юань улсын ёслол хөгжимтэй холбогдох бүхий л эх сурвалжууд хөгжмийн болон бүжгийн багш, түшмэл, хөгжмийн зохиолч, удирдаач, бүжиг дэглээч, зураач, туслах ажилтнууд тэдний ажил үүргийн хуваарь гүйцэтгэх үүрэг, хөгжим анги болон бүжгийн анги, дуучид, жүжигчдийн бие бүрэлдэхүүн, хувцас хэрэглэл, хөгжмийн зэмсгүүдийг 12 жилийн арга билигт шүтэлцүүлэн хөгжмийн онолын үндсэнд хэрхэн байрлуулах, хөгжмийн бүтээлийг ямар дэс дараалал аргаар найруулж байсан дэг, зохион байгуулалт, Хөгжмийн анги - хөгжим аялгууны вангийн анги, Өлзийт одон анги, Ёслол хөгжмийн анги, Ном номлогч анги тус бүрт үүсгэх 10 анги бүхий жүжиг, түүний цомнол, найруулагчийн зохиол, үүсгэх хөгжим, найрал дуу, бүжиг, тайллага тахилга, бөө мөргөлийн зан үйл, хувцас дизайн жижиг хэрэглэл зэргийг нэгд нэгэнгүй тоочин харуулсан нь нэн сонирхолтой.

Тиймээс Юань улсын далан нэгдүгээр дэвтэрийг судалсан энэхүү бүтээл нь Их Монгол улсын хөгжим, бүжиг, жүжиг, хөгжим удирдах ур зүй, хөгжмийн онол, найрал хөгжмийн найралжуулга, зэмсэг судлал, зэмсгийн түүх, хувцас судлалын чиглэлд нээлттэй байгаа орон зайг нэгэн шинэ сурвалжаар баяжуулж байгаагаараа чухал ач холбогдолтойг танин барьж болно.

Эрхэм уншигч Та Монгол хөгжимд тухлан саатаж үндэснийхээ эгшиг, яруугаар сэтгэл оюунаа мялаахыг хүсч, чин сэтгэлээсээ талархаж буйг хэлэх юун.

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Ёс заншил, Монгол судлал