Математикийн хичээлээр ЭЕШ-д бэлтгэгчдийн өврийн ном

Батбаясгалан. Б
Математикийн хичээлээр ЭЕШ-д бэлтгэгчдийн өврийн ном

Нэмэлт тайлбар: Энэ номыг ашиглаж байсан боловч бараг шинэ

0 үнэлгээтэй

Захиалгын код: MB2015091501
Хэвлэгдсэн он: 2013
Нүүрний тоо: 198
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 21.5 x 14.5 x 2.0
Хүргэлтийн жин: 300 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 15,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

2012 оны 3-р сараас 9-нөөс 6-р сарын 10-ны хооронд Интеграл сургал-тын төвийн www.integral.edu.mn онлайн хуудсаар дамжуулан авсан цуврал сорилуудыг эмхтгэн “Математикийн хичээлээр ЭЕШ-д бэлтгэгчдийн өврийн ном”-ийг гаргалаа.

Анх Мон-Турк сургуулийн сурагч Э. Төрбат (Аргентин улсад болсон Олон Улсын Математикийн Олимпиадын алтан медальт) фэйсбүүк хуудаснаа ЭЕШ-д бэлтгэгчдэд зориулсан бүлэг нээж, уг бүлгийн сурагчдын дунд математикийн тестийн уралдаан явуулах болсоноор эдгээр цуврал сорилуудыг авч эхэлсэн юм. Тухайн үед манай сайтад Web Quiz системийг туршиж байсан тул сорилоо онлайнаар шууд авахыг Төрбатад санал болгож 2012 оны 3-р сарын 9-ны өдөр эхний сорилоо авсан. Уг сорилын дараа маш олон сурагч сорилийг ойр, ойрхон тогтмол авч байхыг хүссэн юм. Ингээд долоо хоног бүрийн Бямба гарагт уламжлал болгон авч байхаар болж нийт 10 удаа сорил авч дууссан. Тус бүр 100 минутад бодох 10 тест, нийт 250 орчим бодлого орсон. Тухайн үед сорилуудын анализийг тогтмол хийж амжаагүй тул бодлогуудынхаа бодолтыг, өөр бусад зүйлсийн хамт нэгтгэн энэхүү номыг бүтээлээ. Бодолтуудыг аль болох товч, хялбар байхаар сонголоо. Аихнаасаа бүх бодлогын бүтэн бодолтыг оруулахыг зорьсон тул хариунаас бодох зэрэг яг шалгалтын үед ашиглаж болох илүү хялбар аргуудын талаар орхигдуулсан тал бий. Та бүхэн бодлого тус бүр дээр анализ хийж илүү хялбар бодолтыг олохыг хичээгээрэй.

Математикийн хичээлээр ЭЕШ өгөхөд тесттэй ажиллах туршлага, арга техник маш чухал. Энэхүү номын сорилуудыг ажилласанаар та өөрийн гэсэн арга барилаа олж, улмаар ЭЕШ-аа амжилттай өгнө гэдэгт итгэлтэй байна. Мөн эцэг эхчүүдийн хамгийн их асуудаг, санаа нь зовдог “Хүүхэд маань яг ямархуу төвшиний мэдлэгтэй байна вэ?” гэсэн асуултанд бага ч болов хариу өгөх болно. Номын сүүлийн бүлэгт та “ЭЕШ-д яг хэдэн оноо авах вэ?”, “Сэдэв бүрээр ямархуу амжилт-тай байна вэ?” гэдгийг тооцох хүснэгтүүд оруулж өгсөн. Эдгээр дээр үндэслэн ЭЕШ-д хэрхэн бэлтгэх, ямар тактикаар оролцох вэ гэдгээ урьдчилан төлөвлөх боломжтой.

ЭЕШ-ийн оноог тооцох хүснэгтүүдийг бэлтгэхдээ тухайн сорилд оролц-сон сурагчдын оноог, ЭЕШ-ийн гүйцэтгэлтэй нь харьцуулан шугаман регрессийн шинжилгээ хийж бодож гаргалаа. Тест бүрд дунджаар 20 орчим сурагчын оноог ашигласан. Манай сорилд оролцож байсан сурагчид тестүүдийг харьцангүй амжилттай ажиллаж байсныг тооцвол 1 сорилд 30-аас дээш оноо авсан тохиолдолд илүү ойролцоо дүн үзүүлэх болов уу. Энэ нь 3, 4, 5, 6, 8-р сорилуудад бүрч илүү хамаатай. Иймд эдгээр сорилууд дээр бага оноо авбал таны ЭЕШ-д авах опоог үнэн зөв тооцох магадлал төдий чинээ буурна гэдгийг анхаарна уу. Хэмжээст оноог тооцохдоо 186-188 хуудсанд байгаа “Сорилуудын оноог 2012 оны ЭЕШ-ийн оноонд хөрвүүлэх хүснэгт”-ийг ашиглана. Уг хүснэгтээс өөрийн авсан оноо бүхий багана, сорилын дугаар бүхий мөрөнд байгаа тоог харна. Энэ тоо нь таны тестийн оноонд дүйх ЭЕШ 2012-д авах гүйцэтгэлийн оноог заах бөгөөд энэ оноонд харгалзах хэмжээст оноог 189 хуудасны хүснэгтээс харна.

 

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Математик, ЭЕШ