Москва, Санкт-Петербург хотуудын математикийн олимпиад 1993-2005 /VI-VII анги/

Өлзийсайхан. С, Сандагдорж. Б (Редактор), Лхамсүрэн. Л (Эмхэтгэсэн)
Москва, Санкт-Петербург хотуудын математикийн олимпиад 1993-2005 /VI-VII анги/

0 үнэлгээтэй

Захиалгын код: MB2015041801
Хэвлэгдсэн он: 2015
Нүүрний тоо: 76
Хэмжээ/см/: 20.5 x 13.5 x 0.5
Хүргэлтийн жин: 150 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 8,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Сүүлийн жилүүдэд Бага ангийн олон улсын математикийн олимпиад, По Леунг Кукийн нэрэмжит бага ангийн олон улсын математикийн уралдаан, И.В.Ломоносовын нэрэмжит улс хоорондын математикийн уралдаан зэрэг математикийн уралдаан тогтмол явагдах болсон.

Энэхүү эмхэтгэлд математикийн олимпиадын бодлогуудын ангилалуудаас бодлогуудыг бодох заавартай нь мөн Москва болон Санкт-Петербург хотын математикийн олимпиадын бодлогыг бодох зааврын хамт орчуулан оруулсан. Энд оруулсан бодолт, аргууд нь цорын ганц арга биш, стандарт бус бодлогыг бодох төрөл бүрийн аргууд бий.

Энэхүү ном нь математикийн олимпиадад бэлтгэгч дунд ангийн сурагчид болон тэднийг бэлтгэгч багш нар, хүүхдүүдээ хөхүүлэн дэмжигч эцэг эхчүүдэд зориулсан цуврал юм. Уг номыг математикт сонирхолтой хүүхдүүдэд зориулсан гэж огтхон ч үзэж болохгүй. Хүн төрөлхтний үе үеэр батлагдсан сонгодог бодлогуудтай танилцснаар хүний оюун ухаан хөгждөг. Тийм бодлогууд энэ номонд бий.

Математикийг сайн суръя гэвэл математик, геометрийн анхны мэдэгдэхүүнтэй заавал танилцах учиртай. Математик сургалтын, математик боловсролын зорилгын нэг хэсэг нь хүүхдүүдийн тоо, геометр дүрс дээр үйлдэл хийх огторгуйн дүрслэл, логик сэтгэлгээг хөгжүүлэх, өөрөөр хэлбэл, оюун ухааныг хөгжүүлэхэд оршино. Энэхүү зорилгыг тус ном хангана гэдэгт итгэлтэй байна.

 

I. Математикийн олимпиадын шилмэл бодлогууд

  1. Тэгш чанар
  2. Хуваалт ба үлдэгдэл
  3. Дрихлейн зарчим
  4. 3ахын зарчим
  5. Үнэлгээ + жишээ
  6. Инвариант ба будалт
  7. Тоглоомын бодлого

II. Москвагийн олимпиадын бодлогууд ( хариу, бодолт)

III. Петербургийн математикийн олимпиадын бодлогууд (хариу, бодолт).

 

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Математик