Зоорь II

Ууганбаяр. Ц (Зохиолч)
Зоорь II

0 үнэлгээтэй

Эрхлэн гаргасан: The Dark Books The Dark Books
Захиалгын код: MB2013111901
Хэвлэл: Анхны хэвлэлт
Хэвлэгдсэн он: 2013
ISBN: 978-99973-50-28-2
Нүүрний тоо: 400
Формат: Зөөлөн хавтас
Хэмжээ/см/: 20.5 x 13.0 x 3.0
Хүргэлтийн жин: 520 гр
Статус: Зарагдаж дууссан
Үнэ: 21,500₮
Цаашид сонирхох

Тоо ширхэг:   Зарагдаж дууссан

ӨМНӨТГӨЛ

Хааяа бодогддог л юм. Чөтгөр, шулам гээч чухам юу болох тухай бодол болж түүний хойноос эрэл сурал болон хатаад шөнө ганцаараа яг энэ тухай бичиж суухад хэн нэгний мөс шиг хүйтэн гар араас минь тэврээд авбал яах бол гэж.

Хэзээ нэгэн цагт болоод өнгөрсөн, хэн нэгний амьдралд тохиолдсон гэх дотор жихүүцүүлэм үйл явдлын уялдаа холбоог өнөөгийн бидний амьдралын дүр төрхтэй авцалдуулан, хирдхиймээр төсөөллийг дотроо үй олноор нь ургуулан баяжуулсаар энэхүү номоо бичиж дуусгалаа.

Шулмын инээд, Хар ном, одоо харин ЗООРЬ - II.

Таныг уншаад үзээрэй гэж хүсэх байна. Хаа нэгтээ тохиолдож болох жихүүдэс хүрэм үйл явддын өрнөл дунд жаахан саатаад авбал ямар вэ? Магадгүй та эндээс өөрт хэрэг болохуйц, өөрийнхөө эрэлхийлж явдаг “нэг зүйлийг” олж авах ч юм билүү. Учир шалтгаан, айдас, үхэгсэдийн орших өөр нэг ертөнц, шөнийн цагаар босч алхдаг жижигхэн хүүхэлдэй, нэгэн аварга том хулгана бас Цэнгэлийн сүнс энэ номонд байгаа.

Таныг зугаацуулах, айлгах, магадгүй заримынх нь хар дарсан зүүдэнд орж мэдэх нэгэн шинэ ном таны омнө байна. Бодит орчноосоо жаахан ч гэсэн сатаарч айдас, адал явддын ертөнцөөр аялах  боломжийг энэ ном олгох болов уу хэмээн зохиогч миний бие найдна.  Ц. Ууганбаяр

 


... Энхмаа нээлттэй байгаа зоорины зүг алгуурхан дөхлөө. Өөрийнхөө юу харж болохыг төсөөлж байсан ч тэрээр зогссонгүй. Тэгээд зоорины амсар дээр ирмэгцээ доош харав. Түүний хар дарсан зүүд үнэхээр бодитоор биелэлээ олох нь тэр. Хүү нь тэнд доор Цэцэгээгийн цогцосны хажууд өнөөх Цэнгэл гэх жаахан охинтой зэрэгцэн суугаад юуг ч юм идэж байна ...

*  *  *

... Гэнэтхэн л Энхмаагийн царай нь зэвхий даан цонхийж нүд нь бүлтийн нэг цэгт тогтохгүй ийш тийш үсчиж эхэллээ.

Учир нь Энхмаа өнгөрсөн шөнийн болж өнгөрсөн бүхнийг бүр таг мартчихсан байснаа одоо эргээд нэхэн санаж байна. Тархинд нь байгаа өмнөх шөнийн дурсамжийг тусгаарласан хаалт бут үсрэн нурж биеийнх нь бүхий л эд эсүүдэд айдсын мэдрэмж тархаж тэрээр өөрийн эрхгүй дагжин чичирлээ.

Өерийгөө Цэнгэл гэх хачин охин..., түүний амьгүй нүд, гал тогооных нь өрөөнеөс өөрийг нь нэрээр нь дуудах хэн нэгний үхмэл хоолой..., хүүгийнх нь санаанд багтамгүй хүйтэн хөндий байдал... бас асрагч охин Сувдын хэвийн биш яриа... гээд энэ бүхэн цөм нийлээд өөрийнх нь өмнө асар том асуултын тэмдэг болон босч ирлээ ...

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: Таны сэтгэгдэл зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!

Үнэлгээ: Муу           Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Бусад хамаарах ангилал: Аймшиг, Аймшгийн зохиолууд
Дээж.мн санал болгож байна!