Монгол улсын засгийн газар

Батсайхан. О
Монгол улсын засгийн газар

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: Олон Улс Судлалын Хүрээлэн Олон Улс Судлалын Хүрээлэн
Захиалгын код: MB2013110809
Хэвлэгдсэн он: 2013
ISBN: 978-99962-0-623-8
Нүүрний тоо: 244
Формат: Хатуу хавтас
Хэмжээ/см/: 20.4 x 14.6 x 3.5
Хүргэлтийн жин: 560 гр
Статус: Бэлэн байгаа
Үнэ: 24,500₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:  

“Монгол Улсын Засгийн газар” түүхэн товчоон нь 1911 оноос эдүгээ хүртэлх үеийн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаарх мэдээллийг багтаасан болно. Чингэхдээ 1911 оноос 1921 он, 1921 оноос 1991 он, 1992 оноос хойшхи гэсэн гурван хэсэгт ангилав.

Эл түүхэн лавлахаас 1911 оноос эдүгээ хүртэлх үеийн Монгол Улсын Засгийн газрын Ерөнхий сайд, яамдын сайд нарын нэр, Засгийн газрын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт, орон тоо, төсөв, зардлын өсөлт, бууралт, төрийн яамдын өөрчлөлт зэргийг он дарааллын дагуу (хүснэгтээр дүрсэлсэн) яам, агентлаг (тусгай газар) тус бүрээр нь тусгасныг харж болно.

Тус лавлахын нэг хэсэг нь 1921 оноос хойшхи үеийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагаанд хамрагдаж байгаа юм. Энд Хэрэг эрхлэх газрын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг товч гаргахыг зорьсон болно.

Монгол Улс тулгар төрөө сэргээн байгуулсан 1911 оны үндэсний хувьсгалын дараа манай төрийн зүтгэлтнүүдээс баримталж байсан бодлого нь Монголын төрийн уламжлалт бодлогын "тасарсныг" залгаж, "эвдэрснийг" эвлэрүүлэх хэмээсэн оролдлого байсан байна. 1911 онд Монгол Улсын Засгийн газар аливаа төрд нэн түрүүн байвал зохистой Дотоод, Гадаад, Цэрэг, Сангийн, Шүүх гэсэн таван яамыг эмхлэн байгуулж, улс орноо цомхон бүтцээр удирдан зохион байгуулж байсан бол 1985 онд манай төрийн яам, тусгай газрын тоо 35-д хүрч байсан байна.

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Хатуу хавтастай