Огторгуйд дүүлэн одох моторт дугуй

Насүдо Минорү (Зохиолч), Төмөрбаатар. Д (Орчуулагч)
Огторгуйд дүүлэн одох моторт дугуй

Нэмэлт тайлбар: Энэ номыг ашиглаж байсан, хуучивтар

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Монгол Японы Утга Зохиолын Төв Монгол Японы Утга Зохиолын Төв
Захиалгын код: MB2013090499
Хэвлэл: Гурав дахь хэвлэл
Хэвлэгдсэн он: 2012
ISBN: 978-99962-2-050-0
Нүүрний тоо: 124
Формат: Цаасан хавтас
Хэмжээ/см/: 25.0 x 20.0 x 10.0
Хүргэлтийн жин: 250 гр
Статус: Зарагдаж дууссан
Үнэ: 5,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:   Зарагдаж дууссан

Домогт Хонда Сооичирогийн бага насны баясгалант явдлын талаар мөн түүний хэрхэн амжилтанд хүрсэн талаар хөгжилтэйгээр өгүүлсэн болно. Хонда моторыг мэдэхгүй хүн Монголд лав алга биз. Харин түүнийг зохион бүтээсэн домогт хүн Хонда Сооичирогийн тухай төдийлөн сайн мэдэхгүй байх. Энэ удаа уншигч та бүхэнд ямар ч бэрхшээлийн өмнө сөгдөлгүй тэмцэн явсаар амьдралд ялж гарсан хатан зоригтны тухай Японы нэрт зохиолч Насуда Минору гуайн бичсэн нэгэн сонин бүтээлийг толилуулж байна. Улс орон маань зах зээлийн эдийн засагт хөл тавьж буй энэ үед хийх бүтээхийн хүслэнд автсан хүүхэд залуучууд бас нэгэн сайхан номын хуудсыг дэлгэх болж байгаа нь таатай байна.

Орон орны хэл заншил ондоо боловч номоор дамжин танилцаж, бие биенээ ойлгох ёс бий. Энэ номын хуудаснаас Япон орны хүүхэд, залуучуудын хүсэл мөрөөдөл, сэтгэлийн хат сайтай, өөрийнхөө үзэл бодолд үнэнч хүмүүстэй улам ойр дотно танилцах болно.Сүүлийн жилүүдэд Монгол Японы хүүхдийн утга зохиолын салбарт сайн харилцаа тогтох хандлага бий болж, зарим ур дүнд хүрч байна. Түүний нэг тод жишээ нь ноён Д.Төмөрбаатарын тэргүүлсэн Монгол Японы соёл утга зохиолын төвийн санаачилгаар хийж буй хүүхдийн номыг орчуулан бяцхан уншигчдын хүртээл болгож буй буянт ажил юм. Тус Төвөөс эрхлэн өнгөрсөн жил Японы зохиолч Кайко Такэшигийн "Шалдан ноён" зохиолыг Д.Наранцэцэгийн орчуулгаар, Японы хүүхдийн алдарт зохиолч Маццтани Миёокогийн "Жаахан Момочан" номыг Японы монгол судлаач Цуда Норикогийн орчуулгаар тус тус хэвлэн гаргасан бол энэ жил Насeда Минорүгийн энэхүү "Огторгуйд дүүлэн одох моторт дугуй" хэмээх номыг хэвлэн гаргаж байна.

Японы утга зохиолтой би 1955 онд "Япон хүний үг" нэдэг номоор анх танил болсон билээ. Тэр номонд Японы хоёр хүүхдийн бичсэн шүлгийг нийтлэсэн байв. Хүүхэд бас шүлэг бичиж, тэр ч байтугай номын хуудсанд хэвлүүлж болдог юм байна гэж мэдэж, шүлэг бичиж эхэлснээ санаж байна.

Энэ удаа ч домогт Хонда Сооичирогийн бага насны баясгалант явдлын тухай уншихад бидний хүүхэд насны хөгтэй явдлууд ч бас санаанд орж ирж байна. Бид ч бас салхины хүчээр даларчаа дэвж нисдэг модон онгоц хийх гэж үйлээ үздэг байж билээ. Хэрэв Коомёо тосгоны Сооичиро хүү шиг тууштай явсан бол бидний дундаас зохион бүтээгч ч төрөх байсан уу, бүү мэд. Энэ ном бол зорилгодоо хүрэхийн тулд бүхнээ зориулсан мятаршгүй тэмцэгчийн тухай дууллын дуулал болжээ.

Энэхүү номыг монгол хэлээр орчуулан хэвлэх зөвшөөрлийг хайрласан зохиолч Насуда Минорү, хүүхдийн хэвлэлийн Хикумано компанийн захирал хатагтай Насуда Тошико, зурсан зургийг нь ашиглан хэвлэхийг зөвшөөрсөн Абэ Хажимэ гуайд гүн талархал илэрхийлье.

Хонда мотор Монголын хөдөөг илч гэрэл, соёлоор гийгүүлж байсан шиг, түүнийг зохион бүтээсэн алдартны тухай энэ ном манай бяцхан уншигчдын ирээдүйд тэмүүлсэн сэтгэлд итгэлийн дөл бадраах болтугай.

Хүүхдийн зохиолч Жамбын Дашдондог

 

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Тууж, Сургуулийн бага нас, Япон