Монгол төрийн мэргэн өвөө

Сүхбаатар. Ш
Монгол төрийн мэргэн өвөө

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: НЭПКО компани НЭПКО компани
Захиалгын код: MB2014081101
Хэвлэл: Хоёрдахь хэвлэл
Хэвлэгдсэн он: 2014
ISBN: 99929-5-685-2
Нүүрний тоо: 300
Хэмжээ/см/: 25.0 x 17.5 x 4.0
Хүргэлтийн жин: 520 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 20,000₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

Он цаг хурдан юмаа. Саяхан л Жамсрангийн Самбуу гэх энэ их хүний тухай "Монгол төрийн мэргэн өвөө" номоо өлгийдөн авч уншигч олныхоо оюуны мэлмийд аялуулж байсан цаг холгүй. Гэтэл арван жил аль хэдүйн ард хоцорч, өмнө хэвлэгдсэн ном минь өөрт ч олдохгүй болтлоо ховорджээ. Энэ номыг 2003 онд уншигч олноо толилуулснаар миний бие олон сайхан хүмүүстэй дотносон танилцаж өмнө сонсож дуулаагүй шинэ содон баримтуудыг олов. Түүнээ Самбуу гуайнхаа Гадаад явдлын яамны дорнод хэлтсийн дарга, орлогч сайдын албанд томилогдож, БНМАУ-аас Зөвлөлт Холбоот Улсад суух Бүрэн эрхт Элчин сайд, БНМАУ-аас БНАСАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж амьдарч байсан Гадаад харилцааны яамнаа Консулын гаврын захирлын ширээн дээр бичиж сууна чинээ санасангүй.

Хоёр дахь хэвлэлд өмнөх хэвлэлд багтаагүй "Гаажаад энэ чинь баахан өттэй юмуу даа", "Амнаас гарах хийгээ бодож хэл", "Цоохор хонх цохьчихоорой" зэрэг ардын дунд түгсэн аман хууч яриагаар баяжсан бол түүнтэй нэгэн цагт ойр байж хамтран зүтгэж явсан төр нийгмийн зүтгэлтэн Д.Содном, эрдэмтэн зохиолч Б.Ренчин, элчин сайд Я.Дашням, эрдэмтэн судлаач О.Сүхбаатар, нарийн бичгийн дарга О.Гомбосүрэн, бие хамгаалагч хурандаа Л.Нанзад, кино операторч Д.Давааням зэрэг ахмадуудын Ж.Самбуу гуайн талаарх сонирхолтой дурсамжаар баяжсан юм.

Дэлхийг айдас хүйдэст автуулсан Орос-Герман, Америк-Солонгосын дайны үед элчин сайд хүн зөвхөн хар амиа хоохойлох бус улс орныхоо нэр нүүр болж хүнд цагт хэрхэн ажилладгийн тод жишээг үзүүлж чадсан хүн бол яахын аргагүй Элчин сайд Ж.Самбуу. Түүний энэ чанарыг Элчин сайд Д.Идэвхитэн, Ж.Ломбо, Д.Цахилгаан, Ж. Бадраа нарын сонирхолтой хууч улам тодосгож өгөв.

Тэрчлэн Ж.Самбуу гуайн амьдралд төдийлөн ил биш байсан төрсөн үр хүүхдийнх нь талаарх бодит баримт олдсон нь энэ номын бас нэг олзуурхууштай шинэлэг тал юм. Самбуу гуай төрсөн охинтой, түүнийг нь Цэвэгжавын Цэнд гэдэг, аавтайгаа адилхан төрхтэй, эцэг үрийн эрхэм холбоогоо эртнээс мэдэрч насан элтэл нь ойр байсан ч нийтэд ил гараагүй, эхнэр Нямбадрах нь ухаан зарж уужуу ханддаг байсныг О.Гомбосүрэн, С.Сүрэнжав, С.Сосорбарам, С.Ганбаатар нарын ярианаас уншигч та илүүтэй ойлгох буйзаа. Юутай ч Ж.Самбуу гэж эгэл атлаа энгүй хувь заяатай эрхэм хүний удам хойчын утаа уугиж, ач гуч нь тасрахгүй үргэлжилж буй нь үнэхээр сайхан.
Энэ ном бол номын гол баатарын талаарх бодит хүмүүсийн эгэл дотно хууч яриа, аман түүхээс бүрдэж буй бөгөөд тэдний ажил амьдрал өнгөрсөн он жилүүдэд өөрчлөгдөн хувьссан хэдий ч аль болох тухайн цаг үеийнх нь ажил алба, алдар гуншинг өөрчлөхийг зорьсонгүй.

Номд орсон зарим баримтууд өөр хоорондоо зөрүүтэй, давтагдсан мэт байгаа нь тухайн түүхэнд оролцсон болон дам дуулж сонссон хүмүүсийн үгийг аль болох хүндэтгэх үүднээс тэдгээрийн зааг ялгааг гаргаж нэгтгэн дүгнэх эсвэл нэгийг нөгөөгөөр нь үгүйсгэхийг илүүд үзсэнгүй. Уншин болгоогч таньд энэхүү эрхийг үлдээж баримтыг баримт чигээр нь хүргэхийг хичээлээ.

Ирэх жил Монгол төрийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуу гуайн мэндэлсний 120 жилийн ой тохионо. Уг ойд зориулж түүний амьдралын сонирхолтой бөгөөд сургамжтай, ард түмнийхээ оюуны санамжинд арчигдалгүйгээр батжин үлдсэн аман түүхийг дахин шинээр харах боломжийг уншигч танаа олгож буйг минь хүлээн авна уу.

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: аман түүх, ярилцлага