Заан залуудай

Ринчен. Б
Заан залуудай

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Мөнхийн үсэг Мөнхийн үсэг
Захиалгын код: MB2015091801
Хэвлэл: Шинэчлэсэн анхны хэвлэл
Хэвлэгдсэн он: 2013
ISBN: 978-99929-1-724-5
Нүүрний тоо: 192
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 0.0 x 0.0 x 0.0
Хүргэлтийн жин: 680 гр
Статус: Зарагдаж дууссан
Үнэ: 10,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:   Зарагдаж дууссан

Оршил

Үүрийн туяа гэдэг түүхэн роман анх үүсгэн бичихдээ, улсын сайн малчин Ширчин гэгчийн туулж өнгөрүүлсэн явдлыг нь сонинд бичихийн улмаас, сонины товч мэдээнээ цухас гаргасан зүйлд тэр зоригт өвгөний насан туршийн сонин явдлыг яахан багтааж болох ажээ.

Чингээд, сэтгэлэг адил Зөвлөлтийн нөхдөөс зоригжуулсанд урмас орж “Үүрийн туяаг” бичин гүйцэх үес, надад нэгэн санаа төрсөн нь: манж Дайчин улс, Олноо өргөгдсөний Монгол улс, Монгол Ард Улс энэ гурван төрийн нүүр үзсэн өвгөдийн хорьдугаар зууны эхэн хагасыг бараг шувтартал үзэж өнгөрүүлсэн явдлыг нь дүрслэн үзүүлсэн “Үүрийн туяанаас цаашилж, түүх юүгээн бүтээгч ард түмнийхээ үе үеийн байдлаас нэг нэг роман бичиж, эртнээс “Үүрийн туяа" хүртэл үргэлжилсэн нэгэн цуврал роман бичиж үзвэл зүгээр юмсан гэж бодогдлоо.

Зөвлөлтийн алдарт эрдэмтэн, академич, профессор багш нар минь, монгол хэл бичгийн шинжлэлд насаа зориулан оролдох хүн, дан ганц монгол хэл бичгээрхязгаарлавал, учир дутагдалтай болно. Зорин эрхэлсэн хэл бичгийн шинжлэлд гүйцэд гүнзгий оролдох гэвэл, хэл бичигтэй салшгүй холбоотой бөгөөд харилцан шүтэн барилдсан шинжлэлийн зүйлийг уйгагүй оролдож, аман зохиолын зүй, угсаатны зүй, эртний судлал, түүх зэрэг зүйлийг судлалцах хэрэгтэй. Чингэвээс, сая учир бүрдээд, хэл бичгийн судлалд нэмэн оруулж болохын дээр, бас уг судалсан зүйлээс өөр төрлийн юм бичихэд хэрэглэх зүйл бүрдэнэ гэж чин сэтгэлээс сурган соёрхсон нь, надад одоо л их тус болж, миний зохиолч сэтэртэй болсон нь ч мөн түүнээс үндэслэсэн билээ.

Чингээд, өдгөө үсэн буурал болж, насны наран хэлбийж буй үес, эрдэмтэн багш нарыг шүтэн олсон хэлний шинжлэл, аман зохиол, угсаатны зүйн талаар гучин илүү жил оролдон цуглуулсан зүйлээ бие баахан танагтай байгаа дээр боловсруулан, амжиж авдаг бол, дуусган бичихийг мэрийхийн хажуугаар, тэдгээр цуглуулсан зүйлээс уран зохиолын зүйлд хэрэг болох юм өдий төдий гарахыг тэвчин үл түвдэх тул, цуврал роман бичих гэсэн санаагаа амжихын хирээр оролдож үзье хэмээн, хөндий цээжин ургасан үзэгдлээ цааснаа буулгахдаа мөхөс биеийн алжаахыг хатуужин бичиж, хэдэн эхт юм үүсгэснээс, эхнээс нь дэс дараагаар нухаж үзье хэмээн, балар эртний чулуун зэвсгийн үеэс сэдэвлэсэн энэ “Заан Залуудай” гэдгийг урьдаар дуусгахаар зорилоо.

