Эгнэшгүй нөхрийг олов. Монголын түүхийн гайхамшигт агшнууд

Номинчимэд. Б
Эгнэшгүй нөхрийг олов. Монголын түүхийн гайхамшигт агшнууд

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Хөх дэвтэр хэвлэлийн газар Хөх дэвтэр хэвлэлийн газар
Захиалгын код: MB20150206A1
Хэвлэл: Хоёр дахь хэвлэлт
Хэвлэгдсэн он: 2014
ISBN: 999734700-5
Нүүрний тоо: 328
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.5 x 14.5 x 2.5
Хүргэлтийн жин: 400 гр
Статус: Зарагдаж дууссан
Үнэ: 15,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:   Зарагдаж дууссан

Монголын түүхийн гайхамшигт агшнууд цувралын нэг болох энэ номыг "Эгнэшгүй нөхрийг олов" хэмээн нэрлэсэн нь учиртай. Хүч чадал шавхсан, эрсдэл ихтэй Хүйтэний тулалдаанд гүрээг нь харван хүндээр, бараг үхлүүт шархдуулсан Тайчуудын Зургаадайн эр зориг, шулуун шударга зан чанар, саруул ухаан, авъяас чадварыг Чингис хаан оноон таньж, ихэд үнэлэн амь хэлтрүүлээд зогсохгүй өөрийн хамгийн ойрын итгэлт Өрлөгийнхөө нэгэн болгож, Зэв хэмээх алдрыг хайрласан билээ. Гэвч зулайг нь гишгэж төрсөн ах Бэгтэр, алтан ургын дээд авга Алтан, Хучир нарыг зарчим алдсан учраас шийтгэж байсан.

Мөн Чингис хаан хар багын анд Жамухыг, өргөсөн эцэг Ван Тоорилийг ёсгүй загнасных нь төлөө өвдөглөсөн. Тэрээр шударга үнэний эсрэг хэнийг ч тэр гэсгээн шийтгэж байлаа. Харин шударга үнэнтэй хэн хамт байна тэр хүн Чингис хаантай хамт байсан юм. Тийм учраас Чингис хаан өш хонзон, эд шуналын төлөө бус харин үнэн ёсыг өмгөөлөн дэлхийн дайныг эхлүүлсэн ажээ. Ингээд Монголын түүхийн гайхамшигт агшнуудаар аялсу хэмээн урьж байна.

 

Монголчуудын хүрээ буудлаас нэг орос оргон ирж, “Энэ шөнө голыг гатлан довтлох гэж байна” гэж сэрэмжлуүлсэн ч мажарууд байлдан ялж чадна гэдэгтээ эрдээд нам унтаж орхижээ. “Бат, Сүбээдэй нар Европ дахиныг түйвээсэн нь”

Чингис хааны монголчууд шударга үнэний ёс, зөрчиж болшгүй зарчмуудыг аянга цахилгааны хүчээр дэлхий дахинаа тулган хүлээлгэсэн юм. “Далай мэт.., Тэнгэр мэт.., Аянга мэт..,”

Арштан умардын хүннү хүнрүү дохиод “Чи надад бус энэ хүнд мэхийн ёсолбол зүй ёсонд нийцэхсэн. Би эрдмийг сурсан бол энэ хүн буй бүхнээрээ эрдэм юм аа” гэжээ. “Хүннүгийн модон цуур”

Энэ номхон зөөлөн хүмүүс харин байлдаж тулах цаг болоход ямар аймшигтай дуугаар архиран дайрдгийг тэр чихээрээ сонссон... “Үнэн зоригт Дмитрийн зөвлөгөө”

Монгол цэргийн туг дайсанд олзлогдоход ойрхон болсныг хараад Хит Буха тугийнхаа цэргийг аврахаар дайрчээ. Ийн цавчилдаж байтал морь нь суманд оногдон унасан байна. “Айн-Жалудын домог”

Эсэн хаан эрлээ зогсоосонгүй. Түүний хүмүүс “Охин төрсөн бол үсийг н ь самна, хүү төрсөн бол голыг нь самна” гэсэн тушаалтайгаар эх, хүү хоёрыг хайсаар олов. Учрыг мэдсэн эх ажиггүй царайлж байгаад эрлийн багийн ахлагчийн өөдөөс хүүгзэ тосон шээлгэжээ. “Монголын Их Хатдын түүхийг яагаад нууцлав”

Түүний энэ сонин үйлдлийг бид бүгд гайхаж, хачирхаад л өнгөрсөн. Харин хэдэн өдрийн дараа түүнийг Нью-Иорк руугаа буцах үед тэр орой яагаад тийм хачин ааш гаргасныг нь лавлавал “Би Монгол хүн” гэж билээ. “Тусгаар тогтнолын тухай алаг цоог тэмдэглэл”

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Чингис хаан, Монголын эзэнт гүрэн