НҮҮНЭ

Мягмаржав Баттөр, Алтантуяа. Б (Монгол бичигт хөрвүүлсэн)
НҮҮНЭ

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Хөх Монгол Принтинг Хөх Монгол Принтинг
Захиалгын код: MB2015040601
Хэвлэгдсэн он: 2015
Нүүрний тоо: 532
Формат: Хатуу хавтастай
Хэл: Кирил - Монгол бичиг
Хэмжээ/см/: 22.0 x 17.5 x 6.0
Хүргэлтийн жин: 850 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 40,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Болор цомын эзэн, яруу найрагч Б.Мягмаржав нь шүлэг, яруу найраг сонирхогчдын дунд Дархад Мийгаа хэмээх нэрээр танил болсон яруу найрагч билээ. Энэхүү номын шүлгүүдийг монгол бичгээр давхар буулгасан бөгөөд уран бичлэгийг зураач Ц.Бямбажав бичжээ.

Ууц нуруун дээрээ амьдрал үүрч 
Угалз мэтгэх голыг нялх моддод илгээж 
Амьдрал ус хоёрын алийг ч таслахгүй 
Араг ясаа үйртэл дөрвөн хөллөж чилдэг 
Энэ муу навсархай модон гүүр шиг 
Эх оронч байна гэдэг тийм ч амаргүй.

* * *

Цагаан сүлд шиг мэргэдээр төрөө түшүүлж

Хар сүлд шиг эрсээр түмнээ өмөөрүүлж
Эрт босч орой унтах хүн хүлэг хоёрыг
Эргэх дөрвөн улирал араас нь дагаж гэлдэрнэ
Айл хотлоороо өтөг бууцандаа төвхнөөд
Ард хоцорсон өвлийн өдрүүдийг саравчлан хүлээнэ
Нүцгэн талд сульдаж хоцорсон цаг хугацааг
Нүүдэл хөсгийн сүүлчийн тэргэн дээр даруулж авчирна

* * *

Буруу зөв хоёр олбог булаалдсан цөвүүн цагт 
Бурхан хүртэл нүүдэлчнээс орогнол гуйсан 
Аврал эрсэн бурхдыг үүрч дүүрсээр 
Аврал авралдаа бие биенээ багтаасаар 
Бурхан тэнгэрийг сайн цагт нь хүргэн 
Буулгаж өгчихөөд цаашаа нүүсэн.
Оюун билгээрээ газрын гүнийг өрөмдөн эрдэнэсийг таниад 
Олон толгодынхоо дундаас бидэнд адуу шиг зүсэлж өгөөд цааш нүүнэ 
Оюу толгой тэргүүт өв сангий нь Онгойлгон байж үнэмшин, нүдээ бүлтэртэл алмайрч 
Өвөг нүүдэлчдийнхээ хэдэн зууны тэртээх цаг хугацаанд
Өнөөдөр л бид арай ядан ирж байна.

 

 

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Хатуу хавтастай, Хөвсгөл