Чулуун зэвсгийн үеийн манай дээдэс, өндөр өвгөс, байгалийн түмэнэрхшээлийндундчадал мөхөс, мэдлэггүйхэн, зэвсэгхэрэгсэл нэн ядуу, асан авч, харш зовлонгоос ангижирч, жаргалтай сайхан амьдрахын хүсэл мөрөөдөл байсан учир, орчин тойрны байгалийн аугаа хүчин үзэгдлийн үнэн учрыг мэдэхгүй боловч, хөдөлмөрийн хүчээр мичнээс хүн болж, бидний одоогийн үед зүглэсэн анхны мөр гаргасан тэр үеийг дүрслэн үзүүлэхэд надад сонин санагдсан билээ. Эртний чулуун зэвсгийн үеийн хүний эдийн боловсролыг эртний судлалч нар нээн үзүүлж, аман зохиол, угсаатны зүйч хүмүүс, олон угсаатны утга соёлын зүйлийг харшуулан гаргаж дэлхийн олон улсын дунд бусдын адил шатны хөгжилд хүрч завдаагүй аймаг угсаатны соёл боловсролын зүйлийг судалсан нь, чулуун зэвсгийн үеийн хүний эдийн боловсрол, утга соёлын хэр хэмжээ тодорхой болсон үүнд, тэдгээр зүйлийг баримжаалан, монгол аман зохиол, угсаатны зүйн сэдвээс бас хэрэглэж найруулан бичсэн үүнээ, зохиолчийн хувьд надад санаа байвч, чадал хүрэлцээгүй зүйл байж болох юмаа. Тийм зүйлд уучлахыг өчмүү.

Балар эртний түмэн харанхуйн үед бас буман мэдэхгүйн дунд оршин байсан балрын хүмүүс, тэр мөртөө мөн ч хатан зоригтой тэмтэрч тэмтэрсээр одоогийн хөгжлийн зүг чадан ядан, унан тусан зүтгэж явсныг нь уран саналгын үүднээс дүрслэн үзүүлж тэр балар эртний хүмүүсийн дунд Европ зүгийн Германы Неандерталын хөндийн балрын хүн, Дундад улсын Бээжингийн хүн гэж хүн судлалтан, эрдэмтэн мөн эртний судлалтан эрдэмтэнд алдаршсан Ази, Европын хүний зэрэгцээгээр, мөн тэр л хавилцаа үед нь, манай энэ тунгалаг урсгалт Туул голын хавьд ч бидний өндөр өвгө, чулуун зэвсгээ барин аж төрж амь зууж явсны баримтыг Зөвлөлтийн эртний судлалч эрдэмтэн олж, Зайсан толгойн зүүн урд хормойд нь хүртэл чулуун зэсгийн хүний орогнож байсан газар, чулуугаар үйлдвэрлэж байсан зэвсгийг нь олсон тул, би германы Неандертал ч оролгүй, Бээжингийн балрын хүний орогносон газар ч хүрч очилгүй хаяанд маань түмэн жилийн тэртээ оршиж байгсдын байдлаас дүрсэлж үзье гэж зорин бодоод, сурах бичигтээ чулуун зэсгийн хүн гэж үздэг манай сургуулийн багачуулд ч энэ зүйл сонин байж юуны магад гэж бодож бичсэн хэрэг. Уншигч нөхөд, та бүхнээ ийнхүү зориулан бичсэн үүнийг юун гэж болгоосон сэтгэгдлээ надад харамгүй, шуудангийн 119 дүгээр хайрцагт бичиж, цаашдаа үүний хойд дахь цуврал болох үйлд минь тусална уу. Үүний тул, ил оршлын хэдэн үг бичин нуршлаа.

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу: