Бүтээхүйн зүй тогтол, сайхныг бүтээх нууц

Батбаяр. Дарма
Бүтээхүйн зүй тогтол, сайхныг бүтээх нууц

Нэмэлт тайлбар: Энэ номыг ашиглаж байсан боловч бараг шинэ

0 үнэлгээтэй

Захиалгын код: MB2015062901
Хэвлэл: Гуравдахь хэвлэл
Хэвлэгдсэн он: 2013
ISBN: 978-99929-58-21-9
Нүүрний тоо: 240
Формат: Цаасан хавтас
Хэмжээ/см/: 20.0 x 14.5 x 1.5
Хүргэлтийн жин: 340 гр
Статус: Зарагдаж дууссан
Үнэ: 10,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:   Зарагдаж дууссан

ӨМНӨТГӨЛ
Энэхүү номыг бүтээхийн тулд би “Уран зохиол гэж юу вэ”, “Яаж зохиолч болох вэ”, “Зохиолыг хэрхэн бичих вэ”, “Хэрхэн яаж урлах вэ” гэсэн асуултыг өөртөө тавьж “Бүтээлийг ухаарахуй”, “Бүтээгчийг бүтээхүй”, Бүтээлийг туурвихуй”, “Бүтээлийг урлахуй” гэсэн бүлгүүдээр уг асуултанд хариулахыг хичээсэн юм.

Энэ ном уран зохиолын онолын ном бус, судалгаа шинжилгээний бүтээл бус, уран зохиолын сурах бичиг бус, зохиол хэрхэн бичих жор ч бус. Энэ ном бол урлаг, уран зохиолыг ойлгосон миний өнөөгийн ойлголт, урлаг уран зохиолын ерөнхий зүй тогтлыг эрсэн эрлийн минь үр дүн.

Уран зохиолыг бичих жор байдаггүй гэдэг. Нийтээр үүнийг баримтладаг. Ямарваа тодорхой уран бүтээлийг хэрхэн яаж бүтээх жор байдаггүй нь үнэн ч, уран бүтээлийг бүтээдэг ерөнхий зүй тогтол байдаг гэдэгт бат итгэсэн учраас би энэхүү зүй тогтлын эрэлд гарч, эрсэнийхээ хүчинд тодорхой зүй тогтлыг олж, түүнээ тодорхой зүй тогтлоор байрлуулан бичсэн юм. Энэ номд байгаа зүй тогтлуудын зарим нь миний өөрийн олж ажигласан ажиглалт, зарим нь бусдын олж ажигласан ажиглалтыг олж ажигласан миний ажиглалт.

Энэ номыг би хэн нэгэн хүнийг уран зохиол бичиж сургахын үүднээс бичээгүй. Номоор зохиол бүтээл туурвидаггүйдээ ч бус, ерөөс огт ондоон зорилгоор энэхүү номыг бичсэнд оршино. Зохиол бүтээл бичих гэж олон жил оролдсоны хүчинд би нэгэн зүйлийг мэдсэн юм. Тэр бол жинхэнэ урлаг, уран зохиолыг ойлгох ойлголтын тухай билээ.

Зохиол бичихийн тулд юуны өмнө урлаг, уран зохиол гэж юу болохыг, түүнийг хэрхэн бүтээн туурвиж, хэрхэн яаж урладагийг сайн ойлгодог байх ёстой. Чухам энэ л учраас зохиолч болохыг хүсч, бүтээл туурвилын замд эргэж буцалтгүй орсон залуу хүнийг жинхэнэ урлаг, уран зохиолыг ойлгодог болоосой гэсэндээ энэхүү номыг бичсэн юм.

Уран зохиолыг ойлгох ойлголтыг хоёр шаттай гэж хэлж болно. Нэгдүгээрт, уран зохиол гэж юу болохыг ойлгох ойлголт, хоёрдугаарт, уран зохиолыг хэрхэн бүтээдэг болохыг ойлгох ойлголт. Эхнийх нь уншигч хийгээд уран зохиол сонирхогчдод, удаах нь уран бүтээл туурвигчдад хэрэгтэй ойлголт. Дашрамд дурдахад зохиолч болохыг эрмэлзэж байгаа хүн зайлшгүй эхний шатыг дамжиж байж хоёрдугаар шат руу ордог. Өөрөөр хэлбэл зохиол бүтээлийг нарийн сайн ойлгохгүйгээр хэрхэн хийж бүтээснийг нь ойлгохгүй. Урлаг уран зохиолыг ойлгохгүйгээр, хэрхэн яаж бүтээснийг нь ухаарахгүйгээр эрхэм сайн уран бүтээл туурвиж чадахгүй. Энэ үүднээс л урлаг уран зохиолыг ойлгох ойлголтын тухай энэ номд нилээд түлхүү орсон хэрэг. Ер нь энэ номыг урлаг уран зохиолыг ойлгох ойлголт, уран зохиолыг хэрхэн бүтээдэгийг ойлгох ойлголт гэж хоёрхон ангилж болно. Гагцхүү хоёрдугаар ойлголтыг нарийсган, урлаг уран зохиолыг бүтээх үйлийг зөвхөн ойлгох бус мэдрэх, нарийн мэдрэх түвшинд таныг хүргэхсэн гэж эрмэлзсэн эрмэлзлэл минь энд давамгайлсан байж магадгүй. Урлаг уран зохиол бол үлэмж сайхныг бүтээх үйл. Алив сайхан юмны хэрхэн, яагаад сайхан байгаа нь нууц байдаг. Энэ утгаараа зохиол бүтээл туурвина гэдэг бол нууцыг бүтээхүй.

Нууцыг бүтээх үйлийн нууцыг мэдэхгүйгээр бүтээл туурвих боломжгүй. Тийм учраас энэ номд “нууц” гэсэн үг их орсон юм. Нууцыг бүтээх үйлийн нууцын тухай бичсэн бие даасан, тусгай ном байдаггүй гэхэд хилсдэхгүй. Харин уран бүтээлчдийн зохиол бүтээлээ хэрхэн хийж бүтээснийг нь шинжилсэн судалгааны номууд бол их бий. Зохиолчийн “лаборатори хэмээн нэрлэдэг урлан бүтээх үйлийнх нь тухай тавь жараад онд бичсэн ном Орост хэд хэд бий. Тэдгээр ном бол зохиох, бүтээх үйлийг нууцыг бүтээх үйл хэмээн хандаагүй учраас бүтээх үйлийн нууц уруу орж чадаагүй, эрдэм шинжилгээний зориулалттай судалгааны л номууд. Энэ ном бол өер. Зохиолч хийгээд зохиол бүтээлийг судлахын үүднээс бус, зохиол туурвилыг хэрхэн бүтээдэг вэ гэдгийг ойлгуулахын тулд бичсэн ном. Судалдаг, танддаг хүнд бус хийдэг, бүтээдэг хүнд зориулагдсан ном. Бүтээл туурвилын нууцад бус бүтээн туурвихын нууцад нэвтрэхийг оролдсон ном. Энэ номыг бичихийн тулд би дэлхийн сонгодог зохиолчдын зарим зохиолоо бичсэн өчил, захидал, өдрийн тэмдэглэлийг шүүрдэн байж нууцыг бүтээх үйлийн зарим нэг нууцыг олж авч энэхүү номондоо оруулсан юм. Бүтээн туурвих нууцын цаана нууцыг бүтээх нууцын нууц зүй тогтол бий хэмээн бодож нууц зүй тогтол байгаа л бол тэр нь бүтээн туурвигч хэн бүхэнд хэрэг болно хэмээн итгэнэм.
Дарма Батбаяр

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Монгол судлал, Толь бичиг